10

1.1K 160 25
                                    

Үүр хаяарч тэнгэрт нар мандах агшинд тагт нь онгорхой байх өрөөнд ч мөн улаан шаргал туяа сүүмэлзэн туслаа. Хааяа сийгэх өвлийн хүйтэн жаварт өрөө хүйт даасан ч халуун хөнжилд гүн нойрсох залуус биенийхээ дулаанд нозоорон үүнийг ч үл ажирна. Удаан хугацаанд унтсан залуус сая нэг юм сэрсэн ч босохгүй байхаар шийдэн залхууран хэвтэх юм.

Юнги: Жүүн ам цангаад байна.

Доош харан хэвтэх залуу ийнхүү хэлэхдээ нүд нь хагас аниатай байх аж.

Намжүүн: За.

Түүний хажууд хэвтэж байсан бор үст дээш өндийсөнд зузаан хөнжил сөхөгдөн нүцгэн биес ил гарна. Доош харан байх залуугийн нарийн бэлхүүсэнд гарны улаан ором үзэгдэх бөгөөд хөөрхөн цагаан өгзөгт нь хөх толбо үүсжээ. Бор үст гараа дохиход агаар хар утаа үзэгдэн түүний гарт аяга ус гарч ирнэ.

Юнги: Сайхан юм аа. Энэ хүч.

Багахан өндийхдөө өвчиндөө зовиурлах тэрээр усыг нэг амьсгаагаар ууж орхив.

Намжүүн: Өвдөж байна уу?

Тэр тэнэг ч гэмээр асуултынхаа хариуд тоглоод байна уу гэх шиг үхлийн харцыг хүлээн авав.

Юнги: Чи болон чиний далавч өрөөг болон намайг хэрхэн сүйтлэж хаясныг хараагүй болоод асууж байна уу?

Өнөөх тачаалт чөтгөрийн үйлдсэн гэм нь Юнгиг эсэргүүцэхийг үл тоон өөрийн чөтгөрийн санааг хэрэгжүүлэхээр унтлагын өрөөнд шилжин очсоноор эхэлсэн билээ. Далавчтай секс хэт ер бусын агаад байж үл болом нүгэлт таашаалд умбуулсан нь тэднийг хяналтгүй болоход хүргэсэн юм.Том сүрлэг далавч хөдөлгөөн бүрийг хүч түрэн дэвж байснаас өрөөнд
байх эд зүйлс хийсэн эмх замбараагаа алдсан нь энэ. Тачаалт чөтгөр өөрт ирэх эрх чөлөөтэй мэдрэмжинд уусан тэрээр үйлдлээ огт хяналгүйгээр маш ширүүн хандсан нь одоо ийнхүү Юнгигийн биед бяцхан шарх дүүрэн хөхрөлт мөн улайлтуудыг үүсгэжээ. Хэт хүчтэй бүлэлт бүрт цохигдох тонтгор өгзөг нь хөхрөн, хөдөлгөхгүй гэсэндээ чанга базсанаас үүдсэн гарын ором бэлхүүсийг нь өвчтэй буйг илтгэнэ.

Намжүүн: Зүгээр л. Би сүйтлэж чадах ч засаж бас чадна.

Тэр мөрөө хавчихдаа хэнэггүй хэлэн гараа урагш сунгасанд хар манан өрөөг бүрхэн удалгүй арилсанд өрөө хэдийн цэгцэрчихжээ.

Юнги: Амар юм аа.

Доош харан хэвтсээр байх түүнийг удаанаар ширтэхдээ бор үст чимээгүйхэн түүнд ойртсоор хэдийн цээжээрээ даран хүзүүнд нь наалджээ.

Намжүүн: Өвдөлтийг чинь сарниулж өгье.

