Хар хурдаараа гүйн гэртээ ирээд урт амьсгаа аван хаалгаа тогшиход төд удалгүй ээж тайлав.
Ээж: Чи чинь хаагуур яваад байдаг хүүхэд вэ?
Би: Аав унтсан уу?
Ээж: Тиймээ, алив хурдан ор.
Би гялс орон: Зза, би унтлаа шүү.
Ээж миний гарнаас татаад гал тогоо руу оров.
Ээж: Юм идээгүй л байлгүй. Ээж нь хоол хийж өгье.
Би: За.
Ээжийнхээ хойноос түүний хоол хийхийг харна. Үнэхээр их ажилсаг мундаг хүн юм. Би ч бас хэзээ нэгэн цагт ийм хүн болно. Нөхөртөө дуртай хоолыг нь хийж өгөөд л... Ирээдүйн нөхрөө төсөөлөн, нөхөртэйгөө яаж байхаа, түүндээ хоол хийж өгч байгаагаа төсөөлөн сууж байтал царай нь тодорхойгүй нөхөр маань багш байв. Одоо би түүнийг нөхрөө гэж төсөөлж байгаа юмуу? Солиотой юм. Би солиорчихжээ..
Ээж: Май.
Би: За. Баярлалаа.
Ээжийн хийж өгсөн шөлийг амтархан ууна. Харин тэр өөдөөс минь харж суун мишээнэ.
Ээж: Наадхаа сайн уу. Тэгвэл өглөө шартахгүй.
Би: *хахах* Та яаж... Тийм аймар мэдэгдэж байна уу?
Ээж: Мэдэгдэлгүй дээ. Ямар азаар аав чинь унтаад өгсөн юм. Тэгээгүй бол чи одоо үхэж байгаа.
Би: Аз л гэж энэ байх.
Орон дээрээ дээш харан хэвтэхдээ саяхан болсон зүйлсийг бодлоо. Тэр намайг уйлж байхад аргадаж, хэн нэгэнд хүчиндүүлэх гэж байхад сахиусан тэнгэр мэт орж ирээд намайг аварсан. Дараа нь тэр намайг үнссэн. Бодох тусам улам л нойр хүрэхгүй тэрний намайг үнссэн үнсэлт дахин дахин бодогдоно.
Юу гэдэг нь мэдэгдэхгүй цав цагаан газар би цэнхэр дэрвэгэр даашинзтай зогсох ба энд хэн ч алга. Ийш тийш хүн хайн харвал урд минь хар хослол өмсөн цааш харан зогсох нэгэн байв. Түүнээс хаана байгаагаа асуухаар очин "Хөөе" гээд мөрийг нь зөөлөн товшлоо. Тэр хүн бага багаар эргэн харна. "Б-багш аа?" гэхэд тэр зүгээр л өөдөөс инээмсэглэнэ. "Бид хаана байгаан? Энэ юун газар вэ?" гэж би эргэн тойрноо харан асуухад тэр ойртож ирэн уруул дээр минь зөөлөн үнсчихээд надаас бага багаар холдон цааш яваад өглөө. Би түүний хойноос гүйн "Багш аа. Битгий яв. Багшаа!" гэж орилно. Түүнийг энд тэндгүй хайн явж байтал нэг байшин гараад ирлээ. Тэр байшинд очин дотогш ороход үнэхээр тухтай мэдрэмж. Гэтэл хойноос хэн нэгэн тэвэрч авахад гайхан эргээд харвал үл таних нэг залуу. Гэрэлд түүний царай бүдэг бадаг л харагдана. Тэрний бие, өмссөн хувцас гээд тэр өөр хүн байна...
YOU ARE READING
'My teacher'
RomanceБи: Багшаа та намайг буруу ойлгоод байна. Би муу хүүхэд биш шдээ. Багш: Батла. Би: Би даруухан. Хөвгүүнтэй үнсэлцэх байтугай хөтлөлцөж ч үзээгүй хүн шдээ. Багш: Чамд сурах зүйл их байна. Яана даа энэ хүүхдийг.....