Сонгодог хэв маяг бүхий тансаг сууцны зочны ѳрѳѳ дийлэнхи саарал цагаан ѳнгѳ зонхилсон ажээ. Зочны ѳрѳѳний хар арьсан буйданд хоёр залуу суух ба нэг нь энэхүү байрны эзэн Мин Юнги харин нѳгѳѳ нь хэн болохыг тэр мэдэхгүй. Юнги ихэд гайхширсан байртай суух ба хѳмсѳг нь зангирч хажуудаа суух шаргал үст рүү ширүүхэн харна. Харин жигд бордуу арьс, шаргал үс, царайлаг тѳрх бүхий залуу ѳмнѳѳ байх ширээн дээрээс ѳѳртѳѳ виски хундагалан ууна. Үнэндээ Юнгигийн гайхширч буй зүйл энэ. Түүний ѳрѳѳнд гэнэт л гараад ирсэн гажиг ѳѳрийг нь буйданд урьж тухтай ярилцахыг хүссэн бѳгѳѳд хар үст түүнийг ѳѳр дээр нь зочлоод байгаа хэн нэгэн болохыг тѳвѳггүй таасан нь түүний гайхалтай зѳн совинг илтгэнэ. Тэд буйданд суусны дараахан ѳнѳѳх залууг гараа хѳнгѳхѳн дохиход л шүүгээнд нь байсан тал виски тэдний ѳмнѳ жижиг ширээнд хоёр хундагийн хамт гарч ирсэнд одоо ч тэр итгэлгүй гайхсан байртай харсаар.
-: Чи ч бас уу л даа. Уунгаа ярилцья.
Тэр хэлэхдээ албаар гэмээр түүний гарт хүрэх нь нэг л таагүй байсанд хар үст түүн рүү үхлийн харц шидэлнэ.Юнги: Чи ямар гээч чѳтгѳр нь вэ?
Тэр бухимдуугаар асуухдаа түүний нүүрэнд тодрох ёжилсон тѳрхѳнд улам л асаж байв.
-: Сайхан асуулт. Харин л дээ... Би ямар тѳрлийн чѳтгѳр юм бол?
Юнги: Ойлголоо.
Шаргал үстийн мушилзсан инээд дургүйг нь хүргэсэнд хар үст хүйтэн тѳрхѳѳ тодруулсаар буйдангаа нална.
Юнги: Хамаа алга. Зайлж үз!
Түүний үгэнд шаргал үст хундагатай вискигээ ширээн дээр тавьсанд Юнги түүнийг дагуулан харна. Гэвч тѳсѳѳлѳѳгүй зүйл болж гэнэтхэн л хар үстийн ѳмнѳ ѳнѳѳх залуу гарч ирсэнд тэрээр чангаар уулга алдан хараав. Залуу түүний дээр суух агаад гараа буйдангийн түшлэгт түшсэн байдалтай түүн рүү тонгойжээ.
Юнги: Хараал идмэр минь яаж байна аа?
Шаргал үст юу ч үл хэлэн түүнийг үнсэхэд Юнгид түүний зѳѳлѳн уруул мэдрэгдэж басхүү ѳмнѳх дурсамжууд нь эргэн санах мэт зураглал хэлбэрээр тархинд нь бууна.
Юнги: Чи!
Тэр хэлэхдээ бүр ч ихээр эгдүүцсэн байдлаар хэлж байлаа. Энэ залуу түүнийг хоёр ч удаа клубт таараад гэрт нь эдэлж орхисон ѳѳдгүй харх байсныг санахдаа тэр илүү ихээр уурлав.
Юнги: Чиний чѳтгѳр бурхан аль нь байх хамаагүй. Манайхаас тонил!
Ѳѳр дээрээсээ түлхэн газарт хүчтэй унагасан даруйдаа түүний хэлсэн үг энэ билээ.
-: Алив ээ. Чи намайг хѳѳсѳн хѳѳгѳѳгүй би хүсвэл хаана ч чамайг олж очиж чадна.
Юнги: Сүрдүүлээд байна уу?
Түүний харц хэтэрхий гэмээр хурц ширүүн ажээ.
-: Үгүй дээ. Зүгээр л энхийн гэрээ санал болгох гэсэн юм.
Тэр хэлэхдээ газраас босож хэдийн буцан буйданд тухалжээ.
-: Нэгэнт л чамайг эдлэхээс хойш сэрүүн бѳгѳѳд эрүүл үедээ тарчлах хоолойг сонсмоор байна.
Тэр сүүлийн үгээ бараг л шивнэчихсэнд хар үст сонсож чадсангүй. Гэсэн ч тэр үүнд огтхон ч анхаарахгүй байлаа.
-: Намайг НамЖүүн гэдэг. Чамд бол Жүүн.
Тэр хэлэхдээ гэнэтхэн л шилжих мэт Юнгигийн нѳгѳѳ талд гараад ирэв.
Намжүүн: Тэгэхээр би бол тачаалт чѳтгѳр. Хүсэл таашаалаас хүчирхэгждэг.
Юнги: Тийм байлаа гээд орой болгон намайг ш*ахаа боль новш минь!
Түүний жижигхэн бор нүд залхуутайгаар эргэлдэж шаргал үст түүний урд ширээнд хѳлѳѳ ачин суухдаа чангаар хѳхрѳв.
Намжүүн: Алив ээ. Нэгэнт л чиний хүүхэлдэй үхчихсэнээс хойш надаар хангуулахад муу зүйлгүй биз дээ.
Энэ удаад хар үст гэнэтхэн босч урагш түүнийг заамдан авах ба нүүр нь уурандаа шатах шиг улайж, хүзүүнийх нь судас тодорно.
Юнги: Чи түнийг алсан уу?! Хэл новш минь.
Намжүүн: Тэр сайн хүүхэлдэй байжээ. За яахав. Би бага зэрэг ширүүн тоглочихсон юм.
Тэр хэлэхдээ мѳрѳѳ хавчин юу ч биш мэт ярих нь хар үстийн уурыг улам барсанд нь нүүр рүү нь цохиод авав.
Намжүүн: Чи нэгэнт зѳвшѳѳрѳѳгүй хойно... бид тохиролцож болох юм.
Юнги: Наад тохиролцоотойгоо тонил.Тэр үнэхээр яагаад зѳвхѳн ѳѳрт нь ингэж шунаад буйг гайхан шунал тачаалын хар нүднээс нь зугтан байв.
Намжүүн: Уг нь тэр улбар үстийн сүнсээр нохойгоо хооллох гэж байсан юм. Хэрэв чи миний болзлыг зѳвшѳѳрвѳл яахав би түүнийг эргээд амьдруулж чадна л даа.
Ёжтой инээдээр нүүрээ чимэн юу ч болоогүй тѳрхѳѳр түүнийг тойрон эргэлдээд байсанд хар үст хѳмсѳг зангидан түүнийг анхааралтай сонсоно.
Юнги: Муу хараал идмэр!
YOU ARE READING
Чѳтгѳр хүсэгч [Completed]
ParanormalХаранхуйд бүгэх тэр нэгэнд сүүдэр байдаг болов уу? Эс бѳгѳѳс ѳѳрѳѳ сүүдрийн оршихуй юм болов уу? [BxB]