Би шѳнѳ бүр нэгэн зүүд зүүдлээд хэдийн хоёр сар ѳнгѳржээ. Тэр зүүдэнд би эхлээд маш их ѳвдѳлтийг мэдрэн, орилж хашхирч үл чадах тул тарчлах ч удалгүй үгээр хэлэмгүй гайхалтай таашаалд умбан байдаг. Эхний нэг сард би үүнийг тийм ч их тоогоогүй. Учир нь би ѳглѳѳ сэрэх бүрдээ ѳмнѳхѳѳсѳѳ ч эрч хүчтэй болсон мэт мэдрэгддэг байсан. Харин сүүлийн нэг сард биед минь ѳѳрчлѳлтүүд гарч эхэлсэн. Эхэндээ энэ ердѳѳ л хѳл гар дээрх бяцхан хѳхрѳлт байсан бол сүүлдээ хүзүү цээжээр минь хѳхѳрсѳн гэхээс илүү шимсэн гэмээр улаан нялга болсон толбо илүүтэй үзэгдэх болж тэр нь ѳглѳѳ бүрт нэмэгдсээр. Гэвч ид шидийн гэмээр би ѳдѳрт нь үүний тухай мартчихдаг. Тиймдээ ч бодож эргэцүүлж чаддаггүй л байлаа. Хоёр долоо хоногийн ѳмнѳѳс би ѳѳртѳѳ зурвас бичиж тэмдэглэл хѳтѳлдѳг болсон. Үүний дүнд би ѳглѳѳний 9 цагаас хойш мансуурсан мэт л энэ тухай мартаж юу ч бодож чаддаггүй гэдгээ мэдэж авлаа. Харин одоо би нэгэн байж боломгүй боловч бас болзошгүй таамаг дэвшүүлсэн нь
"Шѳнѳ бүр хэн нэгэн над дээр зочилдог юм биш байгаа..."
YOU ARE READING
Чѳтгѳр хүсэгч [Completed]
ParanormalХаранхуйд бүгэх тэр нэгэнд сүүдэр байдаг болов уу? Эс бѳгѳѳс ѳѳрѳѳ сүүдрийн оршихуй юм болов уу? [BxB]