~15~

2.2K 244 15
                                    

Тэхён хичээл нь эрт тарсан учир гэрийн зүг яарч хэн нэгний хурдхан харах гэсэн хүсэлдээ дийлэн том том алхална. Харин Жимин шүршүүрийн дор сая болж өнгөрсөн зүйлсээ бодонгоо буруу гэдгийг нь хангалттай ухаарсан үедээ шүршүүрээ ширүүхэн хааж өөрийгөө зүхэх мэт үйлдэл хийхэд шүршүүрийн дуу тасрах дууг сонсонгоо орон дээрээ хөдлөх ч тэнхэлгүй Жонгүг догдлол дүүрэн хэвтэх аж.

Жимин цагаан халадаар биеэ халхлан үсээ арчисаар гарч ирээд л Жонгүг рүү хялам ч хийхгүй байгаа нь Жонгүгын үнэхээр их тэвдүүлж байсан ч сайн нууж байлаа.

"Усанд орно биз" гэх Жимин Жонгүг хараагүй чигээр үүд зүглэнгээ "Бас энэ тухай хэн ч мэдэх ёсгүй шүү ялангуяа Тэхён" гэчихээд хамаг хувцсаа хамж аваад хаалга саван гарахад Жиминий сүүлийн үгс бардам зангаа хадгалж үлдэх гэсэн Жонгүгын итгэлийг бүр мөсөн унагаж орхив. Жонгүг нүдийг нь бүрхэсэн нулимсаа тэвчин түргэн түргэн цавчилж өрөөний хаалга онгойн хэн нэгэн орж ирэхийг ч үл тоон хэвтэх ч дотроо Жимин байх гэсэн бяцхан итгэл тээн өндийн харсан ч эм барьчихсан Тэхён зогсож байсантай нүүр туллаа.

"Яагаад өвдсөн юм?" Тэхён Жонгүг рүү дөхөн гараараа халууныг нь үзэх гэсэн ч Жонгүг түүний гарыг өөрөөсөө холдуулан түүнээс дөлөх гэсэндээ босох гэсэн ч Тэхён зөрүүдлэн халууныг нь үзээд авчирсан олон эмнээсээ халууны болон өвчин намдаагч хайв.

"Олчихлоо" амандаа бувтнан ууттай эмээ уудлах Тэхён хэчнээн үзэсгэлэнтэй ч Жонгүгын толгойнд зөвхөн Жимин байх нь хэн хэнд нь харамсалтай.

Тэхён Жонгүгт эм уулгачихаад хажууд нь сахин сууж халуун нь арай гайгүй болсо5 Жонгүг толгой дээр нь тавьсан нойтон алчуураа аван өндийн суугаад "Ингэхэд" хэмээн хэлэхэд Тэхён түүний асуултыг хүлээн түүн лүү харав. Жонгүг "Намайг өвдсөн гэж хэнээс сонссон юм" хэмээн Тэхён руу харахаа болин гаран дахь нойтон алчуур луугаа харан асуухад Тэхён нойрмог нүдээр "Жимин" хэмээн бувтнаад орыг нь дэрлэн хэвтэхэд Жонгүг тэнэг хүн шиг инээмсэглэн хэсэг суусан ч удалгүй буцан гунигт автаад Тэхёныг хөнгөхөн цохиод "Усанд ормоор байна" хэмээн шивнэв. Тэхён толгойгоо дохин улам гүн шигдэн хэвтэхэд Жонгүг толгойгоо маажин "Юу л даа" гэчихээд ихэд сандрангуй "Би хөдөлж чадах эсэхтэй эргэлзээд байна" гэхэд Тэхён толгойгоо дохин зүйрмэглэсэн ч удалгүй нүд нь томрон өндийгөөд хацраа чимхэн үзэж "Би зүүдлээгүй биз дээ" хэмээн амандаа олон удаа бувтнан инээмсэглэхэд Жонгүг доошоо харан "Дургүй бол хэрэггүй" хэмээн бувтнаж, хариуд нь Тэхён түргэхэн толгойгоо сэгсрэн Жонгүгыг татав. Жонгүг хөнжилдөө шигдэн өөрийгөө хучаад "Би нүцгэн байна" хэмээн хэлсэн даруйд түүнд Тэхёны юу гэсэн харц ирж, ичихэд хүргэхэд хэсэг Жонгүг рүү ширтээд дөрвөлжин ам гарган инээмсэглэх Тэхён Жонгүгыг хөнжилтэй нь цуг өргөн угаалгын өрөөг зүглэлээ. Жонгүгын дотор сая сая эрвээхий нисэлдээгүй ч тэр үнэхээр тайван байлаа. Тэхёны энгэр хэтэрхий уудам учир хэрэв ороод нуугдчихавал бүх зүйл холоор явах мэт түүнд санагдаж байлаа.

