~21~

2K 223 11
                                    

"Бид тэдний байршилыг олчихсон" Жинтэй утсаар ярих Жиминийг нүд салгалгүй ширтэх Жонгүг сайхан гэмээр инээмсэглэж үе үе ичсэн мэт харц буруулна.

Харин Жимин утсаа таслаад шөнийн цэнгээний газар луу зогсолтгүй ширтэх бөгөөд өдөржин дагасан хэдэн хүнээ яаж гарах гарцгүй болгохоо бодон суухад Жонгүг татан уруул дээр нь үнсэж орхиод "Ормоор байна уу" гээд жаргалтай инээмсэглэхэд Жимин ууртайхан гэгч нь Жонгүгыг татан цамцнаас нь зуураад "Бид энд хүн мөрдөх гэж ирсэн. Хараал идсэн чиний өгзөгний нүхийг сунгахаар биш" гээд шүд зуун хэлэв. Хэдий Жонгүг Жиминий хатуу үгэнд нь гомдох ч түүнд тунирхах эрх байхгүй нь харамсалтай.

Жонгүг Жиминийг өөрийнх нь цамцыг тавих үед дахин хөнгөхөн гэмээр уруул дээр үнсэн "Эндээс биш дотроос ажиглах хэрэгтэй. Барыг барихын тулд үүрэнд нь орох хэрэгтэй биздээ" гэхэд Жимин энэ удаа уурлалгүй үл тоон машинаа унтрааж Жонгүгыг дагуулсаар архи тамхи үнэртүүлсэн өнөөх газар луу зүглэв.

Хаа сайгүй бие биенээ идэх шахам үнсэлцэх хүмүүсээс болж энэ газар Жиминий ихээхэн дургүй газар болсон нь түүний царайн их л тод харагдана. Дургүй ч гэлээ ажилаа заавал хийх ёстой учир таньдаг нүүрний хэв харангуутаа л мушилзан тал тал тийшээ таран явах Жонгүг болон Жимин нар ажилынхаа төлөө гэж дотроо шивнэсээр, Жонгүг шүгэлдэн өөрөөс нь хэдхээн сантиметр өндөр залууг дуудав. Залуу эргэж харан жогтой инээмсэглэн Жонгүг рүү дөхөхөд Жонгүг сурамгай гэгч нь хурдан хөдлөн хүзүүгээр нь гараа ороон шуналтайгаар үнсэж эхлэх бөгөөд энэ үеэр Жимин урдаа аягтай архи өрөөд тавьчихсан залууг онилон ширтэн зогсоно. Авсан хатуу юмнаасаа хааяа хааяа балаглан юу хийхээ төлөвлөх мэт хэсэг азнаад эцэст нь бодлоо төгсөж төлөвлөгөөгөө биелүүлэхээр архийг ар араас нь угсруулан дуусгаад залуугын дэргэд суув.

Чимээгүйхэн шиг өнөөх залуугын нүдийг нь хариулан сүүлийн хундаганд хоёр ширхэг эм хийж орхисон Жиминийг аль хэдийн нүд нь талмиарсан өнөөх залуу анзааралгүй сүүлийн хундагыг тогтооход Жиминий царайнд багахан жуумалзал төрөх аж.

Жиминий хийсэн эмтэй архийг ууж орхисон залууд эм үйлчилж эхлэхэд өнөөх залуу хоёр тийшээ харан өөртөө нь энгэр зөрүүлчих хүнийг хайх бөгөөд эцэст нь нүд нь Жимин дээр тогтон сууж байсан сандалнаасаа өндийн Жиминий урд ирэв. Жимин төв царайлахаа болин энгэрээр нь гараа гүйлгэн айлгүйтахан инээмсэглэхэд өнөөх залуу шуудхан Жиминий уруул руу дайран давшилах мэт гараа өгзөг рүү гүйлгэхийг завдав.

| I'm Not Gay | Where stories live. Discover now