~23~

1.9K 236 24
                                    

Хуучин бор хавтастай зургийн цомгоо гуниг дүүрэн ширтэх Жин эхний хуудсыг нээгэнд л цухиран уйлж орхив.Түүний хувьд хамгийн үнэтэй хэн нэгэн нь орхиод явчихсан, бүр өөрийнх нь буруугаас болж гэдэг хэтэрхий хэрцгий амьдын там байлаа.

Шилтэй вискинээсээ хэд балгалан нулимсаа арчин утсанд нь ирсэн өч төчнөөн дуудлагын жагсаалтыг харах тэрээр харамсалтай нь Намжүүнаас ирсэн дуудлага тэг байгаад утсаа ширээн дээр чанга гэгч нь тавиж орхиод дахин вискинээсээ хэд балгалахад түүний өрөөний хаалга нээгдэн Юнги орж ирэв.

"Надаас ч харамлаад байсан үнэтэй юмаа ганцаараа ууж байгаа юм уу" Юнги багахан хөхрөн ийнхүү хэлсэн ч Жин одоог хүртэл шал руу гөлөрсөөр түүнийг үл тоох мэт байдлыг үүсгэж үүнд нь  нээгээд тавьчихсан зургыг цомгыг гартаа авах Юнги "Энэ үед ч Намжүүн айхтар зодуулсандаа" хэмээн хэлээд үргэлжлүүлэн дурсамж дүүрэн Жин Намжүүн хоёрын зургийг үзэхээр буйдан дээр суулаа.

"Чи санаж байна уу?" гэсээр Юнги асууснаа "Хуримынхаа өдөр Намжүүн асрамжийн газраас Тэхёныг авчраад өөрсдийн хүү хэмээн хэлж байсныг" гээд хуримынх нь зургийг цомогноос туст нь аван "Тэр үед Хусог уйлаад бараг л оршуулга хурим нь мэдэгдэхгүй юм болж билээ" гээд инээмсэглэх төдийд л Жин дурсамж дүүрэн зургийн цомгийг Юнгигийн гаран дахь хуримынхаа зургийг өөртөө авч одоо л нэг амь оров уу, гэсэн шиг инээмсэглэв.

"Би тэр үед та хоёрт ямар их атаархдаг байсан гээч" Юнги үргэлжлүүлэн ярьж буйдан хойш налаад "Намжүүн чамтай байхдаа энэ дэлхий дээр цор ганцаар байгаа мэт эрхэлж инээмсэглэх болгонд нь би боддог байсан юм" гээд гараараа нүүрээ үрж "Би биш чи түүний хажууд байх ёстой хүн нь мөн юм байна гээд л" гэчихээд энэ хорвоогийн хамгийн үнэн үг мэт "Намжүүныг гэх хайр минь хэдийн найзынх болчихсон учраас хэлж байгаа юм шүү битгий буруугаар ойлгоорой. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй бас сүпэр бүтэлгүй ч! Тэрэнд чи байсан болохоор л өдөр бүр инээмсэглэж өөрт нь хатуу хандах дэлхийг мартаад чиний ертөнц рүү гүн орчихсон юм" гэх бөгөөд "Хэрвээ одоо чи түүнийг ингээд явуулчихвал тэр хэзээ ч эргэж ирэхгүй байх" гэхтэй зэрэгцэн найзынхаа шилтэй вискиннэс өөртөө хундаглан нэг амьсгаагаар уугаад энгэрийнхээ халааснаас онгоцны тасалбар гаргаж ирэн "Намжүүнд чи. Чамд Намжүүн хэрэгтэй" гэх ухаарлын үгс өгүүлэв.

Жин хэсэг тамалбар луу ширтснээ "Би түүнийг шаналган бяцхан зүрхийг нь бяцалчихсан байвал? Надад түүнийг хайрлах эрх байгаа гэж үү" хэмээн хэлээд чимээгүй нулимс дуслуулан Юнги рүү харах ч зориггүйдээ нүүр буруулж тасалбарыг түүн рүү түлхэхэд Юнги буцаан түүн лүү түлхэж "Түүнийг шаналгаж мөн инээмсэглүүлэх эрхтэй хүн зөвхөн чи болхоор. Түүн дээр оч" гэлээ.

| I'm Not Gay | Where stories live. Discover now