Ахлах сургууль гэдэг юм бүхнийг туршиж үзэх талбар болдогийг хүнээр хэлүүлэлтгүй мэдэцгээх биз. Ер нь нам тайван сургууль гэж хаа ч байдаггүй байх. Гэвч энэ их шуугиан хүүхдүүдийн дүрсгүйтлийн хажуугаар өөрийн тайван байдлаа алдадгүй ганц л сурагч бий. Түүнийг Мин Юнги гэх ба энэ жил төгсөх анги билээ.
Үнэндээ түүнийг байдаг эсэхийг энэ сургуульд хэн ч мэдэхгүй. Уг нь энэ сургуулийнхан бие биенээ танихгүй байх нь ховор. Тэгэхэд Юнгиг таних хүн байдаггүй гэхээр ямар чимээгүй хүн гэдэг нь харагдаж байгаа биз.
Тэрэнд зөвхөн сургуулиа төгсөхийн тулд сайн сурах хэрэгтэй гэхээс өөр бодол байхгүй.
Зарим нэг хүүхдүүд түүнийг шоолж элдэв янзаар өдөх ч тэр огт хариу үйлдэл үзүүлдэггүй. Харин өнөөх хүүхдүүд нь хөгжилдөх бус уйдсандаа түүнийг орхих нь олонтаа. Тэгээд л тэр ахин мартагдана.
Өөрийн нам гүн ертөнцдөө ахин шургаж орно. Тэр өөрөө ч энэ ертөнцөө орхихыг хүсдэггүй түүнийг тэндээс нь гаргах нэгэн ч үгүй.
YOU ARE READING
••Toxicomane••[COMPLETED]
RomanceYoongi & Jungkook /bxb story +18/ Start: 2019-12-20 End: 2020-12-27 Author: "Tony"