Part 9: Буруу ойлголтууд

3.4K 245 0
                                    

Тэр намайг машиндаа суулгасныхаа дараа өөрөө суун над руу хараад: Энэнтэй чи үерхдэг юм уу?

Би: Энэ? Жэксон уу?

Югёом доош харан инээгээд: Жэксон? Та хоёр тийм дотно юм уу?

Би: Хөөе, чи...

Югёом: Тийм шдээ. Надаас хамгаалаад аваад гарсан бил үү? Хах.

Энэ чинь яагаад байна аа?

Югёом эрүүнээс зөөлөн барьж өөр лүүгээ харуулаад: Би чиний сүйт залуу болохоор дахиж түүнтэй битгий хамт байгаарай. гээд тэр урд талын цонхоор түүн рүү харан намайг үнсэв.

Югёом: Явцгаая. Чамайг хүргэж өгье.

Замдаа бид юу ч дуугарсангүй. Дуугарах байтугай бие биен рүүгээ ч хараагүй. Тэр замаа, би цонхоор харна.

Би: Баярлалаа.

Түүн рүү харахгүй байхыг хичээн гялс буун догонцсоор гэрийнхээ үүдэнд ирж байтал тэр хойноос ирээд: Би хонх даръя.

Би жоохон сонин харахад тэр: Чи оргочихоод ганцаараа орох гээд байгаа хэрэг үү?

Тиймээ, түүний зөв. Өнөөдөр тэглээ ч хэцүү байна байх. Ээж өчигдөр найзуудтайгаа явчихсан. Харин ахын хувьд бол тэр ажилчин туулай.

Аав хаалга тайлан тэр намайг түшин орууллаа.

Югёом: Сайн байна уу, ах аа?

Аав үл ялиг толгой дохин над руу харах үед түүний харцнаас харцаа буруулав.

Аав: Гарч болохгүй гэж хамгаалагчид хэлээгүй юу?

Би: Х...

Югёом: Хансолын буруу биш ээ. Би түүнийг хулгайлчихсан юм. Уучлаарай.

Аав: За, ойлголоо. Одоо харьж амар даа.

Одоо л нэг амьсгаа авч Югёом руу харахад тэр аавд бөхийн надад л харагдахаар ирэмчихээд явлаа. Би аавд бөхийн хажуугаар нь зөрөн өрөө рүүгээ явах гэтэл тэр: Наашаа суу. Ярих юм байна.

Би буйдан дээр очиж суун: Надад ч бас хэлэх зүйл байна.

Аав: Хэл.

Би: Би энэ сүйг зөвшөөрч чадахгүй.

Аав: Яагаад?

Би: Юу?

Аав: Шалтгаантай болоод ингэж байгаа биз дээ?

Би: Би...хүнд сайн.

Аав нэг юм ширээн дээр хүчтэй тавив. Дээш өндийн харвал миний тэмдэглэлийн дэвтэр.

Би: Аав аа?

'My teacher'Onde histórias criam vida. Descubra agora