***
...Нүдээ нээх төдийд хүйтэн хөндий, гэрэл багатай бүүдгэр орчин харагдсан тул сандран дээш өндийтөл эргэн тойрондоо том жижиг хослосон хутгаар дүүрэн өрөөнд эмнэлгийн хагалгааны ор шиг зүйл дээр хэвтэж байх нь тэр. Урагш харвал Жунин гэрэл тусахааргүй харанхуй газар харагдах төдийд суух бөгөөд бидний анх уулзаж байсан мөчийг санагдуулж өөрийн эрхгүй айдас төрж байв.
Ийнхүү бид хоёр хоорондоо үг хэл солилцолгүй суусаар эцэст нь миний тэвчээр барагдаж эхэлсэн юм. Эртхэн шийтгүүлвэл шийтгүүлээд, хүртэх ёстой зүйлээ хүртсэн нь дээр биз.
"Юу ч хийх байсан эртхэн эхлээд дуусгаж үз! Зовлонгийн түргэн нь дээр..." гэж зоригтой нь аргагүй бараг загнах шахам хэлэхэд Жунины төв царай алга болж инээд алдлаа.
"Хэн нь хэнийгээ ч загнаад байгаа юм..." гэж шоолох шахам хэлэхэд нь айдас минь тэр чигээр алга болж, түүний өөдөөс инээгээд амжив.
Гэтэл түүний шоолонгуй төрх тэр дороо алга болон сууж байсан сандал дээрээсээ босоод түргэхэн шиг над руу дөхөн алхаллаа.
"Заза! Нэгэнт тэгж их яараад байгаа юм бол хүссэнээр чинь л болохоос...Чи шивээс хийлгэх талаар бодож байна уу?"
Түүний асуулт тэр дороо Минсокын шийтгэлийг сануулж, би бараг л амьсгалахаа мартаж орхих нь тэр. Тэр үнэхээр намайг тэр аймар морь, мал тамгалдаг тамгаараа тамгалах гэж байгаа юм байх даа?
"Санаа зоволтгүй ээ, тийм ч их өвдөхгүй" гэсээр инээхэд нь би бараг л уйлах гэж байсан ч нулимсаа тэвчсээр байлаа. Шарандаа харин ч нэг уйлахгүй дээ!
"Анх удаа болохоор жижигхэн байсан нь зүгээр байдаг ч...би шийтгэж байгаа нэртэйн хувьд өөрөө сонгочихсон шүү!" гэхэд нь улам уур, дургүй зэрэг хүрсээр сууж байтал тэр кинон дээр гардаг шивээс хийдэг хүмүүс шиг урдаа үзүүртэй буу шиг зүйл шүүгээнээс гарган ирэв.
"Чи...ийм шивээсний талаар ярьсан юм уу?" гэж гайхан асуухад тэр ч над руу гайхан харлаа.
"Ийм шивээс гэж...энэнээс өөр шивээс байдаг юм уу?" хэмээн Жунин ихэд гайхаж, төөрөлдсөн байртай зогссоноо сүүлдээ юу гэж бодож байсныг минь ойлгосон бололтой муухй царайлав.
"Чи яасан муухай юм?! Хүнийг тэгж муухайгаар бодоод байх даа яадаг юм?!" гэж загнахад нь би хошуугаа унжуулсаар гэм хийсэн байртай харлаа.
"Цамцаа тайлаад цаашаа хараад суу!" хэмээн Жуниныг гэнэтхэн хэлэхэд өөрийн мэдэлгүй энгэрээ даран том нүдлэсээр түүн рүү харахад ихэд залхсан байртай харсаар санаа алдаж байв.
YOU ARE READING
/Дууссан/ +He's a Monster 2+
Mystery / Thriller...Ямар нэгэн хурц үнэртэй ус бололтой зүйлийн үнэрээр ухаан орон нүдээ нээхэд огт танихгүй газар, огт танихгүй хүмүүтэй нүүр тулах нь тэр... "Сайн уу, Жунхи? Шинэ гэртээ тавтай морил...Намайг Ким Жүнхи гэдэг..." гэж урд минь зогсох урт хар үстэй б...