Хэсэглэл 31 "Lee Taeyong"

3K 333 26
                                    

***

Ханан дээр тэмдэглэж бичсэн гар аргын календариа ч мартаж, хорвоо дэлхий, цаг хугацаанаас бүр мөсөн тасраад уджээ. Өнөөх Ким Жунин гэх залуу бараг л өдөр болгон шахуу ирж зөвхөн Хёнжүгийн талаар яриа дэлгэнэ. Хайртай бүсгүй минь ч гэсэн байнга түүний талаар сонсох, ялангуяа тэрний нөхөр гэгдэх болсон залуугаас сонсох сүүлдээ ядаргаатай санагдаж эхэлсэн юм. 

Ор дэрний ажлаа хүртэл ярих нь холгүй хамаг зүйлээ дэлгэх тэрнийг анх галзуу, мэдрэл муутай новш байна гэж боддог байсан ч... цаг хугацаа өнгөрөх тусам бодол минь өөрчлөгдөж, нэг зүйлийг баттай мэдэж авсан юм. Тэр Хёнжүд өөрөөсөө илүү хайртай, бүр галзууртлаа дурласан. 

Бид хэн хэнээс илүү аз жаргалтай байгаа гэх нэгэн хэвийн яриаг нь сонсоод анхандаа Бюн Хёнжүг ясандаа тултал үзэн ядаж билээ. Би хэнээс болж энд ингэж гэрийн тэжээвэр амьтан шиг өрөвдөлтэй нь аргагүй амьдарч байгаа билээ дээ?! Тэгэхэд тэр тэнд энэ залуугийн өвөрт жаргаж хэвтэх гэж... гээд л.

Гэхдээ хайр гэх нэгэн зүйл. Ахин нэг удаа харааг минь сохлож, чихийг минь бөглөн, амыг минь үдэв. Тэр минь надаас ч долоон дор зүйлийг даван туулсан биз. Ямар ч аргагүй болоод л бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, бусдын аясаар амьдарч яваа биз. 

***

...Ингэж өөр өөртэйгөө ярилцан, цаг мөч бүхнийг хороож ядан хэвтэх зуур урд хаалга онгойж, бараг л 190 сантиметр өндөр болов уу гэмээр залуу гуйвж дайвсаар орж ирээд газар түдхийн унах нь тэр. Яаравчилсаар очиж дээш эргүүлэн харуулахад цус олгойдон урсаж, намайг байдгаар нь сандаргаж орхив. 

Ашгүй тун удалгүй нөгөө Кёнхи гэх бүсгүй ирж, түүний шархыг боон, эмчилэхэд тусласан юм. Түүний дараа Жунин ирэх шиг болсон ч Кёнхи аргалсан бололтой хаалганы гаднаас буцаж байгаа нь сонсогдов. 

Түүнээс цааш Жуниныг ирэх бүрт Крис гэх залууг угаалгын өрөөнд нуудаг боллоо. Яагаад гэдгийг асуухад Кёнхи сүртэй зүйл хэлсэнгүй. Цаг нь болонгуут Кристэй уулзуулж, чамайг суллаж явуулна гэх баяртай мэдээ дуулгасан ч би түүнд итгэх бодолгүй байна. 

Крисийн өмдний тэлээний төмрийг сугалан авч оролдсоор байгаад хөл дөх гинжээ тайлж чаддаг болсон. Хаалга онгойх бүрт гараад гүйчихмээр байсан ч тэвчээр алдаж болохгүй. Яг зөв цаг мөчийг хүлээх ёстой...

Эцэст нь нэг юм Жунин Крис гэх залуутай уулзахаар ирсэн бололтой яаравчилсаар орж ирээд хаана байгааг нь яарч сандарсан байртай асуулаа. Түүний хувьд их чухал нэгэн бололтой. Хаалгаа хүртэл цоожлохоо мартчихсан байх шив. 

/Дууссан/ +He's a Monster 2+Where stories live. Discover now