Тэр баргил хоолойгоороо халуухнаар шивнээд түүний хацарт энхрий зөөлнөөр уруулаа шүргэн үнсэв. Үнсэлт хүрэх төдий байх нь хэврэг шаазан мэт хайрласан мэдрэгдэнэ. Энэ бүх энхрийлэлд хэдийн автан нүдээ анин мэдрэх хар үст хайртынх нь хүйтэн уруул хүзүүнээс нь холдоход нэг л хоосон мэдрэмж мэдрэх ч хэдийн өөрийг нь орхин одсон өвдөлтөө санахдаа гайхан харав.

Намжүүн: Чшш...

Тэрээр гайхан байх өөрийн залууг талимаарсан харцаараа цоо ширтэн, нимгэн ягаахан уруулыг нь үмхэн авч шунаглан үнсэж байлаа. Биенээ эд эс бүрээрээ мэдрэх гэсэн шиг улам наалдаж одоо тэдэнд ойртох зай хэдийн үлдсэнгүй. Удаан үргэлжлэх үнсэлт салахад тэд биен рүүгээ зөөлнөөр ширтэн удалгүй нэгэндээ бяцхан инээмсэглэлийг бэлэглэж, түүнийг нь жаргал бялхасан харцандаа буулган авцгаана.

------------------------------

Намжүүн: Болгоомжтой яваад ирээрэй.

Тэр гэрийн эзэгтэй аятай ийнхүү хэлээд хайртыгаа харан зогсохдоо уруулаа хазлан байх юм. Юнги өөрийн entertaiment-руу явах яаралтай хэрэг гарсанд Намжүүнд дургүйхэн зөвшөөрсөн ч гарахынх алдад нэг л муу совин татаад буйд яахаа үл мэднэ. Тэрээр Намжүүнийг өөртэй нь хамт явахыг зөвшөөрөөгүй тул яаж ч үл чадан ийнхүү үлдэж байгаа билээ.

Юнги: Харин чи л гэрээ шатаачихгүй болгоомжтой байж байгаарай.

Хар үст хальт гар даллаад гаран явахдаа бүрхэг бүүдгээр тэнгэрийг ажиглан дээш өнгийв. Цахилгаан шатанд суун байрныхаа доод зогсоолд буугаад машиндаа суухдаа тэрээр гэнэтхэн л бие нь арзайх шиг болсонд хэсэг хөшчихөв. Нуруугаар нь хүйт дааж, шар үс нь боссоныг мэдрэхдээ тэрээр үл тоохыг хичээн машинаа асаан тэндээс хөдлөв.

-----------------------------

Эргэн эрэлтийн асуудлаар олон цагийн хуралд суусан тэрээр 1 сарын амралтаа дууссан даруйд асар их ачаалалд унахаа мэдэн санаа алдсаар гарсан ч гэнэтхэн л өөрийн 1 сарын хайртын талаар бодохдоо цээжиндээ үзгээр илэрхийлж үл болом хачин жигтэй өвдөлтийг мэдрэв. Тэр үүнийг гунигт айдас хэмээн таалаа. Хэдийн дасан хайрлах болсон нүгэлт оршихуйг алдахаас айх мэдрэмж хэмээн тунгаана. Бодолд дарагдсан тэрээр хөнгөн гунигийн сэтгэлдээ тээн, хүнд өвдөлтийг зүрхэндээ агуулсаар машиндаа суув. Энэ бүхнийг тодруулахгүй л бол байж ядсандаа яс нь хавталзах тул бушуухан л очихоор яаран байх юм. Наран жаргаж, гэгээ тасрах энэ л цагаар түүнийг хүлээн байж ядах нэгэн залуу ч мөн гэртээ сууна. Машиндаа суун хөдөлгүүрээ асаахдаа дахин мэдэрсэн зүйл нь өнөөх л их хүйт даам мэдрэмж байлаа. Тэрээр өөрийн эрхгүй машиныхаа голын толинд харцаа шилжүүлэхдээ идшээ харах араатных гэмээр зэвхий шаргал хоёр нүдийг олж харав...

Чѳтгѳр хүсэгч [Completed]Where stories live. Discover now