7

1.3K 173 6
                                    

Шаргал наран үзүүрээсээ цухуйн тэнгэрийн хаяа улааран, үүрийн гэгээ туяаран харагдаж 2 сарын жавартай нэгэн өдөр эхэлжээ. Биеийг нь хүйтэн салхи цочроон арьсыг нь барзайлгаж байсанд аргагүйн эрхэнд нүдээ нээх залуу босохоор өндийхдөө ганцаар оронд буйгаа анзаарав. Энэ олон хоногийн дараагаар тэр гэнэт л өнөөх солиотыг шөнө унтаж байх зуурт нь юу хийдэг болон хаа байдаг талаар бодолхийлсэн ч өнөөх л төвөгшөөгч зангаараа асуултыг тархинаасаа таягдан хаялаа. Түүнийг өдөн хөнжилдөө шигдэн буцан унтаад үд дунд нойрмоглон нүдээ нээхэд түүний үсээр гүйсээр хацарт нь ирэх хүйтэн гар хамгийн эхэнд мэдрэгдэнэ. Арайхийн ирсэн ухаан санаа нь өмнөөс нь харан хэвтэх хүрэн бор үстэд хандахдаа нэг л мэдэхэд ам нээчихсэн байв.

Юнги: Намайг унтуулчихаад хаачдаг юм?

Түүний нойрмог сөөнгө хоолой аяархнаар дуулдаж чимээгүй орчинд тархахад түүний нэрлэдгээр өнөөх солиот түүнийг анхааралтай ширтэнэ.

Намжүүн: Яагаад асууж байгаа юм?

Юнги:Сонирхоод л.

Намжүүн: Одоо л намайг сонирхож байна уу?

Бор үст түүний огтхон ч ёжлол, хараалын үгсгүй бүдэг хоолой, ямар ч хоосон хүйтэн харцгүй бүрэн нээгдээгүй сүүмгэр нүдийг нэг бүрчлэн ширтэхдээ үг дуугүй инээмсэглэх ажээ. Харин хар үст бодлогогүй хэлсэн зүйлсдээ харамсах аятай хамраа үрчийлгэсэн нь Намжүүнд ганцхан үгийг амандаа бувтнахад хүргэв.

Өхөөрдөм...

Хэдий тэр энэ үгийн тодорхойлолтыг мэдэх ч хэрэглэж үзээгүй.

Юнги: Март даа.

Хар үст орон дээрээ босон суухдаа шүүгээн дээрх утсаа аван харваас цаг өдрийн 12:43 болж 2 сарын 20 ний өдөр буюу тачааллын чөтгөр Намжүүнтэй байх 12 дэх өдөр хэдийн эхэлжээ.

Тэдний өглөөний цай Намжүүн түүнд зориулан ширээнд бэлдсэн алдартай Япон рестораны рамён байлаа.

Юнги: Чөтгөрүүд өлсдөг үү? Ерөнхийдөө хүн шиг хэрэгцээ бий юу л гэж.

Хоолны үеэр аниргүй ширээнд яриа өрнүүлсэн нь гайхмаар анхны удаа байв.

Намжүүн: Хүссэнээ л хийнэ. Азаар амт мэдрэх ч өлсөж мөн цангаж чадахгүй.

Түүний хүн байхыг мэдрүүлэгч тэдгээр энгийн зүйлсэд хэрхэн хүсэмжилсэн гунигт өнгөөр хариу өгүүлж буйд анзаарсан хар үст чимээгүйхэн толгой дохино.

Чѳтгѳр хүсэгч [Completed]Where stories live. Discover now