6

1.3K 162 12
                                    

Бүтэлгүй чөтгөртэй өнгөрүүлсэн 10 дах хоног тэнгэрийн хаяаг улбар ягаанаар будах нарны хамтаар дуусаж байлаа. Тэд хамтдаа 2017 онд гарсан Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales буюу Карибийн тэнгисийн далайн дээрэмчид: Үхсэн хүн үг хэлдэггүй гэх 5 дах цуврал ангийг үзэн буйданд тухалжээ. Кино төгсөх тийшээгээ хандахад цувралын нэрний утга учир тайлагдах шиг...

Хар үст хажуудаа суух чөтгөрийг амандаа бувтнахыг сонсохдоо түүний зүг харцаа шилжүүлэв. Гэсэн ч харц нь ѳнѳѳх л хоосон үзэгдэнэ.

Намжүүн: Үхсэн хүн үг хэлдэггүй.. Тийм үү?

Түүний үгс ямар утгатайд анхааралгүй буйдан налан хэдийн зүйрмэглэсэн Юнгиг харахдаа хѳвсгѳр үс нь шаргалаас хүрэн бор руу уусан ѳѳрчлѳгдѳх нь тэр. Гэсэн ч Намжүүний царай хүйтэн үзэгдэнэ. Тэр хажууд нь унтах залуугийн бяцхан цагаан сүнс хэрхэн бүдгээр гэрэлтэхийг ажиглан байх аж...

===============

Шинэ өглөө эхэлж хурцаар гэрэлтэх нарны туяанаас зугтан сэрэхийг үл хүсэх хар үст яргалан дуугарна. Нилээд хугацаанд залхууран хэвтсэний эцэст хоржигнон дуугарах гэдсэндээ захирагдан дээш өндийв. Түүнийг доош буухад хүрэн бор үстэй ч өнөөх л солиот цонх ширтэн зогсоно.

Юнги: Чи үсээ будчихаа юу?

Түүний асуултанд цааш харан виски шимэн зогсож буй залуу эргэн харахдаа хэдийн чөтгөрийн хүчээрээ хар үстийн дэргэд иржээ.

Намжүүн: Харин л дээ. Чөтгөр үсчинд үсээ будуулаад сууж байвал ихээхэн сонин зүйл болохнээ.

Түүний уруулны өнцөг өргөгдөж ёжилсон үгс урссан ч үүнийг өөрийн swag-аар хааж буй Мин Юнги нүдээ эргэлдүүлэн хэнэггүйгээр мөрөө хавчина.

Юнги: Шөнийн цэнгээний газарт олз хайгаад явж байсан юм чинь магадгүй.

Хоолны өрөөнд орохдоо томоор эвшээлгэн байх залуу ойрд яагаад хичнээн унтсан ч нойр үл ханан ядраад буйгаа ойлгож ядах ч өнөөх л хэнэггүй зангаараа тоолгүй хөргөгчөө уудлав. Түүний хөргөгчинд хуванцар сав бүхий 3 хачир байх ч хөргөгчнөөс гарах эвгүй үнэр хэдийн муудсаныг нь илтгэнэ.

Юнги: Хөөе чөтгөрөө!

Намжүүн: Чиний Жүүн шүү дээ.

Тэр тоглоомтойгоор хэлэхдээ ус уух аятай хатуу вискиг залгилсаар байх аж.

Магад чөтгөрүүд гашуун амтыг хоолой зуран орохыг мэдрэх ч согтож үл чадах биз...

Чѳтгѳр хүсэгч [Completed]Where stories live. Discover now