3

1.4K 180 13
                                    

Хар үстэй, хүйтэн цагаан тѳрхтэй залуу хав хар гашуудлын хослолоо тайлан буйдан руу шиднэ. Хэсэг хугацаанд тэрээр буйдан налан гарынхаа шуугаар нүдээ хаан суусан ч босов. Тэрээр гал тогооныхоо шүүгээг онгойлгон үнэтэй виски гарган ирэхдээ нэг аяга ч мѳн аваад буцан буйдан дээр лаг хийтэл суулаа. Түүний танил царайлаг улбар үст харамсалтайгаар нас барсанаас хойш нилээд хугацаа ѳнгѳрч энэ ѳдѳр 49 дахь хоног нь тохиожээ. Энэ хугацаанд тэрээр ухаан сѳхѳѳгүй ажиллаж ѳѳрийгѳѳ завгүй байлгасан ч зѳвхѳн энэхүү ѳдѳр л хүссэнээрээ гуниглахаар шийдсэн нь энэ. Хэдий сэтгэл зүрхний холбоогүй ч тэдний харилцаа нэг жил хэртээ үргэлжилсэн билээ. Магад хэн ч байсан үнсэж энхрийлдэг байсан нэгнээ байхгүй болсонд гуниглах биз. Үгүй гэж үү?

--------------------------

Харанхуй дунд ѳѳрийн нэрийг сонссон ч энэ тийм ч тод байсангүй. Хэд хэдэн удаа түүний нэр давтагдсаны эцэст ѳнѳѳх хоолой арай тодроод ирэв.

-: Юнги-яа.. Бялзуухай минь.

Хар үст юу ч үл харах ба зѳвхѳн тэрхүү хоолойг ѳѳрѳѳс нь холгүйхэн буйг таамаглаж чадахаар байв.

-: Намайг хармаар байна уу?

Хар үст харанхуй аажмаар уусан холдохыг ажин байхдаа удалгүй харсан зүйлдээ балмагдан үг ч үл дуугаран ам нь ангалзана.

-: Битгий ай.. Энэ би л байна шүү дээ.

Айдас түүний биеийг бүрхэн авсанд гараа тас атган, уруулаа чанга зууж байлаа.

-: Чиний Жүүн..

Түүний биеэр ѳт хорхойг гүйлдэх шиг эрвэгэнэн, шар үс нь босож орхих шиг жигтэй мэдрэмжинд тэр улам л жийрхэн эвгүйцэж байв.

-: Санаа зоволтгүй.

Түүнд аажмаар ойртон байсан ч гэнэтхэн алга болчихсонд Юнги улам л айдаст автав.

Гэтэл гэнэтхэн түүний хүзүүнд хүйтэн амьсгал мэдрэгдсэнд хѳдѳлж үл чадан цочирдож, хѳшиж орхивол ѳнѳѳх баргил хоолой түүний чихэнд аяархан шивнэх нь тэр.

Хэрээ бялзуухайгаа иддэггүй юм.









Хүндээр амьсгаадан орноосоо ѳндийх хар үст залуу хэдийн усан хулгана болтлоо хѳлѳрчээ. Түүний эрүү тачигнан, духанд нь хүйтэн хѳлс чяхарна. Тогтож үл чадан бүлтэлзэх бор нүдээрээ эргэн тойрноо ажаад, салганах гараараа хѳнжлѳѳ тэмтэрнэ. Тэрээр юун тухай зүүдэлсэнээ хэчнээн хичээв ч санахгүй байв. Гэсэн ч түүний дотор хурсан айдас зүрхэнд хүйтэн цуст гүрвэл гүйх шиг тайлбар үл олдом мэдрэмжийг тѳрүүлсээр.

Чѳтгѳр хүсэгч [Completed]Where stories live. Discover now