Хэсэглэл 16 "Kim Taehyung"

3.8K 369 17
                                    

***

...Тэр золигийн хурим нь болтол гурав хоногийн турш энэ өрөөнд нь бүгэж, өөрийнхөө өрөвдөлтэй хувь заяаг өрөвдөн гансрах гэж байсан ч би гэгч хүн "тэдний гэр бүлийн гишүүн" болох нь тодорхой болсон тул өнөөдрөөс эхлэн тэдэнтэй цуг хоол идэх ёстой болсон юм. 

Үүр хаяарах үеэр л орондоо орж унтсан учраас өдрийн 3 цаг хүртэл унтаж, сэрэх үед минь хэн нэгэн өдрийн хоол оруулаад ирчихсэн байв. Ийнхүү нэг удаагийн тамын цагаас чөлөөлөгдсөн хэдий ч ирээдүйд энэ бүхэн өдөр болгон, үргэлжид тохионо гэхээс галзуурмаар санагдана. 

Өдөржингөө гиеүрч суух зуур өрөөнд минь хэн ч орж ирсэнгүй. Олзуурхмаар зүйл тохиож өрөөндөө өөрийн гэсэн ханын цагтай болсон болохоор яг 5 цагийн үед Жүнхи эгч орж ирэхийг мэдэж, тэдний гэр бүл цаг их нарийн барьдаг гэдгийг нь анзаараад авав. 

Энгийн нэгэн цэцэгтэй цагаан даашинз өгснөө яг 6 цагийн үед бууж ирэх ёстойг анхааруулаад зогсохгүй гоо сайхны ширээний урд талын шургуулгыг татан төрөл бүрийн энгэсэг, будгийг хэрэглэх эрхтэйгминь бахархалтайгаар зарлан тунхагласан юм. 

Тэрний хажууд ангайж, алмайрахаасаа санаа зовоод байсан болохоор гарсных нь дараа л очиж байгаа бүхнийг нь хартал бүгд Chanel, Maybelline, Mary Kay зэрэг алдартай, үнэтэй брэндүүдийн бүтээгдэхүүнүүд байсан бөгөөд яг үйлдвэрийн ориг гэдэг нь тодорхой. 

Ямар ч байсан тэд баян юм. Бодвол, саяны тэмцээнд оролцсон охидыг биеэ үнэлэгч болгохоор хаа нэг тийш нь явуулдаг, эсхүл тэр чигээр нь эрхтнийг нь зардаг байх. Энэ том харшийн хаа нэгтээ өрөө дүүрэн хар тамхи байвал би л лав гайхахгүй. 

***

...Зүгээр л өмс гэсэн даашинзыг нь өмсөөд үсээ шууж боочихоод доош буухад бүгд цуглаж байгаа бололтой доод давхарт олон хүн хөлхөлдөх чимээ сонсогдоно. Угаасаа хэнд ч таалагдах гэж нүүр амаа будах юм гэж бодсоноос гадна бохир мөнгөөр авсан нь тодорхой зүйлийг хэрэглэхийг хүссэнгүй. 

Тэдэн дунд Сэхүн хүртэл байгаа гэж бодохоор л өөрийн эрхгүй хамаг бие чичигнэж, өрөө рүүгээ буцмаар санагдана. Гэвч надад тэгж эрхлэх эрх байхгүй!

Доош буухад азаар зөвхөн бүсгүйчүүд байсан бөгөөд Кёнхи гэгч бүсгүйн заасан суудал дээр чимээгүй л тэдний яриаг сонсон сууж байтал хар дарсан зүүдний минь эзэд ихэд баргар царайлан орж ирээд эхнэрүүдийнхээ хажууд сууцгаав. Жунин миний хажууд суусан бөгөөд хамгийн аймшигтай  нь нөгөө талд  Сэхүн суусан юм. 

/Дууссан/ +He's a Monster 2+Where stories live. Discover now