~6~

2.6K 293 7
                                    

Жонгүг болсон явдлын ойлгож ядан хэсэг шоконд орсон ч удалгүй аавыгаа өнөөх залуугаас салган татахад түүний ард байрлалаа аван зогссон дөрвөн залуу буугаа цэнэглэж, харин хачин залуу сонирхолтой гэгч нь инээмсэглээд бэлэн байлдалд зогсох өөрийн хүмүүсээ гарахыг тушаалаа. Хүмүүс нь эргээд доош бууж ч амжаагүй байхад Жонгүг өнөөх хачин залууг өөрийнх нь аавыг үнссэнийнх нь шанд ганц цохиод авах нь тэр. Гэлээ ч залуу уналгүй тогтож ядаад зогсохгүй Жонгүгын өөдөөс бассан аятай инээмсэглэж Жонгүгын уурыг улам л авалзуулж орхилоо. Жонгүгыг ахин цохихоор гараа дээш өргөн зангидахад түүний үйлдэлийг зогсоох "Энд ямар чөтгөр нь болоод байна" хэмээх Юнгигийн дуу хадлаа.

Жонгүгыг эргэн харахад Юнгигийн хөмсгөө зангидсан,Тэхёны юуг ч ойлгохгүй, Хусогын балмагдсан төрх угтан авч Жонгүг гараа буулган хойш ухрав.

Хусог Юнгиг харан түр зуурын балмагдлын байдлаасаа гаран "Хэзээ ирсэн юм бэ хайрт минь" гэсээр уулга алдан түүн рүү гүйхэд Юнги Хусогыг түлхэн "Сая чамайг үнсдэг" гэчихээд хайртыг нь хэдхэн хормын өмнө үнссэн этгээд лүү уур бухимдал хардалтыг тээсэн харцаар хараад "Чи хэн гээч нь вэ?" хэмээн асуухад харцаа доош чиглүүлсэн залуу уруулаа гараараа арчин сэтэрсэнг нь анзаарах сөхөөтэйгээр Юнги өөд хараад "Ахаа" хэмээн дуудлаа.

Жонгүг ойлгож ядан зогссон ч бүхнийг ухаарч ойлгохын оронд барун гартаа барьсан буугаа өнөөх залуу руу чиглүүлэн өргөж"Сүүлийн үгээ хэл" хэмээн хэлхэд Юнги "Ж-жимин?" гэсээр нүдээ цавчилж "Жиминаа чи энд юу" гээд үгээ ч дуусгалгүй дуугаа өндөрсгөөд "Байздаа чи сая миний нөхрийг үнссэн! Пак Жимин" хэмээн муухай орилов.

Харин Жимин инээмсэглэсээр Юнгиг зүглэж Жонгүг түүний цамцнаас татан зогсоогоод "Үнсэх юм бол цааш нь харуулчихна шүү" хэмээн шивнээд түүнийг түлхэхэд Жиминий нүүрэнд жогтой гэхтэй зүйрлэм хорон инээмсэглэл тодроно.

Тэднийг харсан Тэхёны зүрхэнд хардах мэдрэмж төрөн тэрээр өөрийгөө хянан ядан зогсох ч Юнги түүний хажууд гал дүрэлзүүлэх нүдээр үеэлээ төөнөж "Жимин дахиж сахилгүйтвэл буцаад америк руу буцах болно шүү!" хэмээн анхааруулан хэллээ.

"Энд яг юу болоод байгаа юм" гэх Тэхёны үгсээр Жимин Юнгигээс салан Тэхёны зүг хараад "Тэхён аа, намайг танихгүй байгаа юм уу? Чиний бяцхан үеэл эрхэм Пак" хэмээн уулга алдан гомдоллох мэт хэлэхэд Тэхён хэсэг ойлгомжгүй царай гарган зогсоод удалгүй дөрвөлжин ам гарган инээмсэглээд "Чим" хэмээн үеэлийнхээ хочийг дуудахад Жимин түүнийг тэврэн авлаа.

Хусог бяцхан жаалуудыг өхөөрдөн зогсохдоо дэргэдээ байх Юнги рүү бага багаар дөхөн ойртож саяхан түлхэсэнд нь хэр их гомдсноо хэлэх гэж яарахад Жонгүг Жимин рүү тас гөлрөн зөвхөн түүний уруулыг л харж зогсоо нь хэнд ч мэдэгдсэнгүй.

Бодит байдлаа олсон залуус хоёр хоёроороо сугдалцан хoёр машинд хуваагдан суусан боловч Тэхёны хүссэн шиг хувиарлалт болсонгүй. Тэхён уг нь Жонгүгтэй цуг суухыг хүссэн ч Жимин түүнийг хүчээр машинд нь суулгаад Юнги Хусог хоёрыг Жонгүгтэй үлдээгээд явчихсан юм.

Машин доторх чимээгүй байдалыг эвдэн Хусог Юнгиг өдөн гараа энэ тэрүүгээр нь гүйлгэн уурыг нь гаргах гэж хичээж энэ бүгдийг харах Жонгүг юу ч үл дуугаран хаазаа гишгэлнэ. Хамаг хурдаарааа явах ч одоо ч Тэхёны машин харагдахгүй байх нь түүний анхаарч чадах цор ганц асуудал байлаа.

Харин Тэхён урдах замаа нүдээ онийлгон ширтээд "Энэ зам заагч эвэдрчихсэн бололтой" гэсээр зам заагчаа цохиж нэг үзээд Жиминий зүг инээмсэглэнгээ "Би төөрчихөж" гэв.

| I'm Not Gay | Where stories live. Discover now