~5~

2.7K 315 6
                                    

Юнги хэт донсолгоотой замаас болоод сэргэсэн нойроо хараасаар замаа харвал ойн дундах шороон зам байх нь тэр. Юнгигийн нүд хэвийн хэмжээнээсээ хэд дахин томороод юу ч болоогүй мэт амандаа дуу аялах Тэхён руу хараад "Бид хаана байна" хэмээн аль болох тайван байхыг хичээн асуухад Тэхён Юнги рүү харан өөрийг нь хэмээн илтгэдэг инээмсэглэлээрээ инээн "Өө сэрчихсэн үү. Бид зам заагчын дагуу Жэжүд байх шиг байна" гэхэд Юнги нүдээ анин амьсгаагаа гүнзгий аваад "Байх шиг байна аа!" Х хэмээн бувтнаад машин ч цочиж зогсом чангаар "Ким Тэхён чи надаар даажигнаад байна уу. Яг одоо эргэ!" хэмээн зандчихад Тэхён толгойгоо маажин одоо л ойлгосон зам заагчийн гажилтаа заасаар "Би төөрчихсөн бололтой" хэмээн эмээнгүй хэлэв.

-

Жонгүг ойр хавийг ажиглан амандаа хараасаар хэн ч байхгүй нь илт газрыг мөн эсэхэд эргэлзэн зогсоход хэн нэгэн түүний дэргэд ханиалаа. Жонгүг бухимдангуй эргэн харахад түүнээс бага зэрэг намхан нэгэн залуу зогсож байх бөгөөд залуугын хацарт багахан яагаан туяа татсан байсан нь Жонгүгт анзаарагдсан ч үл тоох Жонгүг түүн рүү хялам хийн "Юу хүсээв" хэмээн ширүүхэн асуухад өнөөх намхан залуу түүнийг татан уруул дээр нь үнсэж орхив.

Анх удаа эрэгтэй хүнд үнсүүлж байгаа Жонгүгын дотор догдлолтой үйрлэм мэдрэмж үүсч үүнийгээ маш хурданаар эсэргүүцэх Жонгүг ууртайхан шиг өнөөх залууг түлхчихээд цохих гэсэн боловч түүнд мэпрэгдсэн хачин жигтэй мэдрэмжнээс болоод бие нь үл хөдлөнө.

Жонгүг өөрийгөө хараасаар уруулаа арчин "Чи хэн бэ?, Ямар чөтгөрөө хийгээд байгаа юм" хэмээн асууж харин өнөөх залуу өөрийнхөө уруулыг тэмтрэн удалгүй үзэсгэлтэйгээр инээмсэглээд "Энэ миний анхны үнсэлт" гэхэд Жонгүг түүн лүү ойлгож ядсан харцаар харж "Даажигнаад байна уу? Наад бөндгөрийг чинь зад буудахаас өмнө нүднээс минь далд ор" хэмээн зандархад өнөөх хүү инээмсэглэн "Дахиж уулзана гэж найды" гэсээр эргэж хараад юу ч болоогүй юм шиг алхаад явчихав. Жонгүг хачин жаалыг толгойноосоо арчихыг хүссэн мэт толгойгоо сэгсэрсээр эргэн машин луугаа зүглэхэд түүний ард хэн нэгний хөлийн чимээ дуугарч байнгын бэлэн байдалд байдаг Жонгзг хэдийн хэн нэгний дайралтанд өөрийгөө бэлдсэн байлаа. Харин түүний ард гартаа цохиур барьсан хоёр залуу гэнэдэж цохих нь гэдэгтээгээ баяса Жонгүгт ойтоно. Жонгүг өөртөө дохио өгөн эргэн харахад төлөвлөгөөгөө бүтээчихлээ хэмээн хөөрцөглөсөн хоёр залуу Жонгүгын хариу үйлдэлд цочирдон хэдхэн секунд бодит байдлаасаа тасарч удалгүй ухаан орон түүнийг цохих ёстойгоо ойлгосон ч хэтэрхий хожимдож Жонгүг тэднийг өмнөө аль хэдийн сөхрүүлсэн байлаа.

