***
...Тэмин гэх цагдаа залуу намайг тэвэрсээр доош буух үед гэрээр дүүрэн цагдаагийн дүрэмттэй хүмүүс эргэлдэж, гурван ширхэг хар уутаар цогцос бүтээсэн харагдах нь тэр. Тэюун үнэхээр бодож байсан шиг минь амьд үлдэж чадаагүй байх нь.
Түүний хэний ч харцыг булаам царайлаг дүр төрх нүдэнд үзэгдэж, ховорхон тохиолдолд үзэгдэх инээмсэглэл төсөөлөгдөхөд нулимсаа барьж дийлсэнгүй. Цагдаа залуугийн хүзүүгээр гараа оруулан тэвэрч, энгэрт нь эхэр татан уйлах зуур тэр юу ч дуугарсангүй.
"ХЁНЖҮ!" гэх ихэд танил хоолой сонсогдоход нусаа татсаар эргэн харвал одоогоор амьдралын минь утга учир болон үлдсэн цор ганц хүн өөдөөс минь гүйж байв.
"АХ АА..." гэж хорвоогоор дүүрэн гэмээр орилсоор доош бууж, хар хурдаараа ах руугаа гүйлээ. Энэ мөчийг би хэдэн өдөр төсөөлөн мөрөөдөж, хэдэн шөнө зүүдлэн хонолоо доо. Гэтэл яг одоо ингээд биелэж байх гэж.
Ахын минь дулаахан тэврэлт мэдрэгдэж, цаанаа л тайвшруулам сайхан үнэр нь үнэртэхэд энэ удаадаа би баярын нулимс дуслуулав. Ахын минь ч нулимс хүзүүн дээр минь дусалж, биднийг харан зогсох Жундэ, Ишин ах нар ч нулимсаа барьж чадахгүй байгаа харагдлаа.
Хар дарсан зүүд минь энэ хүрээд дуусах нь бололтой!
***
...Бие минь зуун хувь эрүүл, зүгээр гэж хэлсэн ч дүрэм журмандаа ийм гэсээр тэндээс шууд эмнэлэг дээр ирж, баахан шинжилгээ авахаар боллоо. Ах, түүний салж хагацдаггүй хоёр найз намайг ариун цэврийн өрөө орсон ч дагаж гүйх бөгөөд цагдаагийн газраас хоёр ч цагдаа өрөөний минь гадна зогсоохоор үлдээсэн.
Манай улсад иймэрхүү ноцтой хүн амины болоод хүний наймаа, хулгайн гэмт хэрэг гарч байгаагүй болохоор бүх зүйлд нухацтай хандаж, бүхнийг зөв хийх гэж байгаа биз. Яг одоогоор бол би тэдэнд олдсон цор ганц хохирогч бөгөөд гэрч нь...
Сэтгэл санааны хувьд тогтвортой болтол минь мэдүүлэг авахгүй гэж байсан ч одоогийн байдлаар санаа зовж буй ганц зүйл минь тэр мэдүүлэг өгөх л болчихоод байна. Цаашдаа ийм гэмт хэрэг гарахаас сэргийлэхийн тулд бүх зүйлийг үнэн зөв хэлэх ёстой ч цаанаа л нэг зүйл намайг хатган, тэднийг илчлэхийг хүсэхгүй байх юм.
Түүнээс гадна Жунин яасан бол, амьд гарч чадсан болов уу гэсэн санаа зовнил намайг цаг үргэлжид зовоодог боллоо.
***
...Өнөөх гурав маань одоо ч хөгжилтэй хэвээр, янз бүрийн зүйл ярин намайг инээлгэх гэж хичээн суух зуур нөгөө дэслэгч залуу өрөөнд минь орж ирэв. Хальт хажуу тийш харахдаа түүнийг ахиад л Жунин байна хэмээн андуурч золтой л орноосоо ухасхийчихсэнгүй.
YOU ARE READING
/Дууссан/ +He's a Monster 2+
Mystery / Thriller...Ямар нэгэн хурц үнэртэй ус бололтой зүйлийн үнэрээр ухаан орон нүдээ нээхэд огт танихгүй газар, огт танихгүй хүмүүтэй нүүр тулах нь тэр... "Сайн уу, Жунхи? Шинэ гэртээ тавтай морил...Намайг Ким Жүнхи гэдэг..." гэж урд минь зогсох урт хар үстэй б...