Хэсэглэл 30 "Dancing on your grave"

2.8K 325 37
                                    


***Хёнжү***

...Өглөөний цай ууж дууссаны дараахан Минхи эгчийн гэдэс базалж, ус нь гараагүй хэдий ч хэзээ мөдгүй төрөх дөхөөд ирэх нь тэр. Толгойтой бүхэн л сандарч наагуур цаагуур гүйлдэн Минсок, Кёнсү, Кёнхи эгч нарыг машинд суулган явууллаа. 

Тэдний ардаас явахаар хэрэгтэй гэснээ бэлдэн бүгд л завгүй явцгаах зуур Сэхүн өрөөндөө ганцаараа байсныг минь далимдуулан орж ирэв. Минхи эгчийг бодож сандарч явсаар түүнтэй ярилцаж тохирсон төлөвлөгөөгөө бүр таг мартаж орхиж!

Яг явах дөхөөд ирэнгүүт яагаад ч юм юунд ч юм сэтгэл хоргодож, өнөөх аймшгийн байшингаасаа явмааргүй ч юм шиг санагдаж байх юм. Магадгүй...тэрнээс болсон байх. Би Жунинтай салах ёс ч гүйцэтгэж чадалгүй явах нь байна шүү дээ! Ядаж байхад Минхи эгч төрөх гэж байгааг ч тэр мэдэхгүй. Өнөөх хаашаа ч юм явдаг газар луугаа яваад өгчихсөн. 

Сэхүн тэр дөрвийг машинтай хөдөлсний дараахан бусад бүх хүмүүст нойрсуулах эм хийж найруулсан ус өгчихсөн гэсэн. Тиймдээ ч бидний өрөөнөөс гарах үед байшин анир чимээгүйд автсан байлаа. 

Минхи эгчийн хувцас хунарыг янзалж байсан чигээрээ буйдан дээр нам унтсан Жүнхи эгч, цаана үүдний өрөөний сандал дээр суугаад гутлаа өмсөж байсан бололтой байх Жүнмён ах гээд бүгд харагдах үед ямар ч мэдрэмж төрсөнгүй. Баярлах, гуниглах гээд...бүр ямар ч мэдрэмж төрсөнгүй. 

Гарнаас минь хөтлөн явах Сэхүнийг хэзээ мөдгүй цохиж хаяад эд нартай нь цуг үлдээж, ганцаараа зугтаамаар байгаа ч түүний машин унаа хаана байгааг би мэдэхгүй. Харшаас холдсоны дараа л түүнд анхаарал тавихаас биш. 

Үүдний хаалга онгойж гарахын алдад сандал дээр сууж байсан Жүнмён гэнэт суудлаасаа өндийн намайг татан авч, Сэхүнээс холдууллаа. Ийм зүйл болно гэж төсөөлөө ч үгүй байсан болохоор Сэхүн бид хоёр хоёул том нүдэлж, удаанаар өндийн байр байрнаасаа босцгоох бусдыгаа гайхан харж байв. 

"Дүү минь, чи биднийг тэнэг гэж бодоо юу? Аягатай усны чинь ёроолд эм чинь тунаад үлдчихсэн байна билээ...За тэр ч яахав. Чи сая яг ямар чөтгөрөө хийх гэж байсан бэ? Ахынхаа эхнэрийг аваад зугтаах гэж байсан уу?" гэж Жүнмён энгийн байдгаасаа ихэд ууртай хэлсэн болохоор түүний гарт баригдан зогсохдоо бараг л чичирж, газар унах нь холгүй байлаа. 

"Тийм гэвэл юу гэж? Болохгүй гэж үү? Ахиж сорил зохиогоод л ахиад л өөр Жунхи олоод авчихгүй юу!" гэж Сэхүн ч бас уурлаж уцаарласан байртай хэлэхэд Жүнмён гүн санаа алдав. 

/Дууссан/ +He's a Monster 2+Where stories live. Discover now