~1~

8.2K 415 5
                                    

A/N: Уншиж эхлэхээс нь өмнө аль 2018 онд бичигдсэн өгүүллэг гэдгийг анхааруулж байна !

"Ээж ээ" гэсээр бяцхан хүү цусанд будагдсан эмэгтэйн цогцосыг сэгсчинэ. Дүр зураглал хэтэрхий аймшигтай байх бөгөөд энэ бүгдийг ажиглан зогсох цагдаагын нэгэн офицер хүүг хөтлөн тэр аймшигт дүр зураглалаас салган булан эргээд л байрлах дэлгүүрт авчиран "Чамайг хэн гэдэг юм" хэмээн савтай гоймонг урд нь тавихдаа асуухад нус нулимсандаа холилдсон бяцхан хүү "Жонгүг" хэмээн бувтанаж офицер түүнийг өхөөрдөн жижигхэн гаранд нь савх атгуулаад идэж болно хэмээн дохив.

Бяцхан хүү өмнөх гоймонгоо амтархан идэж байх хооронд өнөөх офицер дэлгүүр лүү эргэн орж хэдэн мөхөөлдөс аваад гарах үед танил ая утсанд нь хаггиналаа. Бяцхан хүү энэ аяыг санасан бололтой гар нь чичирч шүлсээ гүд хийтэл залгитал өнөөх офицер утсаа аван эргэн сүүдэр бараадан алхалж бяцхан Жонгүгт харин түүний утасны дуу аймшигт мөчийг нь санагдуулж хамаг биеийг нь чичрүүлж байв. Тэр зугтах ёстойгоо мэдэх ч бие нь үл хөдлөх нь түүнийг улам бүр тавгүйтүүлж орхисон ба энэ үеэр офицер өөрлүү нь залгасан хүнд "Цогцосыг зохицуул" хэмээн хатуухан шаардаад хүү рүү эргэн алхасан юм.

"Яаж байгаа юм" савхаа ч хөдөлгөх зориггүй сууж байсан хүү урд нь суух офицер луу харцаа чиглүүлэн ийнхүү асуухад өнөөх офицер гайхширсан ч удалгүй инээмсэглэв.

"Яаж байгаа юм!Яагаад заавал ээжийг минь хөнөөж байгаа юм? Яах гэж" гэсээр савхаа шидэн шүд зуун нүдэнд нь хуралдсан нулимсаа тэвчих хүүг харах саяхан инээмсэглэн  сахиусан тэнгэр шиг аяглаж байсан өнөөх офицер ямар ч нүүрний хувирал гаргалгүй түүнийг ширтэн удалгүй урсах нулимсыг нь арчаад "Би ч гэсэн хүүтэй болохоор л чамайг амьд үлдээж байгаа юм. Насаараа амаа татаад дэргэд минь байж чадна гэвэл ээжээс чинь илүү хайрлаж чадна шүү" гээд бүдэг инээмсэглээд "Тохиролцох уу" гэсээр гараа сунгахад Жонгүгын дотор гал авалзаж түүнийгээ ил гаргалгүй гарыг нь цохиод доош харан нулимсаа арчихад өнөөх офицер "Манайх руу явцгаая" гэсээр түүнийг буулган, авсан мөхөөлдөснөөсөө нэгийг өгөөд хөтлөх гэсэн ч Жонгүг түүнээс зайлсхийн мөхөөлдөсөө барьсаар доош харав. Офицер залууд харин энэ хамаагүй бололтой гарнаас нь чанга атган харанхуй замаар алхалан машин зам руу гарч ирэхэд гурван хар машин эгнэн зогсох бөгөөд нэг машинаас нь нэг залуу гарч ирээд хаалга онгойлгон доош бөхийв. Энгийн нэг офицер биш болохыг Жонгүг шууд л ойлгон шүлсээ гүд хийтэл нь залгиад хөл нь чичирч байсан ч аль болох унахгүйг хичээж машинд суухад урд жолооч болон өнөөх хаалга онгойлгож өгсөн залуу суув.

| I'm Not Gay | Where stories live. Discover now