~11~

2.5K 244 7
                                    

"Удахгүй энэ бүхнийг дуусгах болохоор зүгээр л чимээгүй сууж бай" хослолынхоо чамин хүрмийг янзлах залууг ийн хэлэхэд буйдан дээр суух хоёр залуугийн нэг нь "Гэхдээ" хэмээн ам нээвч төд удалгүй ирэх "Сонс тэд бол алуурчид" гэх үгсээс болж цааш үргэлжлүүлж зүрхлэсэнгүй.

"Тэд чиний ч миний ч эцэг эхийг зүгээр л бидний нүдэн дээр хороочихсон адгуусууд" хослолтой залуу цааш үрэлжлүүлэн ярингаа шинэхэн гишүүнээ ятгах мэт "Тиймээс би тэдэнд бүх зовлонг нь мэдрүүлэх болно" гэх бөгөөд хэдийн түүний ятгалганд унаж орхисон залуу хүү толгой дохихоос өөр юуг ч үл хийн сууна.

-

Тэхён нүүр дүүрэн инээмсэглэлээр хайртай залуу руугаа даллан зогсоно. Түүний дуудлагыг ч авахгүй байсан хүн өөрийг нь зориод ирсэн нь гайхширмаар ч Тэхён үүнийг ухаж ойлгохыг хүсэлгүй зүгээр л түүнийг ирсэнд нь баярлаж, үүнийхээ хариуд жаргалтай гэгч нь инээмсэглэнэ.

Жонгүг түүнийг дагуулан өөрийнхөө ордог цэнгээний газрыг зорих бөгөөд Тэхён танил бус орчинд дасахгүй биеэ барин хайртай залуу руугаа хайрын харц шидлэхээс өөр юу ч эс хийх нь хэтэрхий гэнэн занг нь илтгэх шиг. Жонгүг орж ирснээсээ хойш зогсоо зайлтгүй хаанаас ч юм бэ гаран дээр гарч ирсэн хундагтай зүйлсийг баруун солгойгүй хоолой давуулж юу ярилгүй зогсох нь Тэхёны санааг зовоох хэдий ч яршигтай байдал үүсгэхийг үл хүсэх Тэхён асууж зүрхэлсэнгүй. Гэвч тийм ч удалгүй "Тэхён" гэсээр Жонгүг аль хэдийн халчихсан төрх тодруулан түүнийг дуудаж, хундагтай архиа сунгаад "Уучих" хэмээн дохиход Тэхён дорхноо эсэргүүцэн толгойгоо сэгсэрсэн ч удалгүй бууж өгснөө илтгэх мэт өгсөн болгоныг тогтоож эхлэв.

Жонгүг үе үе тэнэг хүн шиг инээж заримдаа чив чимээгүй болж байсныг харамсалтай нь хэдийн хэдхэн хундага архиндаа согтсон Тэхён анзаарсангүй. Төд удалгүй Жонгүг Тэхёныг түшсээр өөрөө ч уналгүйг хичээн байнга ордог зочид буудлынхаа тусгай өрөөний хаалгыг онгойлгох гэж оролдоно. Хэн хэн нь энд хэрхэн ирснээ ч санахгүй байлаа.

Арай хийн хаалгаа тайлсан Жонгүг Тэхёныг чирсээр орон дээр хэвтүүлж орхиод өөрөө шүршүүрийг зорин алхав. Тэр ямагт согтсон үедээ тайвшрахын турш шүршүүрт ордог нь түүний бичигдээгүй хууль гэлтэй.

Хэт хүчтэй орон дээр унасан Тэхён хүнд, хүнд амьсгалан толгойгоо барин өндийхөд халаасанд нь утас нь зогсолтгүй чичрэхийг мэдэрч утсаа арай хийн тогтон бариад, дуудлагаа нэг хялам хийн харчихаад өрөөний булан руу шидэж орхиод өөрөө шүршүүрийн дуу цуурайтах угаалгын өрөөг зүглэв. Хөл дээрээ арай ядан тогтох Тэхён дээрээсээ авхуулан бүх хувцасаа тайлж, шүршүүрийн хаалгыг татан орж зогсоход бүлээн ус биеийг норгож улам мансууруулах шиг болсон нь түүнийг инээмсэглүүллээ.

Жонгүгын нүд нь түүний ард шүршүүрт нь дураараа орж ирсэн нэгэн дээр тогтон томорч хамаг архи нь гарчих шиг болох үед Тэхён аль хэдийн шүршүүрийн доор зогсож байсан юм. Одоо л бодит байдлаа ойлгох Жонгүг гүнзгий амьсгаа аван "Тоглоод байна уу? Дараа нь оролдоо" хэмээн Тэхёныг түлхэхэд Тэхён байрнаасаа огт хөдөлсөнгүйгээр барахгүй хачин жигтэй харцаа түүнд тогтоосон байсанд Жонгүг гайхан "Хөөе" хэмээн түүнийг дуудаж, аль болох ухааныг нь авчрах гэсэндээ урагш алхсан ч түүнээс хурдан Тэхён Жонгүгыг хананд шахан, тэдний дунд маш бага зай үлдэж орхилоо. Жонгүг улам бүр гайхшран хэсэг хөдөлгөөнгүй зогссоны эцэст Тэхёны хэт халуухан үнсэлт түүний уруулыг эзэрхийлж эхлэхэд нь өөрийн мэдэлгүй хариу өгч эхлэв.

Тэхён гүнзгий гэгч нь шцнаглан үнсэх уруулаа Жонгүгээс салгаж ядан холдсоор хүзүүг нь шимж эхлэхэд Жонгүгын толгойнд Тэхён бус Жиминий төрх бууж сэтгэлд нь гал асааж орхилоо.

A/N: Зассан хэдий ч айхтар гоё өрнөл бичиж чадахгүй нь ээ ТзТ гэхдээ энэ гоё зургаа ингээд үлдээе

A/N: Зассан хэдий ч айхтар гоё өрнөл бичиж чадахгүй нь ээ ТзТ гэхдээ энэ гоё зургаа ингээд үлдээе

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
| I'm Not Gay | Where stories live. Discover now