~24~

2.1K 240 15
                                    


Бэкхён инээмсэглэсээр гаран дахь буугаа  Жимин рүү чиглүүлэх ч үнэндээ бол Жиминий ард байгаа Тэхён руу буу чиглэсэн юм.

Тэхён айж сандарсандаа "Жимин" хэмээн дуудсан бөгөөд энэ үйлдэлд нь Жимин Тэхёны урдуур орон хамгаалах мэт"Чи юу хүсээв" хэмээн Бэкхёноос асуухад Бэкхён жуумалзсаар тэдэн лүү гав шидээд "Тэхён байх аа" хэмээн Тэхён луу дохиход айсан Тэхён Жиминий араар орлоо.

"Энийг Жиминд зүүлгээд эндээс тонилж болно" Бэкхён ийнхүү хэлэн гаваа дохин заахад Тэхён Жиминээс зуурч, харин Жимин хэсэг эргэлзсэнээ өнөөх гавыг аван Тэхёны гарт атгуулаад "Хар хурдаараа зугтаарай" хэмээн шивнээд гараа урагш сунгахад Тэхён толгойгоо сэгсрэв. Жимин Тэхён луу гараа сунган улам ойртоод "Сонс гараад аав руугаа залга бас Юнги ах, Хусог ах хоёр луу ч бас" хэмээн шивнээд толгойгоо дохиход Тэхён байдгаараа чичрэн арай хийн гавыг гартаа авч Жиминий гарыг гавлах бөгөөд хурдхан түлхээрээ газар тавин хар хурдаараа гарч гүйв.

Жимин Тэхёныг хаалгаар гаран явахыг харсан даруйдаа гүнзгий амьсгаа аван "Өнөөдөр энд чи бид хоёрын нэг нь үхэх болно.Гаднаас хэн ч байсан оролцуулахгүй" хэмээн тод хэлэн хөмхийгөө зуухад Бэкхён жуумалзсаар "Каи, Сэүн хоёрыг яагаад алаагүй юм" хэмээн асууж үүнд нь Жимин ёжилон инээмсэглээд "Би алуурчин биш" гэлээ.

"Ойлгомжтой тэгвэл яагаад бидэнтэй нэгдээгүй юм" Бэкхён буугаа эгц дээш өргөсөн хэвээр ийн асуугаад төв царайлах царайнаасаа юуг ч уншуулахыг хүсээгүйгээ илтгэн хөмсгөө зангидна.

Жимин хариуд нь адил төв царайлж "Би хэлсэн" гэх бөгөөд "Сонирхолтой юм Пак Жимин" гэх Бэкхёны зүг ширтсээр "Кэйг хэн гэдгийг мэдэх үү" гэх асуултанд "Мэднээ танай толгойлогч" хэмээн хариулав.

"Бишдээ тэр бол чиний хамгйин дотны хүн" Бэкхён толгойгоо сэгсрэн түүнийг шоолсоор ийн асууснаа буугаа Жимин рүү чиглүүлэн "Хамгийн шүү" хэмээн шивнээд гохоо дарав.

-

Жонгүг ойр хавиа сайтар харсан ч огтоос хайртай залуу нь үзэгдсэнгүйд багахан бухимдаж эцэст нь утсаа санан түүн рүү залгахад хүссэн хүн нь авсангүй.

"Жонгүг" гэх Тэхёны хоолойнд хөмсгөө зангидхад "Жимин алга болчихлоо кафе руу орж кофе аваад ирье гээд алга болчихлоо" хэмээн Тэхён цааш үргэлжлүүлж үнэхээр сандарч буй нь илт мэдэгдэнэ. Жонгүг үсээ зулгайн "Ямар нэртэй кафе байсан юм" хэмээн асууж эргэн тойрноо харсаар өөрөө ч самгардаж орхисноо хараахад Тэхён "Усан оргилуураас нэг их холгүй бор хаалга цэцгэн чимэглэлтэй би үүдэнд нь байна, чи хүрээд ирээч"  хэмээн хэлж Жонгүг утсаа таслан шууд л усан оргилуур зүглэн гүйв.

| I'm Not Gay | Where stories live. Discover now