-: Ахх Юнги нэрийг минь дуудаач.
Шаргал үстэй, жигд бор арьс бүхий царайлаг залуу баргил хоолойгоо шахан, аахилсаар хэлнэ.
Юнги: Хараал идмэр минь чамайг хэн гэлээ?
-: Жүүн... Чиний Жүүн.
Хар үст залуу өөрийн шимж хазсан улаан ормоор дүүрсэн цагаахан хүзүүг эргүүлэн арагш харахдаа чангаар хашхирлаа. Гэвч өнөөх айдас төрүүлэм зүйл хэдийн түүнийг бүрхэн авч харанхуйд автуулна...
Хараал ид
Хүйтэн хөлс нь цувж, хүндээр амьсгаадах залуу хэзээнийх нь үл мэдэгдэм дурсамж аятай хачирхалтай бөгөөд жихүүцэм зүүднээсээ сэрэхдээ зөөлөн орон дээрээ өндийн суужээ. Түүний хар үс хөлсөнд норж, духанд нь наалдсанд орноосоо өндийн туяарч буй үүрийн гэгээ онгорхой тагтаар харагдаж, жихүүн салхинд хар өд хийсэн гарахыг ч үл анзааран угаалгын өрөөг зүглэнэ.
Хүйтэн шүршүүрээс гарч нойтон үсээ арчингаа хэтэрхий гэмээр том хувцасны өрөөгөө тойруулан харахдаа тэрээр өнөөдөр юу өмсөх тухайгаа бодно. Гэсэн ч энэ тухай удаан бодож зогсоход хэтэрхий залхуу тул хамгийн ойр байсан дажгүй хослох хэдэн хувцасаа шүүрэн авлаа. Гэрээсээ гарахдаа тэрээр хар пальто, бариу өмд, саарал малгай, цагаан хар бүхий ноосон ороолтыг донжтойхон хослуулаад В1 давхараас гялалзсан хар машинаа сүнгэнүүлэн ажлынхаа зүг давхив.
-: Өглөөний мэнд.
Түүнийг томоохон энтертайментын үүдээр орсон даруйд дадлагажигч болох түүнээс жижигхэн хэр нь өөрт томдох хэлхэгэр цамц, саарал пальто, том дугуй шил, эв хавгүйхэн шүлжсэн ч кофе авахаар яаран гүйх зуурт хэдийн арзайчихсан шаргал бор үстэй охин ч гэмээр томоогүй зантай бүсгүй түүнийг угтан гүйн ирнэ. Өдөр тутамдаа хийж заншсанаар тэрээр кофегоо түүнд сунгаж улаа бутарсан харцаараа биширсэн байртай харсаар. Түүний хувьд Мин Юнги үргэлжид төгс төгөлдөр байх аж.
Юнги: Энэ чинь хараал идсэн исгэлэн байна.
Гарт байх халуун кофег тэрээр бараг л шидэх шахам түүнд өгсөнд балмагдсан дадлагажигч барьж чадалгүй гараа түлчихэв.
Юнги: Тэнэг.
Тэрээр өөрийн буруугаас болсоныг мэдэх тул амандаа бувтнасаар түүний эрүүл гарнаас зөөлхөн атган хаа нэг тийш дагуулан явлаа. Бүсгүйн гар өвдөж байсан ч нөгөө гарнаас нь болгоомжтой атган алхах нэгнийг араас нь харж, дулаахан том гарыг нь мэдэрч буйдаа багахан инээмсэглэн алхана.
YOU ARE READING
Чѳтгѳр хүсэгч [Completed]
ParanormalХаранхуйд бүгэх тэр нэгэнд сүүдэр байдаг болов уу? Эс бѳгѳѳс ѳѳрѳѳ сүүдрийн оршихуй юм болов уу? [BxB]