~10~

2.5K 251 1
                                    

Жимин өнөөдрийг эхлүүлсэн тийм ч тааламжтай бус үйл явдлаа мартсан мэт өөрийнхөө ачааг аван Тэхёны гэрт аваачиж тавиад Тэхён руу ярьж уулзахаар товлов. Харин Жонгүг гэртээ ирэхэд гэрт нь хүн байгаа шинж огт байсангүйд нэг уртаар санаа алдчихаад толгойгоо барин өрөө рүүгээ зүглэхэд Юнги Хусог хоёрын өрөөний хаалга нээгдэн өрвийсөн үс замбраагүй хувцастай Юнги гарч ирэв. Түүний богино өмд болон гар нь багахан цагаан толботой байх бөгөөд үүнийг нь шууд анзаарах Жонгүг гайхан аав руугаа ширтэхэд Юнги түүн лүү хэсэг хараад "Хусог хаана байна" хэмээн асууж эвгүй байдлыг тэр чигт нь умартахыг зорилоо. Жонгүг толгойгоо сэгсрэн хариулаад өөрт нь ч санаа зовох олон зүйлс байгаа учраас дэсий зүйлсийг үл анзаарахыг хүссэндээ өрөөгөө зүглэн алхаж эхлэхэд Юнги ширээн дээрээс түлхүүрээ шүүрээд гараад явчихав. Үүнийг нь үл тоосоор Жонгүг өрөө рүүгээ орон хамаг хувцсаа цүнх рүүгээ чихэх бөгөөд гадаад паспортаа аваад шүүгээгээ уудлан түлхүүрнүүдийнхээ нэгнээс авах нь тэр. Тэгээд байшингын хамгийн доод давхарт байрладаг зогсоол нэртэй агуулахаа зорих бөгөөд арваас ч их харагдах спорт машин түүнийг угтав. Жонгүг түлхүүрнийнхээ машиныг хайн эцэст нь зүгээр л товчлуур дарах ёстойгоо санан духаа алгадаад товчлуураа дарж улаан гэрэл анивчих цагаан машинаа хөлөглөн гэрээсээ холдлоо.

Харин энэ бүхний өмнө Хусог Юнгиг өрөөнд нь орхичихоод хэт залхуу нөхрөө дотроо муулж ганцаараа кино үзэх гээд төлөвлөсөн сайн найзынхаа гэрийг зорьсон юм. Мэдээжийн тэрхүү сайн найз нь Намжүүн.

Жин, Намжүүн, Тэхён гурвын хамтын байшингын үүдийг бараг л хоёр цаг нүдэж байгаа Юнги хэдий гэрт хүн байх шинжгүйг ойлгох ч Хусог өөрийг нь бас л чадаж байна хэмээн бодож байгаа болохоор өдий хүртэл гүрийсэн нь энэ байв. Тэрээр бууж өгөлгүй ахин ийм байдалтай цаг гаруй зогссоны эцэст Намжүүны машин гэрийнхээ үүдэнд ирж дотроос нь дарвайтлаа инээчихсэн Намжүүн Хусог хоёр гарч ирсэнээр Юнги бодит байдлыг их л тайван инээмсэглэн хүлээн авч "Хаачихаад ирж байгаа юм" хэмээн асуухад Хусог Юнгиг сая л анзааран өөдөөс нь инээмсэглээд "Намжүүнтэй кино үзчихээд ирж байна" хэмээн хариулж үүнд нь Юнги толгойгоо дохин тэдний зүг ойртон Хусогыг хөтлөөд өөрийнхөө машин руугаа чирж орхилоо. Харин ард нь үлдэх Намжүүн юу гэсэн харцаар харан зогсохдоо тайлбар нэхэж чадсангүй, учир нь Юнгигийн царай хэтэрхий хүйтэн байсанд тэрээр багахан айж орхисон байлаа.

