Эвшээлгэсээр сэрэн сэрүүлгээ унтраагаад угаалгын өрөө орлоо. Өчигдрийн болсон зүйлсийг бодоход би үнэхээр тэнэг юмаа. Тиймхэн юмнаас айж л байдаг. Өөрийнхөө тэнэгийг ямар одоо л мэдэж байгаа биш. Тэнэг Югёомоос болж ямар гээчийнхээ зүүдийг зүүдлэв дээ. Жэксон ч алга болоод өгөх шиг. Югёом ч салцгаая ч гэхшиг. Би нээрээ...
Хувцсаа өмсөөд доош буухад аав гэж цөөвөр чоно хэдийнээ хоолны ширээний хойно суучиж. Хоолоо идчихээд цүнхээ аван босох гэтэл: Өнөөдөр хичээлдээ явах шаардлагагүй ээ.
Би: Яагаад?
Аав: Гэрийн багш чинь ажилдаа орсон болохоор одооноос сургуульдаа яваад хэрэггүй.
Ямар их дургүй хүрч, аавын энэ тэнэгт инээд хүрэв ээ. Тэднийг хооллож дуусаагүй байхад би юу ч дуугаралгүй хоолны ширээнээс босч өрөө рүүгээ явлаа. Түүнтэй нэг удаа зөрчилдөж чадсан болохоор яагаад ч юм зоригтой болчихсон юм шиг санагдах юм.
Өдрийн 2 цаг хүртэл орон дээрээ гэрийн багшаа хүлээн сууна. Аз болж тэр удалгүй ирлээ. Би ч дуртай нь аргагүй хичээлээ гарган бэлэн болоод суун, түүний заах хичээлд анхаарлаа төвлөрүүлэн сайн гэгч нь ойлгож суув. Жэксон онолын дараа хэдэн бодлого өгөөд харин би бодож суутал: Чи гармаар байна уу?
Би: Ммм?
Жэксон: *нүүрээ ойртуулах* Надтай гармаар байна уу?
Би инээмсэглэн: *толгой дохих*
Тэр намайг хөтлөн бид зугаалахаар гадагш гарлаа.
Би: Энэ удаад гэхдээ дугуй унахгүй биз дээ?
Жэксон: Ммм? Дугуй унах гэж л гарч ирсэн шдээ.
Би: Үгүй ээ.
Жэксон: *инээх* Тоглож байнаа.
Би: Ингэхэд хаачих гэж байгаан?
Жэксон: Парк орцгооё.
Би: Парк аа?
Жэксон: Очиж үзээгүй юм биш биз дээ?
Би: Үгүй ээ. Очиж байсан. Зүгээр л гоё санагдаад.
Бид парк дээр ирэн машинаа зогсоолд тавьчихаад хөтлөлцөн ямар ямар тоглоомнууд дээр суухаа ярив.
Хамгийн түрүүнд далайн дээрэмчдийн онгоцон дээр суулаа. Хэдий би сууж үзсэн ч бүүр багадаа л сууж байсан болохоор бага зэргийн сандрал байлаа. Дээшлээд яг доошлоход дотор сонин болж хашгирах гэтэл хажуунаас бүр чих дөжиртөл нэг нь чарлаад байв. Ядаргаатай санагдан хартал Жэксон хамаг байдгаараа нүдээ аниад надаас чанга зуурчихсан орилж байлаа. Түүний тэр царайг хараад үнэхээр тэсэлгүй инээчихэв. Өөдөөс харж суусан хэсэг охидууд хүртэл Жэксон хараад инээгээд байлаа. Тэгсэн ч тэр орилсоор л...
![](https://img.wattpad.com/cover/149220472-288-k282234.jpg)
ESTÁS LEYENDO
'My teacher'
RomanceБи: Багшаа та намайг буруу ойлгоод байна. Би муу хүүхэд биш шдээ. Багш: Батла. Би: Би даруухан. Хөвгүүнтэй үнсэлцэх байтугай хөтлөлцөж ч үзээгүй хүн шдээ. Багш: Чамд сурах зүйл их байна. Яана даа энэ хүүхдийг.....