Юнги: Түүнийг харахыг хүссэн цаг хугацаа, түүнийг ирэхийг мөрөөдсөн хором мөч бүхэн удаанаар урсан одож, гагцхүү би л бүхний ард хоцрон үлдэж зогсонги болчихсон бололтой.
Студийн өрөөнөөс сонсогдох асар гунигтай төгөлдөр хуурын ая эцэстээ хөг үгүй даралтууд болон хувирав. Энэ нь түүний ууртайгаар балбах үйлдлээс үүдсэн ажээ. Тэр 5 хоногийн туршид шаналсан ч энэ өдөр орноосоо өндийн хоол ундаа идсэн ч, гэрээс гарах эсвэл юу ч хийх сонирхол байсангүй. Тэр энэ бүгдэд хэт их балмагдаж, гайхаж байсан ч одоо ийнхүү бүхнийг хүлээн авахаар хичээж байгаа юм. Энэ өдөр тэр өрөөнийхөө буланд байх хуучин бор төгөлдөр хууртай ярилцаж, басхүү түүнд л уураа гарган өнгөрлөө.
-----------------------------------------------------------
Хэдэн цаг гэдэг нь үл мэдэгдэх нар хэдийн жаргасан цаг хугацаанд Юнги сэрэхдээ эргэн тойрноо анхааралтай ажиглавал түүний студийн үнэтэй төхөөрөмжүүд хэдийн хагарч, задарсан байдалтай шалаар нэг таржээ. Хар үст өөрийн гар дах урт төмөр алхыг харахдаа л баруун гар нь бараг хөлдчихсөн байхыг анзаарав. Өрөөний буланд байх түүний ганц найз хэдийн түүний гарт сүйдэж, цагаан хаш даралтууд бутран газраар хөглөрнө. Хоосон өрөөнд түүний хүнд санаа алдалт, ганц дусал нулимс, мөн нусаа татан өөрийгөө тайвшруулах гэсэн хүнд амьсгаа л гагцхүү тодоор сонсогдох аж. Хар арьсан буйдангаас босохдоо алхыг газар хаячихаад өрөөнөөс гаран гал тогоонд оров. Ам чийглэх ус, гэдэс дүүргэх бэлэн хоол урдаа тавиад идэх хүсэлгүй ч зүгээр л гөлрөн ширээний ард хэсэг суулаа. Хэр удсаныг ч мэдэлгүй сая нэг гөлрөхөө болихдоо хэдийн уур гарахаа байсан бэлэн гоймоноо нээн үзвэл, гоймон хөөн нялцайж, шөл гэхээр зүйлгүй үлджээ. Өчигдөр цэнэглэж орхисон утас нь хэдийн дүүрчихсэн, цэнэглэгч нь эгээ л дэлбэрэх нь үү гэлтэй халсан байв. Удаан хэрэглээгүй утсаа асаан дэлгэцэн дээрхийг харваас тэнд Намжүүний унтаж буй зураг тавигдсан байх юм. Энэ удаад тэр дахин тэсэлгүй нулимс нь асгарч эхлэхэд илүү чангаар бархиран шаналж, шархалж буйгаа илэрхийлэхийг хүснэ. Өвдгөө тэврэн чичигнэх түүнийг хэн ч харсан өрөвдөх ч гагцхүү хэн нэгэн л сонирхон ажиглах юм гэнэ.
Удаан хугацаанд уйлсан хар үст уйлахаа болихдоо одоо ч онгойсон мэт мэдрэмжийг үл авах ба өмнөхөөсөө ч илүүтэй бөглөрөх мэт санагдан түүний уур бухимдал, гомдол, цөхрөлийг барж байв. Тэрээр хэт их бүлцийж бараг л нээгдэхгүй байгаа нүдээ нухан хэсэг амраагаад утасныхаа цагийг харвөл энэ шөнө дундыг заах бөгөөд он сар нь түүнийг ихээхэн гайхшруулж орхижээ.
-: Хачирхалтай биш гэж үү? 2 сарын 35 гэдэг.
Гэрэлтэй байсан өрөө гэнэт л харанхуйлж, хаа нэгтээгээс цуурайтах аятай энэ хоолой ойр биш ч басхүү хол биш аж.
Юнги: Юу хүсээ вэ?
Түүний хоолой хэдийн сөөх шахан цааш орж, туранхай бие нь огт хөдлөлгүй суух агаад, хэдийн шөвийж хонхойсон хацарт нь загалтан хатсан нулимс л халтартана.
-: Намайг таниж байгаа хэрэг үү?
Юнги: Чөтгөрийн хаан байх аа?!
Унтлагын өрөөний гэрэл анивчсаар буцан асахдаа сүрлэг хар далавчаа газар шүргүүлэн эрхэмсэгээр зогсох, аймшигт тэр нэгний төрхийг ил болголоо.
Тэхён: Гайхалтай.
Түүний хүйтэн инээмсэглэл амьд хүн бүхний сүнсийг зайлуулам агаад хэтэрхий төгс гэмээр үзэсгэлэн гоо нь харсан бүхнээ тамын ёроол руу чирэх үхлийн урхи мэт юмсанж.
Юнги: Тэр хэдийн намайг орхичихсон тул би чиний идэш биш. Тиймээс өөр зүйл ярих гэлгүй тонилж үз!
Хар үстийн ширүүн боловч арайхийн шахсан хоолой өрөөнд хүнгэнэж төд удалгүй өрөөг багахан хуй салхи нөмрөх шиг газар хөглөрөх цааснууд агаарт босон хөөрөв.
Тэхён: Амаа хамхихгүй бол тонилгож орхино шүү, өт минь!
Агаарт хар өд хуйлран газар буух ба Юнги зөөлхөн орон дээрээ нуруугаараа тулж, өөрийн дээр түүнийг бүрхэн авах асар том хоёр далавч болон хоолойг нь боох булчинлаг том гарыг тайвнаар ширтэн байхдаа хэдийн унтарсан гүн бор нүдээрээ "Чөтгөрийн хаан"-ыг ичгүүргүй гөлөрнө.
Юнги: Юу хүссэнээ хий..
Хар үст нүдээ ч цавчилгүй дээш харах зуурт түүний дээр байх нэгний улаан уруул, цэхэр шар нүд түүнд бага багаар ойртон байв.
Тэхён: 2 сарын 35 бол тамын хаалга нээгдэх өдөр.
A/n: 1к vote-тэй болжээ. 🥰 Баярлалаа cupcake нартаа. 😍😘 Мөн дараагийн хэсэг төгсгөл тул хүсэж байгаа болон хэлэхийг хүссэн бүхнээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээсэй хэмээн хүсэж байна. Тааж таамаглаж чадсан нэгэнд нь бэлэгтэй шүү! Ххэ next: 20 сэтгэгдлийн дараа
YOU ARE READING
Чѳтгѳр хүсэгч [Completed]
ParanormalХаранхуйд бүгэх тэр нэгэнд сүүдэр байдаг болов уу? Эс бѳгѳѳс ѳѳрѳѳ сүүдрийн оршихуй юм болов уу? [BxB]