Хусог машинд орж ирээд хэсэг зам руу гөлрөн суухад Юнгигийн үсээ зулгаах дуу үүнийг нь сарниулж орхив. Тэгснээ бухимдсан өнгөөр түүний хайрт "Та хоёр хоёулханаа юу" хэмээн асууж, Хусог толгойгоо дохин Юнги рүү гайхширсаар харна. Юнги үсээ зулгаахаа болиод "Харьцгаая" хэмээн хөндий дуугарч хардалтаасаа болж тэнэг зүйл хийхгүйгээ дотроо амлаж жолоогоо атгав. Харин энэ үеэр өөр газар Жимин Тэхёныг хичээлээс нь аваад хамтдаа гадуур зугаалан энгийн нэг оройг өнгрүүлж байв.

"Жиминаа өнөөдөр шинэ элсэгчидтэйгээ уулзах шаардлагатай болохоор түрүүлээд харьж бай за" Тэхён гаран дахь сүүгээ Жимин рүү сунгаад ийнхүү хэлэхэд Жимин сүүг аваад инээмсэглэн толгойгоо дохив. Тэр үргэлжид Тэхёны бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрч бүр зогсохгүй дэмжин магтдаг байсан юм.

Тэхён Жимин рүү инээмсэглэн далалчихаад зам уруудан кафе зүглэн алхан явахдаа гар утсаараа огт өөрийг нь тоохгүй тэр хүн лүү минут сэкунд бүрийг алгасалгүй залгана. Нүүрэнд нь битүүхэн тодрох гуниг нь хэтэрхий илэрхий ч кафе дотор өөр лүү нь даллах шинэхэн оюутнууд үүнийг үл анзаарах аж. Үргэлжид гаргадаг шигээ Тэхён нүүрэндээ худал инээмсэглэл тодруулан өөрийг нь биширсэн шинэ оюутнууд руу даллан дотно яриа өрнүүлэхээр кафен хаалгыг нээн орлоо.

Бичиг баримтаа үрчийтэл нь базчихсан Жонгүг харин өөрийгөө яагаад Тэхёны гэрийн урд зогсож байгаагаа гайхан нэгэн зэрэг уурлах аж. Тэгснээ ихэд нухацтай хүзүүгээ гилжийлгэн шилэн хүзүүгээ илээд өөртөө урам хайрлан том бор хаалгыг татав.

Хаалга онгойсон даруйдаа хэн бүрийн ороод л зүглэдэ зочны өрөөнд ороход байнгын л бие биедээ эрхэлдээд сууж байдаг хосууд хоёр талд хоёр өөр юм хийж байгаа нь Жонгүгыг гайхшируулаад амжсан бөгөөд
Жин рүү дөхөөд өөрийгөө мэдэгдэх мэт нэг ханиалгаад "Би өнөөдрөөс танайд байх болно" хэмээн шивнэх төдийд хэлэхэд Жин ямар ч хувиралгүй толгойгоо дохих нь бүр ч гайхшруулаад амжсан юм. Учир нь Жин огт уурлаж бас хашгиралгүй Жонгүгыг гэртээ байхыг зөвшөөрлөө шүү дээ. Урьд нь Жонгүг энд байх шаардлага байгаагүй ч хэрэв гарсан бол Жин бяцхан Тэхёны хүмүүжилийг бодон хамт байлгуулахгүй бүхий л арга хэмжээг авах байсан, харин одоо бол тэр огт уурлалгүй зүгээр л толгойгоо дохих нь Жонгүгыг маш ихээр гайхшруулж орхино.

Жонгүг их юм бодохыг хүсэлгүй энд ирэх бүрийдээ хонодог байсан өрөөндөө хувцсаа оруулж тавьчихаад Тэхёны өрөөгөөр шагайвал тэнд хэн ч байсангүй ганц шар чимодан болон өглөө Тэхёны хураасан ор л үзэгдэн байв.

Жонгүг их юм бодохыг хүсэлгүй энд ирэх бүрийдээ хонодог байсан өрөөндөө хувцсаа оруулж тавьчихаад Тэхёны өрөөгөөр шагайвал тэнд хэн ч байсангүй ганц шар чимодан болон өглөө Тэхёны хураасан ор л үзэгдэн байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
| I'm Not Gay | Where stories live. Discover now