Нүдээ нээхэд цагаан тааз угтана. Бүх бие минь хүндүүрлэж, өндийх гэтэл бие минь хоригдоно. Миний хүзүү гар хөл бүгд хоригдож, хөл минь таазнаас өлгөгдсөн байв. Би юу ч санахгүй байна.
3 сарын дараа
Дүрэмтэн өмсөөд доош буулаа. Өнөөдөр аавын дотны найз нь гэр бүлээрээ ирсэн.
Доош бариулаар гулгаж буугаад тэдэнтэй мэндэллээ.
Би: Сайн уу Югёом?
Югёом: Сайн уу?
Би: Хурим чинь долоо хоногийн дараа болох гэж байгаа гэж сонссон.
Югёом: Тиймээ.
Би: Гоё юмаа. Баяр хүргье.
Югёом: Баярлалаа.
Би гутлаа өмсөнгөө: Аав аа, ээж ээ би явчихаад ирье.
Ах, бэргэн хоёр маань аялалаар гадагшаа явсан. Тэд ч гоё хосууд шүү. Өчигдрийн орсон борооноос тогтсон уснууд дундуур үсрэн гүйнэ. Тэгтэл нэг хар машин замын ус цацчихав.
Би: Хнн? Одоо яах болж байна? Гэхдээ зүгээр дээ хатчихна. гэж өөрөө өөртэйгөө ярин сургууль руугаа явлаа. Хамгийн сонин нь тэт машин сургуулийн хашаа руу орсон. Харвал тэр машинаас залуухан эрэгтэй бууна.
Би: Сургуульд дахиад л шинэ багш ирж байх шив. Бугуйн цагаа хараад яагаад тайвширснаа гайхан хурдан гүйн, анги руугаа орлоо. Суудалдаа суутал Наюүн эргэж хараад: Өнөөдөр Жон багшийн оронд шинэ багш ирж байгаа.
Би: Өө, нээрээ тийн шдээ.
Еэеүн: Манай ангийн шинэ багш. Гуйя *гараа хавсрах* Эрэгтэй л байгаасай.
Би: Гуйя *гараа хавсрах* Эмэгтэй л байх юм шүү. *Еэеүн рүү харах*
Наюүн: *инээх*
Еэеүн: Хөөе, чи! Чи тэгж ярьвал...
Хаалга онгойх үед Еэеүн суудал руугаа явахдаа миний дэвтрийг унагачихав. Доош тонгойн дэвтрээ авч байтал
..: Сайн байцгаана уу? Би танай ангийг дааж авч байгаа багш Жэксон байна. Туслаж дэмжээрэй.
Би: Жэксон. *амандаа бувтнах*
Би бүгдийг мартахыг хичээсэн. Би ой санамжаа алдсан байгаасай гэж хүссэн ч миний яснууд л хугарсан. Ой санамжаа алдаагүй болохоор жүжиглэсэн. Би бүгдийг шинээр эхлэхийг хүсч, тэр бүгдийг бодохоо болин, өөрийгөө өөрчилж, хэзээ ч байгаагүй Хансол болсон. Гэтэл энэ нэрийг сонсох үед би эргээд ирлээ.
YOU ARE READING
'My teacher'
RomanceБи: Багшаа та намайг буруу ойлгоод байна. Би муу хүүхэд биш шдээ. Багш: Батла. Би: Би даруухан. Хөвгүүнтэй үнсэлцэх байтугай хөтлөлцөж ч үзээгүй хүн шдээ. Багш: Чамд сурах зүйл их байна. Яана даа энэ хүүхдийг.....