Хэсэглэл 9 "Red light!"

3.8K 353 26
                                    

***Сэхүн***

..."Би танд нэг юм хэлэх гэсэн юм, ахаа..." гэж хэлээд гүн амьсгаа авч хэлэх гэснээ шууд л хэлэх гэж байсан ч Жүнмён ах хаалга ч тогшилгүй орж ирээд их л яарч ирсэн бололтой амьсгаагаа дарж хэсэг зогсов. 

Миний болоод том ахын анхаарал сарниж, одоо ч амьсгаадан зогсох Жүнмён ах руу гайхсан байртай харцгааж байлаа. 

"Тэр...Чанёол... сорилоо бэлдэж байна гээд доод давхрыг бараг л нураах гээд байна. Нэг тэнэсэн сум золтой л Жуниныг оночихсонгүй..." хэмээхэд нь Минсок ах амандаа үглэсээр сандлаасаа босон гарахаар зэхэв. 

"Сэхүн-аа, түр хүлээж байгаарай... Тэр нэг дэлдэнг одоо яая даа" гэсээр өрөөнөөсөө гарахад нь би одоо л гүн амьсгаа авч, ахын ширээг налан зогслоо. 

Жүнмён ахыг том ахын ардаас явах байх гэж бодсон ч харин ч эсэргээрээ, ахын өрөөний хаалгыг хааж, над руу хурдлан алхаад мөрнөөс минь чанга гэгч нь барин авав. 

"ЧИ...чи чинь галзуураа юу? Яаж солиорч байгаа чинь энэв? Нэг муу хүүхний төлөө амиа өгнө гэнээ?!" гэж байхыг бодвол Жунин ах алтан хошуу өргөсөн бололтой. 

"Ямар хамаатай юм? Та нар жил болгон найман охин ямар ч гэмгүй байхад алдаг юм байж. Тэр хүмүүсийн амь нас биднийхээс,  минийхээс үнэ цэнэгүй гэж үзэцгээдэг чинь байж болох зүйл мөн юм уу?" гэж санаж бодсоноо хэлж чангахан дуугарсан ч Жүнмён ах том ахыг ороод ирчихвий гэсэн байртай хаалга руу байн байн харж, намайг чимээгүй байхыг сануулав. 

"Чи ийм зүйл хийснээрээ тэр охиныг аврах биш алах гэж байгаагаа ойлгож байна уу, Сэхүн?"

"Намайг тархидах гэж худлаа ярьж байгааг чинь мэдэж байна!"

"Үгүй ээ, тийм биш. Чи... Крисийг оршуулах ёслолын үеэр Минсок ахын царайг харсан уу? Үгүй биз дээ?" гэхэд нь би үнэнээ л хэллээ. 

"Хараагүй ээ, тэр энэнд чинь ямар хамаатай юм?"

"Та нар, би гээд бүгд Крисийн авс руу харж байсан ч Минсок ах л аав руу харж байсан юм. Ямар их хорсолтой, заналтай харж байсныг нь чи харсан ч болоосой... Үнэхээр аав бидний нэгийн аминд хүрэхээсээ ч сийхгүй нэгэн байсан ч... ах тэрэнтэй адилхан гэж бодож байна уу? Тэр чамайг алчихаад тэр охиныг зүгээр л баяртай гээд явуулчих юм шиг байна уу?" хэмээхдээ ахын нүд үнэнийг илэрхийлэх мэт харагдсан тул би энэ өрөөнд орж ирсэн шийдвэрээсээ бага багаар буцаж эхлэв. 

/Дууссан/ +He's a Monster 2+Where stories live. Discover now