~16~

2.1K 262 9
                                    

Намжүүн гартаа Жин болон огт танихгүй эмэгтэй нарын дотно  зургийг барин зогсох бөгөөд хөл алдан газар унахад нь итгэлийн гал нь бүр мөсөн унтарч орхижээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Намжүүн гартаа Жин болон огт танихгүй эмэгтэй нарын дотно зургийг барин зогсох бөгөөд хөл алдан газар унахад нь итгэлийн гал нь бүр мөсөн унтарч орхижээ.

Шанааг нь даган урсах бүлээн нулимсаа гараараа арчин үүдэнд өөрийг нь хүлээн зогсох Жин рүү яаран гүйж, хаалга татан зоригтой гарсан ч хайртай залуугаа хараад бүрэн самгардахад хүрнэ.

Гартаа байх зургаа үрчийтэл нь базчихаад халаас руугаа хийн хөтлөх гээд сунгасан Жиний гарыг түлхээд зогсоолд байрлах машин руугаа яарах Намжүүн энэ удаа шийдсэн гэдгээ илтгэх шиг ихэд өөртөө итгэлтэй байлаа. Харин Жиний царай гайхшрлаар дүүрэн бөгөөд хачин аашлах залуугаа нэвт уншихыг хүсэвч үл чадахдаа дэмий л гацан зогсоод араас нь даган машинд нь суув.

Чив чимээгүй орчин зохиогүй мэт нэг л тухгүй хэдий ч хэн хэн ч түрүүлж яриа эхлүүлэлгүй суусаар байв. Эцэст нь Жин хүчээр инээмсэглэн "Ямар нэг таагүй зүйл болоо юу" хэмээн ихэд болгоомжлон асуун яриа эхлүүлж байдлыг аль болох өөрчлөх гэсэндээ хичээл зүтгэл гаргасан ч Намжүүн хариу үл дуугаран гэрийн зүг хурдаа нэмэв.

Намжүүн машинаас түрүүлэн бууж холоос ч дүнсийн харагдах байшин руугаа яаран алхахад Жин машинаасаа буун зогсоох гэж оролдовч үл бүтнэ.

"Юу болсон юм" гэх Жин нөхрийгөө ийм үйлдэл гаргах нэгэн биш гэдгийг хангалттай мэдэх учраас яаж аргадвал зүгээр болохыг нь мэдэхгүй байлаа.

"Би буруу зүйл хийсэн юм уу" Жин дахин асун шалгаасан ч хариу огт ирэхгүй байгаад нь хэт бухимдаж орхисондоо "Яагаад байгаа юм" хэмээн ширүшхэн асуусан ч эргэн гуйж гувших мэт "Намжүүн аа" хэмээн дуудах нь түүний хувьд энэхүү хүн яма чухал нэгэн гэдгийг илтгэх шиг.

"Юу болсоныг мэдэхгүй ч ингэх чинь буруу" Жин уурлах төрхөө нуух мэт ийн хэлсэнийхээ дараа ямар ч л байсан хайртыгаа аргадая гэж бодсондоо "Миний буруу бол би уучлалт гуйя" гэхэд дахин хариу ирсэнгүйгүүгээр барахгүй зогсоо зайгүй асуултаар булах Жиний тавьсан асуулт бүр Намжүүны чихэнд үл хүрсэн мэт үл тоомсорлох үйлдэл тэрээр гаргаж байлаа.

Гэрт хэн ч байхгүй байх бөгөөд Тэхён сургууль руугаа, Жонгүг гэр лүүгээ харин Жимин Тэхёны сургууль руу явсан байв.

Намжүүн өөрөөнийнхөө хаалгыг саван ороод гадаад явах үедээ хэрэглэдэг тээшээ гарган ирээд түүн рүүгээ хамаг хувцасаа чихэж эхлэв.

Жиний царай улам бараан зогсоох гэж төрөл бүрээр үзэвч яагаад ч хүчэрхгүй байсандаа бухимдана.

Арга ч үгүй биз дээ гэмээр л.

Жин түргэн ааштай учир хурдан улам л бухимдаж ширээний гэрэл авч шидээд "Хараал идсэн юу болохгүй байгаагаа хэлж болохгүй байна уу?" хэмээн хашгирхад Намжүүн хувцсаа тээш рүүгээ чихэхээ болин Жиний зүг ширтэв.

Жин үсээ зулгаан "Бид хамтдаа 20 жилийг өнгөрөөсөөн ХАРААЛ ИДСЭН 20 ЖИЛ НАМЖҮҮН. ЧАМД НАМАЙГ ХҮНДЛЭХ ХҮНДЛЭЛ ,ҮНЭЛЭХ ҮНЭМЛЭМЖ ГЭЖ АЛГА УУ? БИ ЗАЛХАЖ БАЙНА" хэмээн өмнөхөөсөө ч илүү бухимдсан өнгөөр хашигчиж эхлэхэд Намжүүн нүдээ анин урсах нулимсаа зөнд нь орхиод "Тийм ээ" гэснийхээ араас хайртайсаа ялгаатай нь үнэхээр нам дуугаар "Хараал идсэн 20 жилийн турш чамайг үнэлэх үнэлэмж хайрлах хайр хүндлэх ухаан минь хоёрхон секунд харсан зураг, чиний хоёрхон цагын бохир явдалаас болж бүгд юу ч үгүй болтлоо нураад уначихлаа" хэмээн хэлж дуусаад анх удаа хайрт руугаа "20 ЖИЛ ШҮҮДЭЭ КИМ СОГЖИН" хэмэн хашгичлаа.

Намжүүн халааснаасаа үрчийтэл нь базчихсан зургаа гаргаж шидээд чимодонтай хувцасаа аван гарахад сүүлд хэлсэн үг зураг хоёр нь Жинийг гэмшүүлж бас сандаргаж орхисон бөгөөд түүнд хайртаасаа өршөөл эрх байхгүй гэдгээ хангалттай ойлгон доош унаж орхив.

20 жил гэдэг энэ урт хугацаа тэдний хувьд үнэтэй цаг.

10 настай балчир жаалуудын анх танилцсан мөч, 15 хүрчихээд анх хайр гэдгийг мэдэрсэн үе, 17 насанд хүрээд нууцаар гэрлэсэн дурсамж,Инээд цалгил дүүрэн жаалыг өөрсдийн хүү болгосон мөч, Буруу зүйлийг мартаж, Жаргалтай мөчөө санаж,Хэнийг ч дундаа оруулахгүй жаргалтай гэр бүл.

ГЭВЧ ЕРДӨӨ СОГТООД ГАРГАЧИХСАН ГОМДЛЫН МӨР

ИТГЭЭД ХҮЛЭЭСЭН НАЙДЛАГЫН
ТАСРАЛААР

ДУУСЧИХСАН

ХӨРЧИХСӨН

УНТАРЧИХСАН

ТЭДНИЙ ХАЙР.

| I'm Not Gay | Where stories live. Discover now