~19~

2.1K 240 4
                                    

Тэхён гэрийнхээ хаалгыг гурван удаа тогшсон ч хэн ч хариулахгүй байгаа нь түүнп хачирхалтай санагдаж, "Ирээгүйн байхдаа" хэмээн өөрийнхөө түлхүүрийг хайх үедээ амандаа бувтнав.

"Жонгүг" гээд чих тавих Тэхён хариугүйд нь "Жимин" хэмээн дахин орилж том байшинд зөвхөн түүний л цуурай байсанд хэн ч байхгүйг ойлгон гайхан зогсоход халаасанд нь утас нь чичрэн дуугарч харваас Жиминээс зурвас ирсэн байлаа.

-Тэхён аа. Жин ах ажил даалгаад өнөөдөр очиж чадахгүй нь ээ. Ганцаараа айлгүй найзындаа очиж хоноорой. Жин ах харихгүй гэсэн.

Тэхён урамгүйхэн утасаа харан зогсохдоо Жонгүгыг санаж түүн рүү залгасан ч нааштай хариу авсангүйдээ ганцаараа байхаас айн маргааш өмсөх хувцсаа цүнхлээд Юнгигийн гэр лүү алхав.

Тэднийх хол ч гэсэн тэрээр алхахыг сонгосон юм.

-

"Юнги чамд даалгах ажил байна" өөрийг нь сэрээсэн Жиний дуудлаганд уураа арайхийн барин "Цагаа олоогүй дуудлага байна" хэмээн Юнгиг хариулахад Жин ихэд нухацтай "Red бүлгэмийг Жимин болон Жонгүгт хариуцуулчихсан. Одоо харин чи яг гол толгойлогчийн надад олж өг" гээд хариугаа хүлээн суухад Юнги санаа алдаж "Энэ их аюултай хүүхдүүдэд тохирохгүй" гээд учирлахыг оролдсон ч "Гэхдээ тэд залуу бас ухаантай биднээс хэд дахин илүү" гэх Жиний эсэргүүцэлтэй нүүр туллаа.

"Чи яагаад Намжүүнтэй хамтараад хайхгүй байгаа юм. Та хоёр цагын дотор л олчихно" Юнги хэдийн сэргэсэн нойрныхоо араас санагалзан эвшээлгэсээр ийнхүү хэлэхэд хэсэг чимээгүй болох Жин "Бид хөгширсөн шүүдээ. Хүүхдүүдэд боломж олгох хэрэгтэй" гээд дурамжхан аятай хэлж, Юнги үсээрээ гараа гүйлгэн өндийх зууртаа сайн найзаа "Хөөе" хэмээн дуудан "За" гэх хариуг авсан даруйдаа "Чи ядарсан сонсогдож байна.Харьж унт" гэх халамжилсан захирамжийг сануулга аятай түүнд хэллээ. Хариуд нь түүнд "Баярлалаа Мин даргаа" гэх үгс ирж хэдий хараагүй ч гэлээ Юнги Жинийг инээмсэглэсэнг ойлгон зуршил мэт даган инэээмсэглэв.Утас тасарч Юнги хажуудаа унтах Хусогыг сэрээн өөрийнхөө цамцыг нэхэх бөгөөд Хусог нойрмоглон босон хувцаснуудыг нь олж өгөхөд Юнги "Хувцасаа өмс, зочин ирэх юм шиг санагдаад байна."гээд эргэн орондоо шургахаар зүтгэж буй нэгнийг болиулах гэсэндээ нурууг нь зөөлөн алгадхад Хусог гайхсан ч хөнжилдөө шургаад "Өмсүүлээд өг" хэмээн эрхлэнгүй хэлээд дэрэндээ наалдлаа.

