***...Дуу намсгагчтай хэдий ч сэтгэл сэртхийж, зүрх дөжрөөм буун дуу тасхийхтэй зэрэгцэн газар үхэтхийн унах Крисийн дүр зураг харагдахад ахиад л хар дарж байна гэдгээ мэдэрсэн ч сэрж чадахгүй байлаа. Болж өнгөрсөн явдлаас бүтэх зүүд цааш үргэлжилж, царайндаа тохирохгүй, хүйтэн мөс мэт царайлах тэрээр айж, сандарсандаа салгалсан хэвээр Крисийг харж зогсох намайг чирж, хаашаа ч юм дагуулан явж эхлэв.
Холдон холдотлоо Крисийг босоод ирэх байх, тэгээд намайг аврах байх гэж найдсан ч тийм зүйл болсонгүй. Итгэл найдварын минь гэрлийг тэрхэн зуур түргэн гэгч нь асаасан хэдий ч түүнтэйгээ адил түргэн гэгч нь унтрааж орхив. Хонгилын үзүүрт үргэлжид асаатай байдаг байсан гэрэл минь гэрэл биш хий хоосон зүйл байсныг ойлгохдоо өөрийнхөө тэнэгийг гайхаад барсангүй. Ингэж ар нуруунаасаа хутгалуулах гэж дээ!
***Крисийн талаас***
...Хёнжүг аван зугтахын өмнө гай газар дороос гэгчээр саад тулгарсан хэдий ч би тэрхүү саадыг өлхөн даваад гарчихна гэдэгтээ итгэлтэй байсан ч дүүгийн минь байгаа байдал, нүдний харц, хэлж ярьж буй бүхэн намайг айлгаж орхив.
"Ким Жунхи, чи алдаанаасаа ерөөсөө суралцахгүй юм аа!" гэсээр Сэхүн төв царай гарган Хёнжү рүү гарахад би айхын зэрэгцээ гайхаж, Сэхүнийг хэрхэн аргалахаа бодож байлаа.
"Сэхүн! Санаа зоволтгүй ээ, ах нь байна. Би байна..." гэсээр нүүр дүүрэн инээмсэглэхэд Сэхүний мөс мэт хөлдүү царай гэссэнгүй. Тэр хэвээр "Би мэднэ ээ" гэж хариулснаа тун удалгүй чөтгөрийн гэмээр бие зарсхийлгэм инээд тодруулж, өмднийхөө хойд талын халааснаас гар буу гаргаж ирэв.
"Чи юу хийх гэж байгаа юм,Сэхүн?" хэмээн асуухдаа би дотроо зөрчилдөж байсан юм. Арай ч үгүй байлгүй дээ...
Сэхүн хариу дуугарахаас өмнө Хёнжүгийн тэсгэл алдарсан бололтой урд минь гарч намайг хамгаалсан байртай зогслоо. Шаардлагатай тохиолдолд юуны магад гэж бодоод авч гарсан буу зэвсгийн төрлийн зүйл цүнхэнд минь олон байсан ч төрсөн дүүгийнхээ аминд хүрэх байтугай ширхэг үсийг нь хүртэл хөндөхөөсөө айж байна.
"Сэхүн, бидний мөрөөдөл биелэх гэж байна. Крис биднийг эндээс зугтахад туслаж чадна! Хамтдаа эндээс зугтаацгаая тэгэх үү?" гэх Хёнжүгийн ятгалганд автаж, харцанд нь л зөөлөрч байх шиг харагдсан ч дараагийн мөчид өнөөх л басамжилсан мэт зэвүүн инээмсэглэлээ тодруулах нь тэр!
YOU ARE READING
/Дууссан/ +He's a Monster 2+
Misterio / Suspenso...Ямар нэгэн хурц үнэртэй ус бололтой зүйлийн үнэрээр ухаан орон нүдээ нээхэд огт танихгүй газар, огт танихгүй хүмүүтэй нүүр тулах нь тэр... "Сайн уу, Жунхи? Шинэ гэртээ тавтай морил...Намайг Ким Жүнхи гэдэг..." гэж урд минь зогсох урт хар үстэй б...