Хэсэглэл 18 "Jung Jungkook"

3.3K 340 26
                                    

***

"Сэхүн, би чамаас гуйя. Намайг явуулчих л даа. Тэгэх үү?" хэмээн уйлах шахам асуухад тэр тээнэгэлзсэн байртай хэсэг зогссоноо хаалга руу нэг хараад над руу хурдлан ирэв.

"Тэгээд би чамайг явууллаа гэхэд эндээс оргож чадна гэсэн итгэл дүүрэн байгаа юм уу? Тэр том ойг яаж туулах гэж байгаа юм? Алхаад уу?" гэхэд нь би гэм хийсэн байртай доош харсаар Тэхёны нүдийг хариулж байгаад сэмээрхэн шүүгээн дотроос нь авсан машины түлхүүрийг харууллаа.

Сокжин тэр хоёр гэрээсээ ирэхдээ унаж ирсэн бөгөөд эднийхний машин шиг янз бүрийн хурууны хээ унших технологи байхгүй энгийн нэг машин гэж Тэхён ярьж байсан юм. Аль хэдийн гэр бүлийнх нь гишүүн болсон гээд Тэхён надад хэтэрхий их мэдээлэл өгчихсөн. Гэнэн цайлган түүнийг ингэж ашиглаж байгаа нь муухай ч... тэглээ гээд би тэрнийг өрөвдөөд энд үлдэлтэй нь биш дээ.

Сэхүн үл ялиг цочирдсон ч удалгүй толгой дохин намайг явахыг дохив.

"Яв даа. Би Тэхёныг аргалчих болохоор аль болох чимээгүйхэн шиг машинаа асаагаад замдаа ганц ч зогсолгүй яваарай за юу?" гэх зуур нь баярласандаа түүнийг тэврэхээ дөхсөн ч Тэхёны пижигнэн шатаар өгсөх чимээ сонсогдсох шиг болсон учир шууд л гар аргаар бүтээсэн олсоороо дамжин доош бууж эхэллээ.

Багаасаа Ишин ах, Жундэ ах нартай тоглосоор байгаад эрэгтэй хүүхдээс дутахааргүй болчихсон болохоор хоёр давхрын хавьд ирээд шууд л доош үсрэн бууж аятайхан шиг газардав.

Машинаа асаан чимээгүйхэн шиг тэндээс хөдлөхдөө зүрх минь түг түгхийн амаар гараад ирэх нь үү гэлтэй сандарч байгаагаа мэдэрч байсан юм. Тэдний гаргасан бололтой чулуун замаар аажуухан явсаар ойн эцэст ирж, Ким гэр бүлийн эдлэнгээс бүр мөсөн холдохдоо баярын нулимсаа барьж дийлсэнгүй.

Гэсэн ч Сэхүний зөвлөгөөг даган замаа харж, чигээрээ явсаар байлаа. Нэг их удахгүй төв замтай нийлэх байх, өөр машинтай тааралдах байх гэж бодсон ч тийм зүйл болсонгүй. Шөнө дунд мэдээж хэн л ийм замаар дэмий тэнэж явах вэ дээ гэж бодсон ч айдас намайг орхисонгүй...

***Сэхүн***

...Тэрнийг доош бууж эхлэхтэй зэрэгцэн Тэхён гурван давхарт гарч ирээд түргэн алхалсаар ирж байгаа нь сонсогдов. Хаалганых нь ард нуугдаад гарт тааралдсан зүйлээрээ толгой руу нь цохин авахад шууд л газар түдхийн уналаа. 

"Уучлаарай, дүү минь...Ингэхээс өөр арга байсангүй" гэж хэлчихээд гүн санаа алдан цонхоор харахад тэр ул мөргүй алга болсон байв. 

/Дууссан/ +He's a Monster 2+Where stories live. Discover now