...Ямар нэгэн хурц үнэртэй ус бололтой зүйлийн үнэрээр ухаан орон нүдээ нээхэд огт танихгүй газар, огт танихгүй хүмүүтэй нүүр тулах нь тэр!
"Сайн уу, Жунхи? Шинэ гэртээ тавтай морил...Намайг Ким Жүнхи гэдэг" гэж урд минь зогсох урт хар үстэй бүсгүй хэлэхэд би айхын зэрэгцээ гайхширч орхив.
"Юу? Т-та нар хүн андуураад байх шиг байна аа...Намайг Бюн Хёнжү гэдэг"
"Үгүй ээ, чи Бюн Хёнжү биш! Чамайг Ким Жунхи гэдэг...Чи миний нөхрийн дүү Ким Жунины эхнэр болох болно!"
Энэ одоо ямар гээчийн нөхцөл байдал вэ? Телевизийн нэвтрүүлэг үү? Эсхүл ах надаар тоглоом тохуу хийх гэж их сургуулийн найзуудаа хөлсөлсөн юм болов уу?
...Үнэхээр байж боломгүй зүйл байсан болохоор, өөрийн минь бодол үнэн ч юм шиг санагдсан болохоор итгэж ядсан байртай үл ялиг инээн, урд минь зогсох бүсгүйчүүд рүү тоглоод байгаа юм уу гэсэн байртай харлаа.
"Хөөх, чи ахын хэлснээр үнэхээр ухаантай охин бололтой...Бусад охид шиг орилж хашгирахгүй, уйлж дуулахгүй бүр инээж байх шив" гэж цаахна талд зогсох бүлтгэр нүд, тайрмал үстэй охин тайван гэгч нь хэлэхэд л би энэ бүхэн тоглоом биш юм байна гэдгийг ойлгох шиг болж эргэн тойрноо тойруулан харлаа.
Ямар ч цонхгүй, нэг хүний ор, жижигхэн хувцасны шүүгээ, ном өрөөстэй номын тавиураас өөрөөр тавилгагүй умгар бяцхан өрөө...Цаад талд байгаа жижигхэн хаалга бодвол угаалгын өрөөний хаалга байх. Үнэхээр энэ бүхэн жинхэнэ бололтой.
"Та нар хэн юм бэ? Надаас яг юу хүссэн юм?" гэж тэднээс одоо л нэг айсан шинжтэй холдон сууж өвдгөө тэврэн орныхоо толгой руу наалдахад урд минь суух өнөөх бүсгүй инээмсэглэсээр ярьж эхлэв.
"Түрүүн сайн ойлгоогүй байх...Намайг Жүнхи гэдэг, чамайг авчирсан Ким Жүнмёний эхнэр. Чамд Сухо гэж өөрийгөө танилцуулсан гэсэн. Харин энэ бол Кёнхи, Жүнмёний дүү Кёнсүгийн эхнэр байгаа юм. Харин тэнд Чанхи байна. Чамайг бас авчирсан Чанёолын эхнэр...Энд байхгүй болохоос биш манай том бэр эгч Минхи бас байгаа, том ахын маань эхнэр байгаа юм. Харин чи манай хүмүүсийн дүү болох Жунины эхнэр Жунхи болно..." гээд баярласаар алга ташихад нь Чанхи гэгдэж байсан тэр бүсгүй мөн л алга ташиж байлаа.
...Бүх бүсгүйчүүдийн нэр нөхрийнхөө нэрний эхний үеийг авч *Хи* гэсэн төгсгөлтэй байсан болохоор би тэднийг над шиг л энд хулгайлагдаж ирсэн гэж таамаглалаа. Би юу гэж ч хэлээд ойлгохгүй байхаар толгойг нь угаачихсан харагдаж байсан болохоор би аль болох тайван байж, тэднээс аль болох их мэдээлэл цуглуулахыг хичээв. Эд л хэлж өгөхгүй юм бол тэр залуус надад ганц ч үг цухуйлгахгүй биз.
YOU ARE READING
/Дууссан/ +He's a Monster 2+
Mystery / Thriller...Ямар нэгэн хурц үнэртэй ус бололтой зүйлийн үнэрээр ухаан орон нүдээ нээхэд огт танихгүй газар, огт танихгүй хүмүүтэй нүүр тулах нь тэр... "Сайн уу, Жунхи? Шинэ гэртээ тавтай морил...Намайг Ким Жүнхи гэдэг..." гэж урд минь зогсох урт хар үстэй б...