"Эхлээд усаа тосох хэрэгтэй байсан юм" Жонгүг Тэхёны мөрийг цохингоо энгэрт нь эрхлэн ийнхүү хэлэхэд энэ хорвоо дэлхий дээрх хамгийн жаргалтай хүн нь Тэхён мэт тэрээр дөрвөлжин ам гарган инээмсэглэж өөрт нь тэврүүлэн хүүхэд шиг аашлах залууг ваннд хэвтүүлээд хөнжилийг авахад хүйтэн ваннд бие нь хайрагдан эмзэглэх Жонгүг Тэхёныг татав.

Тэхён улам бүр л инээмсэглэсээр бүлээн ус нээж Жонгүгын толгойноос нь эхэлж угааж эхлэв.

Харин энэ бүхэн өрнөл өрнөж байх хооронд хаа нэгтээ үнэтэй виски өөртөө аягалах Жимин өөрт нь мэдрэгдэх мэдрэмж бүхнээ үгүйсгэх мэт хамаг гунигаа хатуу юмаар дархыг хүсэн сууна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харин энэ бүхэн өрнөл өрнөж байх хооронд хаа нэгтээ үнэтэй виски өөртөө аягалах Жимин өөрт нь мэдрэгдэх мэдрэмж бүхнээ үгүйсгэх мэт хамаг гунигаа хатуу юмаар дархыг хүсэн сууна. Эхүүн архины үнэр үнэртүүлсэн залуу орд харш мэт гэрийнхээ хаалгыг татаж ороод буйдан дээрээ налайн сууж хүнд хүнд амьсгаа авна. Зочны өрөөнд гарсан чимээнээс болж сэрсэн Жонгүг тайван унтах Тэхёны энгэрээс салан өвдөлтөндөө зовиурласан ч шүүгээнээсээ буугаа аван доош уруудлаа. Тэдний гэрт халдлага болох нь тийм ч шинэ зүйл биш учир энэ гэрт цор ганц өөрийн биеэ хамгаалах туршлагатай нэгний хувиар тэрээр иймэхүү үйлдэл хийх нь үнэхээр зөв зүйл гэж тодруулмаар үйлдэл байсан юм. Таарсан гэрэл болгоноо даран буугаа урдаа барин догонцон явахдаа Жонгүг буйдан дээр хоосон хана ширтэн суух Жиминийг харан доороо гацаж орхив.

Жимин удаанаар эргэж харан өөрт нь эргэлзээ төрүүлээд байгаа залуу руугаа хэсэг ширтээд "Тэхён хаана байна" хэмээн асуухад Жонгүг буугаа буулган "Унтаж байна" гэснээн өөр юу ч хэлэлгүй тэд бие биесээ ширтэж эхлэв.

Жимин удаанаар эргэж харан өөрт нь эргэлзээ төрүүлээд байгаа залуу руугаа хэсэг ширтээд "Тэхён хаана байна" хэмээн асуухад Жонгүг буугаа буулган "Унтаж байна" гэснээн өөр юу ч хэлэлгүй тэд бие биесээ ширтэж эхлэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
| I'm Not Gay | Where stories live. Discover now