8

1.2K 170 21
                                    

Юнги: Тийм зүйлс хэлэх шаардлагагүй байсан шүү дээ.

Шаргал үст дуучныг дахин гурван хундага вискиний дараагаар дуу муутайхан гаран явсанд хар үст ийн хэлэв. Гэсэн ч түүний хоолой энгийн агаад санаа алдалттай давхардана.

Намжүүн: Яасан амрагаа алдахаас айгаа юу?

Түүний царай хэвийн хэдий ч тѳв бѳгѳѳд жихүүцэм хүйтэн үзэгдэнэ.

Юнги: Тэнэг Жүүн.

Тэр хэлэн цааш алхахад ард нь уурлаж үл чадан ангайх бор үст удалгүй түүний хажууд шилжин очив.

Намжүүн: Бурхан минь чи намайг сая юу гэсэн бэ?

Юнги: Тэнэг.

Намжүүн: Үгүй ээ дараа нь.

Түүний нүд тогтворгүй агаад уруул нь ѳргѳгдѳн байв.

Юнги: Жүүн?

Тэр одоо маш томоор эв хавгүй малийх ч энэ нь түүнийг огт үзэгдэж харагдаагүйгээр эгдүүтэй харагдуулж байсанд Юнги бор үстийг ѳхѳѳрдѳн харж инээмсэглэнэ.

Намжүүн: Дахиад дахиад.

Эгээ л жоохон хүүхэд аятай дэгдэгнэх тэр чѳтгѳр биш юм шиг л байх юм.

Юнги: Жүүн~и.

Намжүүн: Үнэхээр гоё юм байна.

Тэр инээмсэглэсээр хэлэхдээ хэдийн агаарт хѳвж байлаа. Гэсэн ч тэр үүнийгээ анзаарч буйд итгэлгүй байгаа Юнги толгой сэгсрэн инээнэ. Түүнд ч адил сайхан байх шиг.

Намжүүн: Тэгэхээр би одоо үнэхээр чиний Жүүн болчихсон уу?

Түүний асуулт хэн хэнийг нь гацааж орхилоо. Саяхан л инээмсэглэн байсан тэд бодлогоширч мѳн тѳѳрѳлдсѳн байртай үзэгдэнэ. Биен рүүгээ харахдаа нүд нь тээнэгэлзээнд автжээ. Хэсэг хугацаанд биенээ харсан ч удалгүй Намжүүн гэнэтхэн хар утаа бүхий уусан алга болж хоосон гэрт ганцаар үлдсэн Юнги хэсэгтээ байрнаасаа хѳдѳлсѳнгүй. Түүний болж буйд санаа үл зовон, болох ёстой мэтээр хардаг тайван зан энэ удаад тус болсонгүй. Тэр юу болж буйд санаа зовно. Хэзээ ч үл болом оршихуй болох түүнд хэдийн дасчихсан зүрхээ тэр түргэн цохилтоор нь ажив.

Үнэхээр түүний Жүүн гэж үү? Үнэхээр түүнийх болчихсон гэж үү? Үнэхээр болж болно гэж үү?

Түүний хариултаа мэдэх ч хүсэхгүй байгаа эдгээр асуултууд түүнийг шаналгана.

Юнги: Хараал идсэн хурдан байна. Бүх юм... Ер бусын чамд ер бусын хурдан татагдаад байна..

Чѳтгѳр хүсэгч [Completed]Where stories live. Discover now