Өглөө болж хоёр биенээ шоолон босох залуус харьцгаахаар болж арайхийн орноосоо өндийлөө. Шөнийн хэдэн цагт унтаж хэзээ сэрж байгаагаа ч мартах шиг болж дүүнгэтэж манарсан толгойгоо сэргээчихээд буудлаас гарав. Юм ярих гэхээр амнаас нь үг эвлэж гарахгүй, бие биерүүгээ харах гэхээр ичингүйрэх хоёр залуу яах ийхээ үл мэднэ.
- Уучлаарай
Юнги ийн хэлээд өөртөө чанга гэгч нь наах бол Жонгүг сая нэг сэтгэл уужрах шиг болж эргүүлэн тэвэрлээ.
Нэг их удалгүй тэд явах ёстойгоо санан салах гэвч сэтгэл нь хорогдсоор нар жаргах үед л гэр гэрлүүгээ харьцгаав.
Очсон даруйдаа зурвас бичилцэх тэд одоо ч 2 жилийн өмнөх тэр хүүхдүүд хэвээр бололтой.
Юнгигийн эцэг эх хүүгээ ийм жаргалтай байгааг харалгүй удсан тул юу юугүй хөөрцөглөн түүнд хоол ундыг нь хийж өгөх аж. Арга ч үгүй биз жилийн 365 хоног хичээлээс өөр зүйлгүй л бол гарахгүй, үргэлж сэтгэлээр унаж цонхийсон явах түүнд ийм өдөр тохиох нь саяд ганц олдох боломж гэлтэй.
Удаан хугацааны дараа эцэг эхтэйгээ ярилцан суух түүнд ч бас амьд гэдгийг нь мэдрүүлж өгч байлаа.
- Аав, ээж?
Ю.ээж: Яасан миний хүү?
- Хэлэх зүйл байна.
Гэнэтхэн л нухацтай харагдах хүүгээсээ айх шиг болж амьсгаа даран үгийг нь сонсох аж.
- Би ижил хүйстэн.
Хэсэг хугацаанд гэрт анир чимээгүй ноёрхож хэн ч юу ч гэж хэлэхийг хүсэхгүй байх мэт уур амьсгалтай болчихов.
- Зүгээр мэдээсэй гэж хүссэн юм. Ямар нэг зөвшөөрөл эрж хэлээгүй.
Ю.аав: За тийм байдаг юм байж. Нэгэнт ярьсаных бүгдийг нь хэл.
- 2 жилийн өмнөөс өөрийгөө мэдсэн. Нэг хөөрхөн гэрэлтсэн хүүхдэд дурлачихсан юм. Даанч тэдний ээжийн эсэргүүцлээс болоод би түүнийг оричихсон. Дараа нь харамсаад очтол гэрээсээ зугтчихсан байсан. Бүр гадаадруу. Тэгээд саяхан л ирсэн юм. Миний гунигтай баяртай мөчүүд бүгд түүнээс шалтгаалдаг. Арай гэж учраа олсон болохоор одоо хамт баймаар байна. Үлдсэн амьдралынхаа бүхий л хугацаанд.
Ю.ээж: Гэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
- Би амьдралдаа хэзээ ч ийм өөртөө итгэлтэй байж үзсэнгүй. Тийм-
Ю.аав: За болсоон. Ахиж юм хэлэх хэрэггүй. Чи л жаргалтай байвал.
Ю.ээж: Гэхдээ-
Ю.аав: Зүгээр дээ. Тэгж байгаад ирж танилцуулаарай.
- Ойлголоо аав.
Юнги багахан инээмсэглэл тодруулсаар гэрээсээ гарах ба хөл нь өөрийн мэдэлгүй рефлексээрээ шахуу шуудхан л Жонгүгийн гэрийг чиглэн алхаж байлаа.
Нэг их хугацаа өнгөрсөнгүй зорьсон газраа ирэхэд нь Жонгүг гэрээсээ гарч ирэн түүнийг тослоо.
- Яаж мэдсэн юм?
- Ирж байхыг чинь цонхоор хараад.
- Одоо болтол чамайг харахаар туулай төсөөлөгдөх юм.
- За болилдоо. Миний ямар их өндөр болсныг хар л даа.
- Хүүхдүүд ч аймар өсөх юм аа.
- Хүүхэд!-
- Гэртээ урихгүй юм уу?
- Ахххх мэдээж шүү дээ.
Тэд гараасаа хөтлөлцсөөр орж ирэхэд Жонгүгийн ээж баяртай нь аргагүй гүйн очсоор хоёуланг нь тэвэрлээ. Амандаа "Уучлаарай" гэх үгийг шулганасаар юу юугүй уйлчих агаад хоёр залуу ч багагүй сандран чанга гэгч нь тэврэв.
- Намайг хараад байгаарай! Та хоёр суучих. Хоол хийгээд өгье.
- Миний өрөөнд орье оо. Энд эвгүй.
- Ээжтэйгээ байхаас зугтдаг болжээ!
- Бишүүрхээд байна таниас.
Жаахан хүүхэд шиг хэлээ гаргачихаад Юнгиг хөтлөн өрөөрүүгээ гүйх хүүгээ харсан ээж нь шогшрон үлдэх ба гарынхаа хоолыг хичээнгүйлэн хийнэ.
A/N: Хөөрхөн сэтгэгдлүүд хараад биччихлээ.
YOU ARE READING
••Toxicomane••[COMPLETED]
RomansYoongi & Jungkook /bxb story +18/ Start: 2019-12-20 End: 2020-12-27 Author: "Tony"