***
...Хаана нь үл мэдэгдэх ойн дунд байх жижигхэн байшинд хаашаа ч хөдлөх аргагүй болсон залуу зугтаах оролдого хийсээр залхсан бололтой санаа алдахаас өөрийг хийлгүй дэмий л нэг тийш гөлрөн сууна. Хёнжүтэй л адил ардаа ямар ч нотлох баримт, мөр үлдээлгүй алга болсон учир цагдаа, сэргийлэх олоод иртэл өдий гэдгийг тэр сайн мэдэж байлаа.
Тэр ч бас хуулийн сургуулийн оюутан учраас Хёнжүгээс илүү гарна уу гэхээс дутахааргүй ухаалаг нэгэн. Ийнхүү нэгэнт зугтаж, чөлөөлөгдөх боломжгүй гэдгээ ойлгосноос хойш хэрхэн амьд үлдэхээ бодож эхэлсэн юм.
Толгойноосөө хөл хүртэл энд тэндхийн үнэтэй брэндээр өөрийгөө гоёсон Ким Жунин гэгч залуу мэдээж эцгээс нь мөнгө хүсээгүй нь мэдээж байсан. Харин орж ирэх болгондоо Хёнжү тэгсэн, Хёнжү ингэсэн гэж байгааг бодвол Хёнжүд хайртай. Хайртай биш ч хайртай гэж өөртөө итгүүлсэн байх магадлал өндөр. Өөрийг нь зүгээр л энд байлгаж, илүү гэх бодолтойгоор амьдрахыг хүссэн байх.
Тогтмол цагт гэрэл асч, Кёнхи гэгдэх бүсгүй өдрийн гурван хоол авчирч байгааг бодвол өөрийг нь алчихгүй, харин ч чухал нэгэн гэж үздэг нь тодорхой. Жунины дургүйг илт хүргэх олон долоон зүйл чалчихгүй л бол үхнэ гэж байхгүй байх...
Өнөөдөр ч өмнөх өдрүүд шигээ байх нь ойлгомжтой. Газар байсан ганц ширхэг шохойгоор зурсан тоо арван тавд хүрч, И Тэюун сураггүй алга болоод хагас сар болжээ. Жунины хэлснээр өчигдөр Хёнжү тэр хоёр бал сараа дуусгаж, гэртээ ирцгээсэн бөгөөд бал сарын сүүлийн өдөр Хёнжү өөрийн хүслээр түүнд биеэ өгсөн байв.
Эхэндээ Тэюуны уур хүрч, Хёнжүд урам хугарч байсан ч сүүлдээ ийм нөхцөл байдалд яах ч аргагүй байдлаар тийм зүйл хийсэн гэж боджээ. Тийм зүйл болсон ч байсан эцэст нь энэ газраас цугтаа зугтааж, болсон бүх зүйлийг мартаад аз жаргалтай амьдрахыг хүсч байсан юм.
***Крис***
... Хёнжү ихэд ухаалаг нэгэн гэсэн тул өдийд арай ч үхчихээгүй нь тодорхой. Тэгэхээр Бюн Хёнжүг манай нөхөд хулгайлаад аль хэдийнээ Хятад руу зарчихсан эсхүл Жунин юм уу Сэхүний эхнэр болгочихсон байх. Сарын өмнө Жунины төрсөн өдөр болж 20 нас хүрсэн байх учиртай. Тэгэхээр Жунхи болсон байх магадлал их.
Охидыг ихэвчлэн далайн тээврээр Хятад, Тайвань зэрэг улс руу явуулдаг болохоор хамгийн түрүүнд ойрын хугацаанд явсан усан онгоцыг шалгаж, зарсан охидын мэдээллийг үзсэн ч Хёнжү тэдэн дунд байсангүй.Тэгэхээр миний айдас биелэлээ олсон бололтой.
YOU ARE READING
/Дууссан/ +He's a Monster 2+
Mystery / Thriller...Ямар нэгэн хурц үнэртэй ус бололтой зүйлийн үнэрээр ухаан орон нүдээ нээхэд огт танихгүй газар, огт танихгүй хүмүүтэй нүүр тулах нь тэр... "Сайн уу, Жунхи? Шинэ гэртээ тавтай морил...Намайг Ким Жүнхи гэдэг..." гэж урд минь зогсох урт хар үстэй б...