~17~

2.1K 246 10
                                    

Жимин өдөржингөө Тэхёныг дагах бодолтой Тэхёны сургуулын үүдэнд машин дотроо суух аж.

Хэн нэгэн машинынх нь хаалгыг татах хүртэл түүний бодолд зөвхөн Тэхён л байсан нь тийм ч нууц бишээ.

"Ахаа" гэх Жонгүг гэмшингүй "Ингэж дуудаж болно биздээ" гэхэд Жиминий бодол тасалдан Жонгүг рүү түүний хүсэж байсан шиг бус харин ч эсрэгээр гэмээр үнэхээр хүйтнээр харж "Юу хүсээв" хэмээн асуухад Жонгүг бүсээ зүүн уртаар санаа алдаад "Жин ах бид хоёрыг дуудсан" гэхэд Жимин машинаа асаан тэндээс хөдөлж танил оффисоо зүглэхдээ өдрийн төлөвлөгөөг нь нурааж орхисон ахыгаа харааж байв.

Сүр бадраам оффисын хамгийн дээд давхарт хөмсөгөө зангидсаар урьсан зочидоо хүлээх Жин өдөр болсон зүйлсийг бодон одоо ч өөрийгөө барин тэвчсээр, өөрөөсөө ч илүүд үзэж байсан хүн нь хаяад явчихсан нь гомдмоор ч өөрийгөө Намжүүны оронд тавьж үзэн хэр шархалсан бол хэмээн шаналах аж.

Эцэс төгсгөлгүй шаналалынх нь үргэлжлэлийг хаалгаар орж ирэх Жимин  Жонгүг хоёр тасалж орхиход "Суугаач" хэмээн цаанаа л нэг хөндий бас сөөчихсөн баргил хоолойгоор хоёр дүүгээ угтан авсан нь Жимин Жонгүг хоёрыг ямар нэгэн зүйл болсон байх хэмээх таамаглалд унагааж орхив.

"Энэ бол өөрсдийгөө 'Red' хэмээн нэрлэсэн бүлгэмэл. Нэлээн эртнээс бидний үйл хөдлөл төлөвлөгөөнүүдийг урьдчилан мэдээд зогсохгүй гэмт хэрэгтнүүдэд туслаж байгаа юм. Барих гэж олон оролдсон ч яаж ийж байгаад л мултарчихдаг. Олон бүлгэмд 'Зөнтөн' хэмээх нэрээрээ алдаршчихаад байгаа. Одоогоор хоёр гол туслах мөн толгойлогч нь байж магадгүй нэг залуу л сэжиглэгдэж нүдэнд тусаад байгаа юм" гэсээр бор хавтастай бичиг баримтыг сунгангаа хэлэхэд Жимин өнөөх хавтасыг нээж үзэв.

Хүн хархад л нүд хөмсөг болчихсон модел гэмэр гурван залуугын зурганаас өөр үл харагдам энгийн л нэг бор хавтас ч гэлээ Жимин нухацтай нь аргагүй гурван залууг ширтэн "Баталгаатай юм уу" хэмээн асуухад Жин хойш буйдангынхаа түшлэгийг налаад "Надад наадах чинь л хэрэгтэй байна. Та хоёр хамтраад бүгдийг нь батла" гэв.

Хамтдаа гэдэг үгийг сонсоод л Жонгүг толгой дохин зураг руу ширтэхэд Жимин сүүлийн зургийг гартаа авч "Танд мэдээлэл байгаа гэж найды" хэмээн нухацтай хэлхэд Жин хөнгөхөн гэмээр инээмсэглэж "Эхний залууг У Сэүн гэдэг. 25 настай. Британд цэргийн алба хашаж байгаад түрүү жилийн сүүлчээр Солонгост ирсэн. ХиЁн асрамжийн газарт өсөж торнисон бөгөөд арван гурван настайдаа Британ руу үрчлэгдсэн."

| I'm Not Gay | Where stories live. Discover now