Хэсэглэл 13 "Let's have some fun!"

3.3K 335 28
                                    

***

...Сүүлийн сорил болох өдөр хүссэн хүсээгүй болж, Жүнхи эгч хоол оруулж ирж өгөх үед нь идэхгүй байхыг хичээсэн ч дотор нь ямар нэгэн зүйл байгаа гэсэн сэжгийг минь улам батлах мэт идэж дуустал минь харж зогсов. Хоолоо дуусгачихаад гаран дахь тарагаа албаар асган хувцсаа сольж, усанд хальт орохоор угаалгын өрөөг зүглэлээ. 

Шүршүүрийн хөшгийг татчихаад гүн амьсгаа аван хоёр хуруугаа ам руугаа хийсний дараа тун удалгүй огих рефлекс минь хөдөлж, саяхан идсэн хоолоо буцаан гаргав. 

Сорил болохын өмнөхөн дандаа шөлтэй буюу нэгдүгээр хоол өгдөг ба идсэнээс цаг хүрэхгүй хугацааны дараа толгой эргэж, дотор муухайрч тун удалгүй нам болдогийг анзаарсан юм. Тэгээд энэ удаад сэрүүн байж, тэрхэн хугацаанд амьд үлдэхэд минь, цаашлаад зугтахад минь туслах жаахан ч гэсэн мэдээлэл олж авахыг хүсэв. 

***

...Эргэж өрөөндөө орж ирээд удсан ч үгүй ороо налан хэвтээд ухаан алдсан хүн шиг жүжиглэж байтал Кёнсү орж ирэн орноос минь өргөн авч тэргэнцэр дээр суулгалаа. Тэр харваажийн чөтгөр шиг адтай, айхтар нэгэн болохоор зовхио үл ялиг хөдөлгөх төдийд л намайг сэрүүн байгааг мэдчих юм шиг санагдан зүрх минь хүчлэн цохилж, хаагуур яаж яваад байгаагаа ч бараг анзаарсангүй. 

Магадгүй...сэрүүн үлдэх санаа минь дэмий санаа байсан бололтой. 

Биднийг явах замд Чанёол таарч хэд гурван юм ярьсан ч Жунины хэлсэн зүйлээс хэтэрсэнгүй. Тэрний ачаар би хангалттай мэдээлэлтэй болчихсон байж. Харин өөр нэг яриад байсан зүйлийг нь ухаж ойлгож чадаагүй ч цаашдаа хэрэг болж магадгүй л юм. 

Цахилгаан шат мэт зүйлээр дээш явсны дараа шууд л гадаа гарчихсан болохоор би золтой л босоод гүйчихсэнгүй. Мэдээж ой модон дунд болно гэсэн юм чинь гарах нь тодорхой шүү дээ!

***

...Бид ой модон дунд хоёулхнаа яваад байна гэж бодсон ч нөгөө бусад залуучууд ч бас өнөөх охидыг тэргэнцэр дээр түрэн явахыг нүднийхээ булангаараа хальт харлаа. Цааш явах тусам хүмүүсийн тоо цөөрч, тун удалгүй Кёнсү бид хоёр ойн дунд хоёулхнаа үлдэж, цэв хүйтэн ус цацсаныхаа дараа Кёнсү ч бас намайг орхиод явчих нь тэр. 

Хахаж цацсаар нүдээ нээн одоо  л нэг юм эргэн тойрноо сайн харвал тас харанхуй ой дунд би гав ганцаараа хаягдсан байв. Ялна гэж бодож байсан итгэл минь тэр дороо салхинд хийсэн унтрах шиг боллоо. 

/Дууссан/ +He's a Monster 2+Where stories live. Discover now