~22~

1.9K 209 11
                                    

Тэхён өөрийг тоохгүй гадуур зугаалсан гэж итгэж буй Жонгүг Жимин хоёр луу муухай гэмээр харц илгээж "Юу вэ? Та хоёр хэзээ ийм дотно болчихсон юм" хэмээн хошуугаа цорвойлгон хэлсэнд хоёр дахь төлөвлөгөөгөө биелүүлэхээр дөнгөж машинаасаа гарч байсан Жимин сандаран хурдхан шиг Тэхёны мөрөөр тэврэхээр түүнд наалдаж "Энд юу хийж байгаа юм" гэснээ инээмсэглэн "Хоолоо идсэн юм уу" хэмээн асуун шалгаахад Тэхён "Идсээн идсэн, идчихээд явж байна. Харин та хоёр өөрсдөө энд юу хийж байгаа юм" гээд ихэд дурамж муутай өөрийг нь үл тоох Жонгүг рүү харлаа.

"Аавын чинь даалгасан ажлыг гүйцэлдүүлэхээр" Жонгүгын хүйтэн хариулт болон нүдээ эргэлдүүлэхийг үл анзаарах Тэхён түүнээс харцаа салган өөрөөс нь намхан хэрнээ ахархан тэврэх Жиминд эрхлэнгүй "Намайг дагуулаад явахгүй" хэмээн гомдоллож хошуугаа цорволзуулсаар Жиминийг налахад Жонгүг илүүг харж тэссэнгүйдээ тэдэн лүү хялам хийн "Надад хийх ажил байгаа болохоор түрүүлээд явлаа" хэмээн хэлсэн болоод машинаа зүглэхэд Тэхён Жонгүг рүү хараад "Хамтдаа галын наадам үзэхээр явылдаа тэгэх үү " хэмээн асуун Жиминээс зүүгдсэн гараа салган машиндаа сууж амжаагүй Жонгүг рүү дөхөх гэсэн ч Жонгүг толгойгоо сэгсрэн машиндаа сууж үүнийг нь үл тоох гэсэн мэт Жимин Тэхёныг хөтлөн такси барихаар зам руу дөхөв.

"Уг нь Жонгүгтэй цуг явсан бол ч" гэсээр Тэхён хойш харан харан урагшилж эцэст нь нэг мөсөн бууж өгсөн бололтой "Жиминаа би мөхөөлдөс идмээр байна" гээд Жиминий өөрийг нь зуурах гарнаас атга гэсэнд Жимин инээмсэглэн "Ойлголоо явцгаая" гээд цэцэрлэгт хүрээлэн явахаар таксинд сууж, Жонгүг харин гэрийн зүг жолоо атгав.

Цэцэрлэгт хүрээлэнд гэрлийн арга хэмжээг үзэхээр ирсэн Жимин Тэхёныг хүүхэд шиг  энэ тэрүүгээр тоглон гүйхэд нь хамт гүйж аль эсвэл утсан дээр нь зургын авч хадгалж аль болох цагийг өөрт ашигтайгаар өнгөрөөхийг хүсч байлаа.

"Жимин би ундаа уумаар байна" инээмсэглэх Жимин толгой дохьсоор дэлгүүр лүү зүглэхэд Тэхён цэцэгсийн зургыг утсандаа хадгалахаар доош суухад гэртээ ирсэн Жонгүгын утсанд "Төв цэцэрлэгт хүрээлэнд байна. Хүрээд ирээч" гэх Жиминий зурвас ирж, үүнийг нь уншсан Хусог гэрээр дүүрэн "Жонгүг" хэмээн орилов.

Юнги хүүгийнхээ утсыг Хусогоос аваад "♡" ээр тэмдгэлчихсэн дугаарыг хараад "Хөөрхөн охин юм уу" хэмээн Хусогоос асуухад Хусог утсыг нь аван зураг руу нь хурдхан орсон ч ихэд дурамжхан "Зураг нь байхгүй байна. Угаасаа ямар ч зураг алга энэ сүүдэрнээс өөр"  гээ нэг залуугийн сүүдрийг харуулаад үргэлжлүүлэн утсыг нь ухаж аль хэдийн устгачихсан зурвасуудыг нь сэргээх гэж оролдов. Хусог "Бараг л" хэмээн амандаа үглээн утсыг нь нүдэхийг шүршүүрээс дөнгөж л гарч ирсэн Жонгүг харсан даруйдаа утсаа шүүрч аваад "Юу хийгээд байгаа юм" хэмээн гайхсан мөн айсан мэт асууж, ямар нэг юм сэргээх гээд уншиж байгаа утсан дээрх программыг харангаа хөмсгөө зангидуулахад Хусог мушилзсаар "Зурвасуудыг чинь сэргээх гээд" хэмээн хариулснаа буйдан луугаа шигдэн инээмсэглэв.

| I'm Not Gay | Where stories live. Discover now