12

1K 144 19
                                    

Бүрхэг тэнгэрээс бороо асгарч, гудамж ил хул оргих энэ үд дунд залхуутайгаар нүдээ нээх залуу өөрийн хажууд хэвтэх нэгнийг харав. Тэрээр түүний нурууг харж буйдаа өөрийн эрхгүй санаа алдана. 2 сарын 28 ний ѳдѳр буюу тэдний хамт өнгөрүүлэх 20 дохь өдөр. Хэтэдсэн хүсэл тачаалал сүүлдээ хүчирхийлэл болох шахсанаар төгсгөлд нь хэн хэн нь ч үг дуугаралгүй нуруугаа харуулан хэвтсэн өмнөх шөнөөс Юнгид асар их өвдөлт, биеийн шархиралт, сэтгэлийн дарамт л үлджээ. Хар үст орноос өндийхөөр оролдсон ч биеэ дийлсэнгүй тул зүгээр л гараа явуулан шүүгээн дээрх электрон цагийг өөрт ойртуулан харав. Цаг хугацаа түүнийг хүлээсэнгүй бололтой хэдийн 16 цаг болжээ. Нэгэнт босох оролдлого түүний нурууны янгиналт, өгзөгний хорсолт зэргээр таслагдсан тул тэр зүгээр л дээш харан хэвтээд, гараа толгойн дээрээ тавин, хий хоосноор тааз ширтэхээр шийдэв.

Удалгүй Намжүүн өөрөөр хэлбэл түүний Жүүн эргэн харахдаа цээжиндээ үл таних асар хүнд мэдрэмжийг мэдрэх нь тэр. Тэрээр энэхүү хар үст залуутай учирсанаас хойш өөрийн оршихуйг илүүтэй мэдэрч, үнэхээр л энэ хэд хоногт анх удаа амьдрах гээчийг ойлгож байгаа ч үүнийхээ хэрээр улам л хувиа хичээсээр буйгаа төдийлөн анзаараагүй билээ. Түүний нүдэнд сүүлийн хоёр хоног олигтой хоол ч идээгүй, тэр хэрээр ядарч туйлдсан сүүмгэр нүдтэй, яс нь товойх шанаа, сульдсан бие, шарх хөхрөлтөөр дүүрэн цайвар арьс өнгөө алдан гундсан байхыг нэгд нэгэнгүй ажина. Чимээгүйхэн ширтэх түүнийг Юнгигийн үг л эргүүлэн авчрав.

Юнги: Юу бодож байгаа болоод ийм гунигтай харагдана вэ?

Чөтгөрийн хаантай уулзсан хайртыгаа алдахвы гэхээс санаа зовж, басхүү тэр хэрээр уур хилэнд баригдсан Намжүүн сүүлийн хоёр хоногт дөрвөн ч удаа Юнгигийн хүнд шархыг эдгээж өгсөн нь түүнийг барагтаа л галзуурчихсан байсныг тод томруун илтгэнэ. Гэсэн ч энэ бүхнийг үл тоон түүнийг гуниглах шалтгаанд санаагаа зовоож буй залууг бор үст маш ихээр хайрлах сэтгэл төрөхийн зэрэгцээ түүнээс ч их харууслыг мэдэрнэ. Энэ л залуу түүнд мэдрэмжийг ойлгуулж, сэтгэлийг нь олж, зүрхийг нь дулаацуулсан. Харин үүнд нь огт талархалгүйгээр уулзсанаасаа хойших бүхий л хугацаанд түүнийг зовоож басхүү удаахнаар шимэгчилж байсандаа өөрийгөө буруутгаад ч ханахгүй байлаа.

Намжүүн: Чи... Чи миний бүх юм. Над шиг нүгэлт оршихуйд хэтэдсэн жаргал, гажуудсан тавилан. Чамайг анх харсанаас хойших бүхий л хугацаанд чи л намайг оршихоос илүүтэй амьдруулсан. Өдийг хүртэлх зуун дамжсан нүгэлийн төлөөс гэгдэх харанхуйн дундах шаналалыг чамтай л учрах гэж чамайг л харах гэж тэвчсэн мэт санагддаг. Энэ сүнсгүй биеэ золиод ч хамаагүй чиний хажууд ганц өдрийг энгийнээр өнгөрөөхийг л хүсэж байна.

Чѳтгѳр хүсэгч [Completed]Where stories live. Discover now