"За тэгэхээр олон юм нуршилгүй шууд ярилцацгаая. Барьцааны хүн чинь хаана байна" Жонгүг урьд нь хэвтэх хоёр залуугаас ийнхүү асуухад өнөөх залууст хариулах тэнхэл байсангүй, тэд хэтэрхий хцрдан болж өнгөрсөн саяны яьдалыг дөнгөж л ухаарч байсан юм. Жонгүг тамхиа асаасаар тэдэн рүү харж "Сүүлийн үгээ хэлэх гурван хором өгье" гэчихээд тоолж эхлэхэд тэдний ардхан буун дуу эзгүй барилгын өрөө бүрт цуурайтан сонсогдохоор чанга дуугарч машины хаазлах дуу ч түүний адил цуурайтав.

Урд нь сүндэрлэх эзгүй барилгаас гарч ирсэн залуус болон хаанаас ч юм нэмэлт хүч болон гарч ирсэн машинтай залуусаар хүрээлэгдсэн Жонгүг "Зүгээр л толгойлогчоо дууд эсвэл намайг тэрэн дээр хүргэж өг" хэмээн чангаар орилж өөрийн сөхрүүлсэн хоёр залуугийн дээрээс ганц ч сороогүй тамхиа шидэв. Харин гэнэтхэн түүнийг бүсэлсэн залуус бие биерүүгээ дохилцон Жонгүгыг дагаад яв гэх шиг гараараа дохиж, хэсэг бүлэг бололтой гурван залуу түүнийг дагуулж, харин хоёр нь түүнийг дагалдан явах бөгөөд саяхан бүслээд байсан залуус байрандаа үлдсэн юм.

Жонгүг машинаасаа буухдаа авсан цэнэгтэй буугаа халаасандаа зүгээр эсэхийг өөрийнхөө аюулгүй байдлын төлөө шалгаж өнөөх эзэнгүй барилга руу танихгүй бүлэг залуусыг дагах орлоо. Харин энэ үед барилгын хамгийн дээд давхарт сүндэрлэсэн усан санд Хусог сандал дээр суун удахгүй жаргах нарыг ажиглангаа гартаа шинэхэн дарсаа атган аваад, түүнд ойртох хөлийн чимээн эзэнд хандан "Итгэхгүй нь ээ " хэмээн шивнэв.

Харин Жонгүгын дагуулан явах залуус барилгын дээвэр дээр түүниг хүргэн ирэхэд хоёр залуу арагш харан зогсож байгаагаар угтан авлаа.

Жонгүг буугаа цэнэглэн өөрийг нь дагуулж ирсэн гурван залуун нэгийг нь цохиж унгаагаад өөр нэгт нь буугаа тулган "Эвтэйхэн тохиролцож болно шүү" хэмээн хэлэхэд түүнийг дагуулдаж явсан хоёр залуу буугаа Жонгүг рүү чиглүүлэн байрлал авч, харин дээвэр дээр цааш харан зогссон байсан хоёр залуу хоёул эргэн харлаа.

Жонгүгын нүд томрон түрүүхэн өөрийг нь үнсчихээд сонин юм яриад зугтаад явсан залуу нь яагаад аавтай нь цуг ингээд дарс шимээд зогсож байгааг нь гайхаж ядан зогсоход "Хонгор минь битгий буу авч явж бай гэж хэлсэн биз дээ" гэх Хусогын уулга алдан хэлэх сонсогдож Жонгүг өөрийнхөө урд талд зогсох залуугын нуруун дээр цохин ухаан алдуулаад аавыгаа тэндээс чирэн гаргахыг оролдохоор урагш хөдлөхийн завдалгүй аавынх нь дэргэд зогсох өнөөх хачин гэж нэрийдээд буй залуу Хусогын нэг талаас татан өөртөө наан тэврээд уруул дээр нь үнсэж орхилоо.

| I'm Not Gay | Where stories live. Discover now