Юнги залхуутай нь аргагүй бяцхан залуугаа хувцаслачихаад "Жин бидэнд ажил даалгасан чи нэг газар хакердах хэрэгтэй байна, бас оройн хоолоо хийх" хэмээн хэлэхэд Хусог толгойгоо дохин буруу товчлогдчихсон цамц руугаа харан Юнгиг шоолон инээмсэглэж, харин ичсэндээ хоолойгоо засах Юнги "Яагаад гэнэт гэдэсний булчинтай болоод байгаа юм,хамаг анхаарал татаад" гээд буруугаа булзайруулахыг оролдон нүүр буруулав. Хусог хайртай залуугынхаа тайлбарт илүү хөхрөн хамар дээр нь нэг үнсчихээд оройн хоол бэлдэхээр гал тогоо руугаа зүглэн дуу аялан өрөөг орхиход Юнги хамраа үрчийлгэн инээмсэглэсээр ажлаа хийхээр бослоо.

Хоолоо хийхийн хажуугаар компьютерээ ухан ямар нэг зүйл хайн зогсох Хусог бүх өрөөнд сонсогдохоор "Хайрт минь Жонгүг хэзээ гэртээ ирэх юм бэ" хэмээн орилон асууж, харин Юнги үсээ хойш самнасаар "Хэрвээ Жонгүг ирвэл чи шөнө тайван унтах болно шдээ" гээд гал тогооны өрөөнд бүр тодруулбал хайртынхаа дэргэн ирсэн байв. Хусог Юнгигийн мөрийг түлхэн айлгүйтэн инээгээд хав хар болчихсон хайруулын тавгаа  ширээн дээр тавьж, толгойгоо барин худал инээмсэглэх Юнги үүнийг нь харахгүй гэсэндээ нүүр буруулан "Пицца хүргэлтийн залуутай их л дотно болох нь дээ" хэмээн санаа алдах бол Хусог түүнд өнөөх нүүрс шиг юмаа аягалахаар зэхэх аж.

Юнги Хусог руу худлаа инээсээр л хаалганы хонх дууграхад амандаа бараг л хэлээд байдаггүй бурхадын нэрийг үглэн хаалга руу яарч хаалгаа нээн нүүр дүүрнээр мишээсээр Тэхёныг угтахад Тэхён багахан гайхширч орхилоо. Мэдээж Мин Юнги Хусог л биш бол өөр хүн рүү ингэж инээх ховор юм хойно гайхахгүй яахав.

"Сугалаанд хожоо юу" Тэхён гадуур хүрмээ тайлан ийнхүү хэлэхэд Юнги түүн рүү ойртон чихэнд нь "Хусог хоолны нэвтрүүлэг үздэг болчихож" хэмээн шивнэхэд Тэхён ойлгон толгой дохилоо. Тэхёныг бага байхад нь Хусог хоолны нэвтрүүлэг үзээд түүнд хоол хийж өгч байсан ч Жин түүнийг гал тогоо эвдсэн гээд ахиж гал тогоо, хоолны нэвтрүүлэг хоёр луу ойртохыг хориглож байсан юм. Харин одоо түүнд тусдаа гарч хоол захиалахын оронд хоолны нэвтрүүлгээр заасан жорыг сүйрүүлэх боломж олдсон байсан нь энэ байлаа.

Тэхён ууттай тахиагаа өргөн "Та надад өртэй шүү" хэмээн инээмсэглэсээр гал тогоонд хутгуураа хайруулын тавганаас салгах гэж оролдох Хусогтой мэндлэхээр өрөө рүү яарангуй орж, хаалгаа хаан түгжих Юнги харин бурханд талархсандаа энд мөргөхөд ч бэлэн царай гаргах аж.

Тэхён ууттай тахиагаа өргөн "Та надад өртэй шүү" хэмээн инээмсэглэсээр гал тогоонд хутгуураа хайруулын тавганаас салгах гэж оролдох Хусогтой мэндлэхээр өрөө рүү яарангуй орж, хаалгаа хаан түгжих Юнги харин бурханд талархсандаа энд мөргөхөд ч бэлэн...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
| I'm Not Gay | Where stories live. Discover now