•19•

2.6K 243 8
                                    

- Чи яагаад ийм сайн юм?

Бага зэрэг уурлангуй байх Юнгиг харсан Жонгүг том нүдлэх ба түүний мэдэх нам гүн даруухан Юнгиг хайж буй харагдана.

- Хариулахгүй юм…

Энэ удаа гомдох мэт дуугаа намсгасан нь мөн л Жонгүгт шинэлэг санагдав.

- Ахаа та удахгүй тоглоод сурчихна аа. Гэхдээ ингэж бухимдаж болохгүй шүү. Яахав уруул чинь жаахан унжсан нь хөөрхөн л юм.

- Битгий тоглоод бай.

Ичих мэт нүүрээ буруулах Юнгиг улам өхөөрдөх мэт Жонгүг түүний нүүр лүү харах гэж урдуур нь ийш тийш гилжийнэ.

- Болилдоо.

Түүнээс улайсан нүүрээ нуух мэт ийш тийш толгойгоо эргүүлэх Юнгиг харж тэссэнгүй бололтой Жонгүг хоёр гараараа хацраас нь барин удаан гэгч нь уруул дээр нь үнсэв.

Хүүхдийн гэнэн цайлган үнсэлт дуусгавар болсон бололтой Жонгүг түүний уруулын дунд гарах бяцхан завсраар хэлээ шургуулах гэж үзнэ.

Тэр даруй Юнги түүнийг түлхчихсэнд хоёул том нүдлэн биенээ ширтэх аж.

- Юу нөгөө…цочирдоод

Юнгиг ээрч мууран ийн хэлэхэд Жонгүг инээвхийлэн түүнийг тэврэн авлаа. Удтал тэврэлдэн бие биедээ уусах мэт тайван нөхцөл байдал бүрдсэн байх ба Жонгүгийн гар Юнгигийн хацар дээр ирэх нь тэр.

Зөвшөөрөл хүсэх мэт хацрыг нь зөөлөн илбэн хааяа нэг уруулынх нь хэлбэрийг дагуулан хуруугаараа оролдоход Юнги тэвчээр алдсан бололтой нүдээ анин түүний уруул руу шунана.

Бяцхан инээд тодруулах Жонгүг түүний үнсэлтийг хүлээн аван зориуд амаа нээсэнд нь олзуурхах мэт хэлээ шургуулан биесээ илүү гүн мэдрэх шиг.

Эв хавгүйхэн үнсэлцэх тэд удалгүй учрыг нь олох шиг болж хоолруугаа шунаглах араатан мэт амьсгаа авах завдал олголгүй хэлийг нь сорон бүхий л амьсгалыг нь булаах гэсэн мэт шунаглана.

Энэ бүхнээс болж хэдийн хоёулангийх нь биеэр тог гүйх шиг болж хөлийн үзүүрээс толгойн орой хүртэл хачин байж ядуулсан мэдрэмж нилэнхүйд нь бүрхэн авлаа.

Хамаг биеэ чангалан гараа чанга атгасан ч зүгээр болохгүй энэ тавьтваргүйтэх мэдрэмж зүгээр ч нэг алга болчихгүй нь тодорхой.

Байгалийн зөв совин гэдэг нь энэ үү гэлтэй Жонгүгийн гар Юнгигийн цамцны доогуур шурган бүх биеийг нь илж таалж байсанд Юнгид тун их таатай байх ба хариу үзүүлэх мэт зөрүүлэн гараа бэлхүүсэн дээр нь аваачжээ.

Жонгүг хэт их дайрснаас болоод ч тэр үү Юнги арагш түлхэгдэн явсаар буйданд тээглэн арагш уначихав. Гэсэн ч энэ тийм том зүйл биш бололтой Жонгүг түүний дээрээс дарж хэвтэн ахин уруулыг нь хавдтал сорон авах нь тэр.

Амьсгаа авах гэсэн мэт хүчтэйхэн шиг Жонгүгийг түлхэхэд хоёул биесээ ширтэн хүнд хүнд амьсгаадан байв. Яг л энэ мөчид улаа бутарсан хацартай, амьсгаадалтаас болоод нүдний хүүхэн хараа нь тогтворгүйтсэн тэд хоёр биендээ ахин дурлах шиг.

- Та үзэсгэлэнтэй байна.

Байнга цав цагаахан харагддаг хацар нь байдгаараа улайж жижиг нүд нь хэмжээндээ тултал томрон тормолзох нь юу юунаас илүү өхөөрдөм байх ба хүчтэй соролтоос болон уруул нь бүр ч их улайсан харагдана.

- Энэ эгдүүтэй ягаахан уруулыг хараач…

Бараг нүүрнээс нь том байх гараараа үсийг нь илбэн уруулыг нь хуруугаараа шүргэн тоглохдоо ийн хэлсэнд Юнги ичсэн бололтой хажуу тийш эргэв.

Харамсалтай нь үүнийг нь Жонгүг эрс эсэргүүцэх ба толгойг нь хүчтэйхэн эргүүлэн өөрлүүгээ харуулаад ахин уруулыг нь үнсэн авлаа.

Зөвхөн түүнд л үнсүүлэх гэсэн мэт булбарай зөөлөн уруул.…

A/N: Yoonkook гэхдээ яасан soft юм бэ? Зүгээр төсөөлөхөд л хайлж урсах гээд байх юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A/N: Yoonkook гэхдээ яасан soft юм бэ? Зүгээр төсөөлөхөд л хайлж урсах гээд байх юм.

••Toxicomane••[COMPLETED]Where stories live. Discover now