***
...Тэрхүү цочирдмоор бөгөөд аймшигтай мэдээг сонссоноос хойш тэр өдөржингөө бодол болж явлаа. Сүүлдээ ч дургүй хүрч, зүгээр л Жунинаас шууд асуучихья гэж бодсон юм. Угаасаа Жуниныг тиймэрхүү зүйл хийсэн гэхэд гайхаад байх зүйл ч алга! Эцсийн эцэст, тэр чинь Ким гэр бүлийн нэг хэсэг шүү дээ.
Гэсэн хэдий ч Сөүлээс эргэж ирснийхээ дараа тэрээр ихэд бодлогоширсон байдалтай байснаас гадна багахан ууртай байгаа юм шиг харагдсан бөгөөд надтай бүр мэнд ч мэдээгүй болохоор амаа хамхиад маргааш, нөгөөдрөөс болохоор шийдлээ. Хамаагүй их дургүйг нь хүргэх зүйл хэлчихвэл яах ч юм билээ...
***Жунин***
"Жунин-аа, чи багаасаа тэндээс зугтаахыг хүсдэг байсан шүү дээ! Тэндээс зугтахад чинь ах нь чамд туслая. Зугтсаныхаа дараа нэг хэсэгтээ цугтаа гадаадад амьдарцгаая. Эхнэр болсон охиноо юу ч битгий хэл гэж жаахан айлгаж байгаад л тавиад явуулчих...Их ухаантай охин гэж чи хэлсэн шүү дээ. Тийм болохоор илүү дутуу зүйл ярихгүй байх"
Хэмээх Крис ахын яриаг өдөржин бодож, шөнө ч олигтой унтаж амарч чадсангүй. Үнэхээр хэдэн жилийн турш өдрийн бодол, шөнийн зүүд болдог байсан зүйл минь ийм амархан биелэх гэж байсан ч...
Эцэст нь би ахын ятгалгыг хүлээн зөвшөөрөхгүй байхаар шийдсэн юм.
Нэгдүгээрт, Хёнжүг би ингээд зүгээр ч нэг тавиад явуулж чадахгүй нь. Уг нь тэр л жаргалтай байвал би жаргалтай гэж бодох ёстой ч... би хэтэрхий амиа хичээсэн хүн бололтой. Хоёрдугаарт, би тэгээд явахдаа тулвал И Тэюуныг яах билээ. Намайг голдоо ортол үзэн яддаг тэр бол зугтсан даруйдаа л цагдаад хэлж, гадаад руу зайлах минь өнгөрнө биз.
Тэглээ ч тэр хоёрыг тэгж тавьж явуулаад, амар сайхандаа жаргацгаа гээд үлдээх хэрэг үү? Тэгж байснаас эндээ ингээд байж байсан нь дээр...
***Хёнжү***
...Маргааш болох үед, Жунин өмнөх шигээ л инээд цацруулж явсан тул ганцаараа эргэлзэж байхаар шууд асуучихсан нь дээр хэмээн өөрийгөө зөвтгөж байгаад асуухаар шийдсэн ч аль болох тойруу аргаар асуув.
"Жунин, чи... надад өгсөн амлалтаа санаж байгаа биз дээ?" хэмээн өрөөнд минь орж ирээд хууч яриа дэлгэж суухад нь асуухад тэрээр шууд л толгой дохилоо.
"Хэзээ ч худлаа ярихгүй, бие биедээ үнэнч байна гэсэн амлалт уу? Би яалаа гэж мартах вэ дээ"
YOU ARE READING
/Дууссан/ +He's a Monster 2+
Mystère / Thriller...Ямар нэгэн хурц үнэртэй ус бололтой зүйлийн үнэрээр ухаан орон нүдээ нээхэд огт танихгүй газар, огт танихгүй хүмүүтэй нүүр тулах нь тэр... "Сайн уу, Жунхи? Шинэ гэртээ тавтай морил...Намайг Ким Жүнхи гэдэг..." гэж урд минь зогсох урт хар үстэй б...