Хаа нэгтэй чимээгүй ойд гоёмсог хар машин зогсох юм. Хүрээлэн буй шигүү модод нь машин байтугай хүнийг ч оруулах завсар зайгүй мэт яаж орсон нь үл мэдэгдэм. Хар үст гуравхан хормын өмнө машины зогсоолд байсан ч одоо ийнхүү харанхуй ойд жихүүцэм үл таних нэгэнтэй нүүр тулан зогсоно.
-: Тэр сайн л байгаа биз дээ?
Юуны талаархид хэсэг гайхширсан Юнги тун удалгүй ойлгосон нь тэр ч мөн нүгэлт оршихуй ажээ. Үүлний цаанаас мэлтэлзэх сарны туяанд түүний хүйтэн инээмсэглэлд ил болох хурц цагаан соёо гялалзан үзэгдэнэ. Энэ араатных мэт авч басхүү биш ажээ. Цэхийсэн шаргал нүд нь аймшигтайгаар ширтэх агаад хаашаа ч зугтаж үл чадам мэдрэмжийг төрүүлж зүрхэнд нь шар ус хуруулна.
Юнги: Жүүний талаар ярьж байгаа бол тийм ээ. Тэр сайн байгаа.
Түүний хүйтэн харц, хувиралгүй төрх араатныг улам л зугаацуулах шиг тэрээр илүү томоор инээмсэглэлээ. Хол байсан тэр гэнэтхэн л хажууд нь гарч ирсэнд биеэс нь хар манан бүхий зүйл ялгарах нь бүдэгхэн үзэгдэв.
-: Би чамайг төрөхөөс чинь л мэднэ. Би чиний эцгийг ч мэднэ. Нүгэлтэн бүхэн миний эзмшилд байдаг юм.
Хар үст гараа хэт чанга атгасанд судас нь товойн гар нь цайрсан үзэгдэнэ.
-: Чи ч мөн адил.. Юнги.
Чөтгөрийн оршихуй өөрийн гүн хоолойгоор түүний чихэнд шивнэх нь нүгэл хэлэнцийг нь шүүх аятай их тарчлалыг өгнө. Тэр ч мөн нүгэлтэн билээ...
Юнги: Надаас хүссэн зүйл байгаа хэрэг үү?
-: Үгүй дээ. Зүгээр л мэнд мэдэхээр зочилж буй хэрэг.
Тэрээр улаахан уруулаа хэлээрээ долоох нь үхэлд хүргэм дур булаам аж.
Юнги: Зочлох байсан бол чи бидний гэрт ирэх хэрэгтэй байсан юм.
Сөөнгө бүүдгэр хоолой нь энэ удаад илүү тодоор хэлэхэд өнөөх нэгэн чангаар инээж эхлэв. Доог тохуу хийх мэт түүний хөхрөн инээх дуу хар үстийг бухимдуулж байсан ч тэр үл тоохыг хичээнэ. Бахаа хангах гэсэн мэт байж ядсан тэр нэгэн тогтворгүй харц, өргөгдсөн нимгэн уруул, түүний цаанаас цухуйх соёо.. Энэ бүхэн урхинд орсон идшээрээ зугаагаа гарган тоглох цэвдэг араатан мэт.. Доош харан хэсэг дуугаа хураасан тэрээр амандаа аяархан ямар нэг зүйлийг тасралтгүй бувтнана.
-: Бидний... БИДНИЙ ГЭР гэнэ шүү!
Нам гүм ойд түүний чанга хашхичих дуунаар шувууд дэр хийн нисэж тэнгэрт дүүлэн тал тал тийш нисэн одох нь араатнаас зугтаж буй аятай.
-: Чалчихаа больж үз! Бидэнд гэр гэж байхгүй. Байх ч ёсгүй! Бидэн шиг оршихуйд...
Түүний хоолой аажим бүдгэрэх мөчид маш их шаналалыг түүнээс мэдэрсэн Юнги хүний төрөлх араншиндаа хөтлөгдөн өрөвдөх мэдрэмжийг тээнэ.
-: Больж үз. Очиж очиж нэг муу дорд хүнд өрөвдүүлэх юм гэж үү. Үгүй шүү!
Түүний цухалдсан хоолой ойд түгэх агаад тэрээр өөрөө хаа саагүй хар манан татуулан үзэгдэж нэг газраа үл тогтоно.
-: Хүлээж бай. Чи түүнийг алдаж, тэр чамайг алдах тэр өдөр ойртож байгаа учир...
Юнги өөрийн нуруунд асар олон хорхой шавьж гүйх мэтээр арзаганасан мэдрэмжийг мэдрэн, шар үс нь босжээ. Совиндоо хөтлөгдөн шуудхан эргэн харсан түүний харсан зураглал бол... Нүд шүргэх хар үс нь замбараагүй байх ч гайхалтай харагдаж, нэвт харах шиг цэхэр шар нүднүүд эгэл бус гэдгийг илтгэж, үхсэн мэт өнгөгүй цагаан арьс нь сарны туяанд гялтганах шаазан мэт үзэгдэж, нэвсгэр саарал нөмрөг нь ангир цээжийг нь халхалж үл чадан, урт хар хумс бүхий гар нь шар шувуу суулгачихсан байх юм.
-: Тэр үед дахин уулзацгаая.
Юнгиг ам ч нээж чадаагүй байхад тэр хэдийн хүчирхэг хар далавчаа ганц л дэвэн хаа нэг тийш сарних мэт алга болсон байлаа.
--------------------------------------
Намжүүн: Хараал ид. Би чамд маш их санаа зовсон.
Гэрийн хаалга онгойсон даруйд хар үстийг чангаар тэврэн авсан тэрээр хэр их зовсон нь илтхэн.
Юнги: Жүүн...
Намжүүн: Чшш. Би чамд үнэн сэтгэлээсээ ханддаг гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Юу ч болсон надад л итгэнэ гэж амлаач.
Чанга тэврэлтэнд нь түүнээс намхан залуу цээжинд бүтэж үхэх шахан түүнийг багахан түлхэв. Түүний нүд асар их эргэлзээ, айдас дунд живэх дотоод сэтгэлийг нь харуулах шиг.
Намжүүн: Надад амлаач. Гуйя.
Хар үст санаа алдан түүний мөрөнд духаа наан зогслоо.
Юнги: Амлаж байна.
Намжүүн: Баярлалаа.
Хэсэгхэн чимээгүйг эвдэн харанхуй гэрт түүний дуу цуурайтан тархана.
Юнги: Тэгэхээр чи намайг хэнтэй уулзсаныг мэдэж байгаа байх нь.
Түүний үгс гүн агаад гагцхүү үнэнийг л хүсэн хүлээж, басхүү шаардах мэт. Түүний сөөнгө баргил хоолой, тулгах үгс нүгэлт чөтгөрийг сандрахад хүргэх нь тэр хэдийн түүний хувьд том орон зайн эзэн суусныг харуулна.
Намжүүн: Тэр бол.. бидний...
Чөтгөрийн хаан.
YOU ARE READING
Чѳтгѳр хүсэгч [Completed]
ParanormalХаранхуйд бүгэх тэр нэгэнд сүүдэр байдаг болов уу? Эс бѳгѳѳс ѳѳрѳѳ сүүдрийн оршихуй юм болов уу? [BxB]