5

1.3K 170 16
                                    

Маш удаан бѳгѳѳд тарчлаантай шѳнийн дараагаар арайхийн нүдээ нээх хар үст ѳѳрийгѳѳ үүрээр унтаж сэрүүлгээр сэрсэндээ харааж орхив. Тэр ердѳѳ 3 цаг л унтжээ. Гэсэн ч тэр арайхийн ѳндийхдѳѳ шүүгээн дээр тавьсан эмнээс тун хэтрүүлэн амандаа хийгээд хуурай залгиж орхилоо. Аманд нь гашуун амт мэдрэгдэх ч үл тоон хэдэн хором хэвтээд ѳвдѳлтѳндѳѳ дасах үедээ дээш ѳндийв. Нүцгэн байх түүний цагаахан арьсанд араатных гэмээр урт хумсны гүн шарх олонтаа харагдаж, цээж гуянд хѳх ягаан толбо дүүрэн үзэгдэх нь  хэрцгий. Зочны ѳрѳѳний буйдангаас утсаа шүүрэн авахдаа тэрээр огт тѳсѳѳлѳѳгүй нэгнээс хоёр аваагүй дуудлага байхыг олж харан ангайж орхив. Гэсэн ч бүгд тохиролцооны дагуу болохыг ойлгохдоо тайвширах шиг гүн санаа алдлаа. Түүнээс шалтгаалан хэн хэгэн шаналж зовох түүнд тийм ч хамааралтай биш ч үхэх эсэх нь түүнд хамаатай байсан юм. Эцсийн эцэст тэр ч мѳн хүн. Хүний амь хэр үнэ цэнэтэй зүйл болохыг тэр хангалттай сайн мэдэх билээ. Утасныхаа кодыг хийн дуудлагыг буцаахдаа утасны дуудах дохио бүрт сэтгэл багахан түгшинэ. Түүний дуудлагын эзэн амьгүй болоод хэдэн сар болсон шүү дээ. Гэсэн ч утасны цаана ѳнѳѳх л цоглог хоолой дуулдахад түүний хамаг булчин сулрах шиг болж буйданд ялхайн унав.

-: Пд-ним яагаад утсаа авахгүй байгаа юм?

Юнги: Ray чи мѳн үү?

Ray: 4 сар аялан тоглолтоор яваад ирэх хооронд намайг мартчихсан юм биш биз дээ?

Цангинасан инээд тодоор сонсогдох зуурт хар үст дахин тайвширах аятай санаа алдахдаа хамар нь бяцхан шархирч буйг мэдэрнэ.

Юнги: Ашгүй дээ. Аюулгүй буцаад ирсэнд баярлалаа.

Ray: Та их зѳѳлѳн байх чинь. Сонирхолтой л юм. Гэнэт л надад сэтгэлтэйгээ ухаараа юу?

Шоглоом аятай хоолойны ѳнгѳ нь багахан гэгэлзсэн сонсогдох нь түүний хувьд Юнги жирийн нэг хамтрагч биш болохыг илтгэнэ.

Юнги: Зүгээр л.. Буцаад тавтай морил.

Ray: Ойлголоо. Энт дээр таарах байх. Баяртай.

Утас тасарч хар үст санаа алдан утсаа хажуудаа шидээд эргэхдээ цочсон бололтой чангаар хараахад хажууд нь сууж байсан шаргал үст ёжтойгоор түүн рүү инээнэ.

Юнги: Хараал идмэр минь энд тэнд гарч ирэхээ боль!

Түүний хоолой уцаарлангуй дуулдах ч дараагаар нь санаа алдана.

Намжүүн: Санаа зоволтгүй. Бүх зүйл хэвэндээ орсон. Тохиролцооны дагуу.

Хар үст толгой дохин нүдээ анихдаа тѳвѳгтэй зүйлсийг үзэн яддаг ч амьдрал нь хэдийн нэг солиотоос шалтгаалан зүгээр нэг тѳвѳгтэйгѳѳс ч илүү болчихсоныг бодон хараана.

Чѳтгѳр хүсэгч [Completed]Where stories live. Discover now