***
Каннам дүүргийн энгийн нэгэн орон сууц
Үргэлжид инээд хөөр цалгиж, ах дүү хоёрын ноцолдон зодолдох хэрээс хэтэрснээс болж хөрш айлын эгч улаан хүрэн царайлж хаалгыг нь нүдэн зогсдог байсан цаг нэгэнт өнгөрчээ.
Бэлэн гоймонгийн сав хаа сайгүй хөглөрч, хаа нэг сөжү, шар айрагний шил өнхөрч харагдах бөгөөд тэдэн дунд ойрын хэд хоногтоо олигтой унтаж, амарч чадаагүй нь тодорхой нэгэн бөөн бичиг цаасанд дарагдан сууна.
Дүү нь алга болоод аль хэдийнээ долоо хоног өнгөрсөн ч цагдаа нар бүхий л хичээл зүтгэлээ гарган ажиллаад, ганц ч нотлох баримт олдоогүйдээ арга ядан бууж өгсөн нь ойлгомжтой болсон тул өөрөө ийнхүү байж болох бүхнийг шүүж үзэж байгаа нь энэ.
Хэд хоногийн өмнө Тэюун нэгэн машины хар хайрцгийг олж ирсэн ч тэдгээр гэмт хэрэгтнүүд их гаршсан, туршлагатай хүмүүс байсан бололтой. Хёнжү урдуур нь явж өнгөрсний дараахан яг хар хайрцаг буюу камерний урд, машиных нь шилэн дээр ямар нэгэн наалт нааж, харагдах зүйлгүй болгоод орхичихсон байж.
Ийнхүү наахдаа ч тэр, буцааж авахдаа ч тэр царай, төрхөө ганц ч харуулаагүй болохоор тэдний эрэл ахиад л мухарджээ. Цагдаа нар өөрийг нь авч хэлэлцэхгүй байгаа энэ үед дүүгийнх нь найз залуу гэх тэр нөхөр хар хайрцаг олж ирснээсээ хойш хэл сураггүй алга болж, утсаа ч авахгүй байгаа нь Бэкхёны уурыг улам хүргэнэ.
Цагдаа сэргийлэхээр хэд хоног цуг явсан ч хичээл номоо хаяж гүйсэн хоёр найз нь ч эцэг, эхдээ загнуулан сургууль руугаа явсан учир тэрээр өдийд яг л энэ хорвоо дэлхийд ганцаар хаягдсан мэтээр өөрийгөө төсөөлж байв. Ахин нэг удаа мухардалд хүрэх үедээ уураа захирч ядан бүхий л цаасаа түлхэж унагаад дүүгийнхээ өрөө рүү орохоор шийдлээ.
***
Цэвэрхэн бөгөөд цэгцтэй...
Өмнө нь ямар байсан яг тэр хэвээр. Бага байхын л үнэртдэг байсан эгдүүтэй, сайхан үнэр нь ханхалж, одоо ч энд байгаа мэт санагдана.
"Ойрд охид бүсгүйчүүдийг хулгайлж Хятад, Вьетнам руу аваачих нь ихэссэн. Тэгээд явчихсан охид эргэж ирсэн тохиолдол ганц ч байдаггүй болохоор миний дүү... одоо эртхэн мөрөө хөөсөн нь дээр байх даа" гэх цагдаа ахын үг чихэнд нь сонстох шиг болоход ахиад л нүднийх нь нулимс урсан, зүрхээр нь хатгуулах шиг болж эхэллээ.
"Гуйж байна, Хёнжү! Ах дээрээ эргээд ирээч дээ...-
YOU ARE READING
/Дууссан/ +He's a Monster 2+
Mystery / Thriller...Ямар нэгэн хурц үнэртэй ус бололтой зүйлийн үнэрээр ухаан орон нүдээ нээхэд огт танихгүй газар, огт танихгүй хүмүүтэй нүүр тулах нь тэр... "Сайн уу, Жунхи? Шинэ гэртээ тавтай морил...Намайг Ким Жүнхи гэдэг..." гэж урд минь зогсох урт хар үстэй б...