-: Чиний ярианаас сонсоход тэр ч сайн хүн биш бололтой.Юнги: Та үнэхээр буруу ойлгожээ Жин хён.
Сайн хүн гэнэ ээ? Тэр хүн биш Чѳтгѳр.. Харин чѳтгѳр хэзээ ч сайн байдаггүй юм. Ядаж л тэр тийм байгаагүй.. Гэсэн ч би түүнийг муу бас хүн биш чигээр нь хайрласан. Энэ миний амьдралын хамгийн муу сонголт байж болох ч энэ алдаа бус аз мэтээр би боддог.
---------------------------------------------
Чих шуугин, бие арзайх мэдрэмжээр дээш өндийх хар үст арайхийн нойрноосоо сэрнэ. Түүнийг нүдээ аних мөчид үргэлжид харагдах өөр өөр зураглалууд яг одоо түүний тархийг задлах шахам байлаа. Зүүд зэрэглээ мэт харагдсан тэр олон дурсамжуудыг Юнги бодит үгүйг ялгаж чадахаа ч байжээ. Сэрээд тийм ч удаагүй түүнд тэдгээр зураглал хэдийн мартагдан, бодогдож буй ганц зүйл нь маш хүйтэн орчин, хоолой хорсгох агаар, амьсгал давчдуулах хүнд даралт, зүрх савсуулам аймшигт өрөө. Түүний бие багахан өвдөлтийг мэдрэх агаад ийм байдалтайгаар хэр удсанаа мэдэхгүй ч дор хаяж 7 хоног болсон гэдэгтээ итгэлтэй байв. Гэсэн ч түүний тархинд тэрхэн агшинд хэн хүнээс илүү харахыг үл хүссэн нэгэн нь түүнийг хэрхэн амтлахаар аажуухан ойртож, цусан улаан уруулаараа шүргэн сүнсийг нь сорох шиг болон мөчүүдийг зурвас санахдаа хашхирч гарлаа. Түүний оюун ухаан хэт дорой, бие нь ямар ч удирдлагагүй байх нь мансууралд донтсон өвчтөн мэт үзэгдэнэ.
Тэхён: Шилтгээнд минь зочлоод хоёрхон цагийг өнгөрөөсөн байтал хэдийн амин гэрэл нь бүдгэрч, оюун ухаан нь самуурчээ. Үхэгсэдийн тарчлаант орилоонд, чөтгөрүүдийн нүгэлт шивнээнд амьд хүн тэсэн гарах хэр хүнд хүчир болохыг сайтар туршлаа.
Түүний үгс Юнгигийн чихээр орон тархинд нь ойлгогдох ч үлдэж үл чадан замхран одно.
Тэхён: Дурсамжин дундаас чинь хайсан нэгнээ олсон тул талархаж байна. Чөтгөрийн хааны талархал амьд байх сүүлийн мөчүүдэд чинь үнэ цэнэ нэмэх биз.
Холдон одох зэрэглээ мэт түүнийг ширтэн суухдаа аажмаар бие нь хөнгөрөх шиг болон, тун удалгүй харж буй зураглал нь хөндлөнгөөрөө үзэгдэнэ. Чулуун шалан дээр элгээрээ хэвтсэн хар үст залуу хүсэхгүй ч анилдан, хүнд оргих зовхио хэрхэн анилдаж юм бүхэн харанхуйлж буйг мэдэрч байлаа.
---------------------------------------------------------------------------------------
Эргэн тойрноо харахаас ч жихүүцэм, харах л юм бол самуурах, тарчлаант орилооныг тархинд суулгаж, сэтгэлд түгжих аймшигт энэ газарт хэн ч ирэхийг үл хүснэ. Гэсэн ч энэхүү өдөр сүүлийн 500-гаад жилд тохиогоогүй зүйл болж байгаа нь "Цуст сарны ёслол" юм. Энэ өдөр оршин байх болон үл орших бүхий л хэмжээсээс доод хэмжээст харьяалагдагчид бүгд цуглаж буй нь энэ ёслол хэр том хэмжээнийх болохыг илтгэнэ. Хар дарсан зүүдэнд л үзэгдэм тийм л ёрын бүхэн энд цуглажээ. Хүйтэн хөндий уур амьсгал, дайсагнасан энерги, хялалзах араатны харц... Том шилтгээний цэнгүүний танхимд хэн ч үл дуугаран чимээгүй ноёлох нь сэтгэлд түгшүүртэй. Танхимын дээд хэсэгт тусгайлан долоон суудал зассан байх ба доод хязгаарын хамгийн хүчирхэг гэгдэх долоон нүгэлтний нэг тачаалт чөтгөр ч мөн хэдийн суудлаа эзэлжээ.
YOU ARE READING
Чѳтгѳр хүсэгч [Completed]
ParanormalХаранхуйд бүгэх тэр нэгэнд сүүдэр байдаг болов уу? Эс бѳгѳѳс ѳѳрѳѳ сүүдрийн оршихуй юм болов уу? [BxB]