15 *Avidità*

1.3K 154 53
                                    


-: Мин Юнги зогсож бай!

Хоосон, том шилтгээний хонгилд ийнхүү цуурайтах хоолой хэдийнээ цөхөрсөн гэмээр сонсогдоно.  Хуучин хаан хэдийнээ агаарт замхрах мэт алга болж шинэхэн хаан бүхний зүрхэнд  айдсыг хуруулсаар сэнтийдээ залран өөрийн алдарыг харанхуйн ертөнцөд тунхаглан зарласан билээ. Авидита...

/Аvidità бол шунал гэх утга бүхий Итали үг юм./

-: Зогсооч дээ гуйя.

Арайхийн түүнийг гүйцэн урд нь гаран зогсохдоо тэвчиж үл чадан мөрнөөс нь зууран авлаа. Тэр өмнөө байх нэгнийг огтоос танихааргүй санагдана.  Зэвхий саарал нүд нь хэдийн унтарсан үнс шиг найдваргүй хүйт даам, толгойд байх уртаас урт эвэр нь түүнийг ийм болоод хэр удсан тухай гайхширахад хүрнэ. Намжүүн түүнийг.. өөрөөр хэлвэл өөрийн хайрласан нэгнийг хаяад цаг хугацааны огтоос баримжаагүйгээо амьдрах бус амьд явж амьсгалж нүгэлт сүнсээр хооллон улам л харанхуйд живсээр байсан билээ. Харин түүнийгээ дахин харсан мөчдөө юу ч хийж үл чадан гацсан ч дахин зүрх цохилох шиг л болж, энэ бүх хугацааны дараа дахин арайхийн бүтэн амьсгаа авах шиг болсон юм.

Намжүүн: Юнги.. Чамд юу тохиолдсон юм бэ? Хаан... Ванте чамайг ийм болгосон уу?

Эхнээс авхуулан өөр тийш харан зогссон ч эцэст нь арайхийн түүн рүү харахдаа... тэр инээж байсан юм.

Юнги: Юнги гэнээ.. Хха Юнги гэнэ шүү. Бидний хэн хэн нь тэрнийг тарчилж үхтэл нь зүрхийг нь сийччихээд ингэж асууж болох хэрэг үү?

Түүний асар том далавч бүхнийг бүрхэн хормын дотор л тэд хаа нэгтээ байх тансаг унтлагын өрөөний орон дээр хэвтэх ажээ.

"Мин Юнги хэдийн үхчихсэн
Би түүнийг алчихсан..."

Нүгэлтнүүд хүртэл сэртхийж, чөтгөрүүд хүртэл дагжим хүйтэн хоолой тамын ёроол руу чамайг аажуухнаар чирэх болно... Намжүүн анх удаа л ямар нэг зүйлээс ингэтлээ айж буй нь энэ билээ.

Юнги: Чи  хэлэхдээ намайг өөрийнхөө бүх юм гэж хэлсэн. Тиймээс л би чамайг  хоосон үлдээхгүйн тулд үүрд чинийх байхаар ирлээ. Гажуудсан тавилан гэл үү би чиний хувь тавилан байна. Тиймээс энэ мөчөөс эхлэн цаашид орших   мянга мянган жилүүдэд зөвхөн надад зүтгэж, зүрх сэтгэлийн минь эзэн,   хайр сэтгэлийн минь хоригдол болж амьдар. Амьсгал бүхнээ зөвхөн надад зориул гэж тушааж байна. Цаашид Чөтгөрийн хааны залуу гэгдэх Ким Намжүүн. Шинэ эринийг хамтдаа эхлүүлцгээе.

Чѳтгѳр хүсэгч [Completed]Where stories live. Discover now