~25~

3.2K 241 67
                                    

Тэхёны хөмсөг улам бүр зангиран уурсах ч тэрээр гохоо дарж зүрхэлсэнгүй, оронд нь өөрөө хойш алхаж эргэн тойрнынхоо зүйлсийг өшигчиж эхлэсэн бөгөөд бүхнийг харж залхасан Бэкхён түүнийг болиулан бууг булаан аваад Жимин рүү чиглүүлж гохоо дарж амжихын өмнө хаалга хүчтэй нээгдэн буу барьсан Хусог Юнги хоёр орж ирэв. Юнги Бэкхён руу өөрийн буугаа чиглүүлэн "Гараа ардаа аваад доошоо суу"  хэмээн хэлэхэд бууж өгөх бодолгүй Бэкхён гараа чичрүүлсээр гохыг дарж, төсөөлөмгүй үйлдэл болсон нь ухаангүй хэвтэх Жонгүг Жиминий урдуур орон хайртай залуугаа сүүлийн амьсгаагаараа үнсэн хамгаалсан юм. Жонгүгын бүлээн уруулыг мэдэрсэн Жимин цухиран уйлж шалан дээр унах хүртэл нь орилох ч гавнааса болон түүртсээр түүнд үл хүрэхийг харах Хусог түргэхэн Жонгүгыг тэврэн гарч, Юнги харин Бэкхёныг гавлан нүүрээ гараараа даран үнэнтэй нүүр тулхын тулд тэвчих Тэхёны гаранд гав зүүлгэв.

Аймшигтай өрнөл дуусч машины арын суудалд суух Бэкхён зугтах арга сүвэгчлэх ч үүнийгээ үл бүтэхийг бодон бухимдан суухад хажууд нь Тэхён нүдээ анин сууж өөрийгөө буруутгах мэт дотроо дайн өрнүүлнэ. Харин Юнги Жиминий гаран дахь гавыг тайлахад Жиминий хийсэн эсэргүүцэлээс болж аль хэдийн ором татчихсан мөрнөөс нь цус дуслан байв. Санаа зовнингүй Юнги түүнийг татан тэвэрч тайвшруулахыг хүссэн ч түүний санаснаар болсонгүй.

Энэ хооронд Хусогын хамаг хурднаараа авчирсан Жонгүг хагалгааны орон дээр хэвтэж Жин чадах бүхнээ хийхээр хичээн, тэрээр "Тэсээрэй Жонгү" хэмээн бувтнасаар Жонгүгын хүйтэн биен дээр мэс хийнэ. Хэдий нөхцөл байдал хүнд хэдий ч хорь гаруй жилийн туршландаа тэрээр ихээхэн итгэж, мөн өөрсдийгөө хараах аж. Хэдий тэд энгийн хүмүүс байсан бол Жонгүгыг чадварлаг эмч нарт даалгаж болох байсан шүү дээ. Гэвч энэ бүх байдал ганцхан Жинийг ч хүнд байдалд оруулаагүй байлаа. Энэ өрөөний гадна гэхэд л Жонгүгыг арав гаруй жил өсгөсөн гэр бүл нь болох Хусог, Юнги нар түүнээс дутахгүй уймарч суугаа. Мөн хэдхэн хормын өмнө л түүнийг аварч чадах байсандаа харамсан өөрийгөө буруутгах Жимин ч тэдний нэг юм.

Өрөөний буланд Бэкхён суух бөгөөд Жиминийг харангуутаа л хорноор мушилзаж, хэдий бүх зүйл дууссан ч тэрээр огихон ч ялагдсан нэгэн шиг биш байв.

Жимин Бэкхёнд дөхөөд "Бён Буна тэр бол хар тамхичин" гэчихээд "Чиний сүйт бүсгүй бол энэ дэлхийг хөрснөөс арчигдах ёстой хүн" гэх бөгөөд "Чи ч бас энэ бүх хорыг найруулж гэмгүй хүний аминд хүрч хэн нэгний амьдарлыг булаагч алуурчин. Чамд амьдрах эрх байхгүй" хэмээн хэлэн гохоо дарав.

| I'm Not Gay | Where stories live. Discover now