9

1.1K 168 16
                                    

Ѳглѳѳний сэвшээ үсийг нь сэвсийлгэж хүйтэн агаар биеийг нь цочрооход нимгэн хѳнжилд шигдэх хар үст аажим нүдээ нээв. Энэ ѳдѳр бол 2 сарын 24 буюу түүнтэй ѳнгѳрѳѳх 16 дах хоног. Юнги ийнхүү бодохдоо багахан ѳвдѳлт, хѳнгѳн гуниг, бяцхан гайхширалд автана. Тэрээр цѳѳхѳн хэд хоногт хэдийн аюулт нэгэнд сэтгэл алдарчээ. Магад энэ чѳтгѳрийн увидас ч байж болох тухай тэр таамагласан ч түүнд энэ хамаагүй санагдана. Яаж гэдэгт биш хэр их гэдэгт тэр анхаарахыг хүсч байв. Тэр түүнийг ихээр хайрлаж буй нь л чухал мэт мэдрэхдээ хѳнгѳн инээмсэглэж орондоо босон суулаа. Тэр ѳрѳѳг тойруулан харах нь яахын аргагүй орой хамт тэврэлдэн хэвтсэн царайлаг чѳтгѳрийг хайж буйг илтгэнэ. Тэр түүнийг дахин хаа нэг тийшээ явсан болов уу хэмээн таамаглахдаа санаа алдан орноос залхуутайгаар босов. Ѳрѳѳнѳѳс гарахаар хаалга онгойлгох даруйд тэр хахаж цацан ханиалгаж эхэллээ. Гэрээр нь дүүрэн хар хиншүү байх нь хэн нэг сүйтгэгч мангас гал тогоонд буйтай холбоотойг тэр таамаглав. Тэрээр гал тогоонд ороход утаа савссан харуулын тавгийг угаалтуур руу шидэхтэй таарлаа.

Юнги: Бурхан минь. Жүүн!!

Тэр үнэхээр тод чангаар хэлсэнд бор үст түүний хоолойг сонсон эргэн харсанаар Юнги түүнд уурлаж чадахгүйгээ ойлгов. Бор үст түүний жижигхэндүү хормогчийг угласнаас багахан жадайж, гялалзсан бор үс нь айхтар арзайчихсан байх ба гараараа арччихсан бололтой хамар болон хацар нь хар хѳѳ тогтож, айсандаа бүлтэлзэн хуруугаа оролдох том залуу хэдийн түүний эгдүүг хүргэж, хайрыг татна.

Намжүүн: Би янзалчихнаа.

Тэр хэлэн гүнзгий амьсгаа аван хүчтэй үлээхэд онгорхой цонхоор бүхий л утаа гарчихав.

Намжүүн: Намайг загнахгүй байж болохгүй юу? Би сэтгэл гаргасан шдээ.

Тэр хэлсээр уруулаа жимийнэ. Энэ нь хар үстийн хайрыг гоожуулж байлаа. Түүний зүрх сэтгэлд байх орон зай Жүүнийг гэсэн хайрыг нь багтааж үл чадан хальж байх шиг.

Юнги: Тэгвэл миний хүслийг биелүүл.

Тэр шуудхан л хэлчихсэн нь түүний шулуухан занг илэрхийлнэ.

Намжүүн: Юу ч байсан таны хүслээр.

Инээмсэглэн байх түүний нүдэнд оч гялалзах нь баяртай байгааг илтгэнэ.

Юнги: Авв чи үнэхээр хүүхэд шиг юмаа.

Түүний үгэнд уурлах байсан ч одоо эсрэгээрээ иччихсэн зогсох улайсан хацартай залуу чѳтгѳр үнэхээр мѳн гэж үү?

Юнги: Би далавчинд чинь хүрмээр байна.

Саяхан л ичин байсан түүний царай гэнэтхэн гайхан цочирдох аятай болж удалгүй тээнэгэлзэх аятай уруулаа хазав.

Юнги: Юу ч байсан хийнэ гээ биз дээ?

Түүнийг яаруулах хар үст түүнийг сандаргасан ч тэрээр гүн амьсгал аваад зочдын ѳрѳѳ рүү Юнгиг дагуулан алхав. Тэд ѳрѳѳний голд ирэхэд Намжүүний ард хар утаа бүхий зүйлс аажмаар түүний далавчийг гарган ирж байлаа. Юнги алмайрах мэт харан хэсэг зогсоод аажим урагшлав. Тэрээр үнэхээр их хүрэхийг хүсэж байсанд гараа сунгана. Эцэст нь түүний туулах зам дуусч хэдийн хар ѳд бүхий томоос том далавчинд хүрчээ. Үнэхээр тѳсѳѳлснѳѳс нь хэд дахин ер бусын агаад энэ яг л хэзээ ч үл оршим гайхамшиг аятай санагдана. Гараа гүйлгэн илэхэд үгээр хэлэмгүй мэдрэмж түүнийг бүрхэх ба салж үл чадан улам ойртон хоёр гараа хүргэв. Харин нѳгѳѳ талд Намжүүн асар их зүйлийг давхар мэдрэнэ. Зүрхэнд мэдрэгдэх хайр, дотрыг нь гижигдэх догдлол, биеийг нь хѳшѳѳх сандрал басхүү айдас ч мѳн байв.

Юнги: Үзэсгэлэнтэй юм. Чи минь.

Тэрээр амандаа бувтнах шахсан ч Жүүнийг сонссон гэдэгт итгэлтэй байх аж. Бор үст хэсэгхэн гацсан ч шуудхан хайртыгаа тэврэн авлаа. Түүний урт гар хүзүүгээр нь ороон тэвэрсэнд хариу бэлхүүсээр гараа оруулахдаа Юнги инээмсэглэнэ. Гэсэн ч үүний дараагаар бүр ч их гайхамшигийг мэдэрсэн нь хүчит том далавч нь хоёр биеийг бүрхэн авсан хэрэг байв. Түүнийг бүтэн халхлах тэрхүү далавч сэтгэлийг нь гижигдэн хѳѳргѳж, басхүү зүрхэнд нь амар амгаланг бэлэглэх юм. Учир нь түүнд хамгаалагдаж, хайрлагдаж буй мэт мэдрэгдэнэ.

Намжүүн: Шинэ зүйл туршмаар байна уу?

Гэнэтхэн ѳрнѳх яриа түүний гүн баргил нам хоолойгоор эхлэв.

Юнги: Юу?

Намжүүн: Үүнтэй хийж үзэцгээе.

Гайхсан залуу түүнээс холдохдоо хѳмсѳг нь ѳргѳгдѳнѳ.

Юнги: Хараал идсэн далавчтайгаа намайг шаах гээд байгаа хэрэг үү?

Намжүүн: Асуудал байна уу?

Юнги: Маш олон!

Чѳтгѳр хүсэгч [Completed]Where stories live. Discover now