Цаг хугацаа урсан өнгөрч юу юугүй улирлын шалгалт нүүрэнд тулаад ирчихэж. Өдийг хүртэл Жонгүгтай зав л гарвал уулзаж хичээлээ давтсаар одоо л үр дүнг нь харах нь ээ. Өөрөөсөө илүү түүнийг шалгалтаа сайн өгөөсэй гэж бодох өөрийгөө ойлгохгүй нь. Үнэндээ ойлгохыг хүсч байгаагүй л дээ. Үргэлж хүмүүсээс зайлсхийж явсаар хэдийн сурагч нас минь дуусах дөхчихөж. Бусад шиг аз жаргалтай дурсамжгүй ч одоогоор бол тэр нэгэн хүүтэй хамт өнгөрөөсөн мөчүүд сэтгэлд хадгалагдан үлдчихжээ. Багахан ч болов сэтгэл ханамжийг авч чадаж байгаа нь сайн хэрэг.
______________
Улирлын шалгалт ч дуусч дүнгийн самбар сургуулийн үүдэнд гарсан байх ба Жонгүг өөрийн нэрийг хайн нүдээ байдгаар нь онийлгон зогсоно.
Хэн нэгэн түүний мөрөнд хүрэн чихэнд нь шивнэх шахам "Чи нэгт байна" гэж хэлэхэд Жонгүг цочиж орхив.
- Хён!
- Яасан ч цовоо дуутай юм дээ.
- Би нэгт байсан болоод л харагдахгүй байж. Бүр тээр тэнд дээр байхад та ч бас харчихдаг сайн юм аа.
- Чи л хараа муутай байна.
- Та яасан? Дүн чинь гарсан уу?
- Мхн
- Илүү урт хариулт хүсч байна!
- Нэг алдчихсан байналээ.
- Тэгээд өөр?
- 2-т орчихсон.
- Миний буруу…
- Үгүйдээ. Чамтай бэлдээгүй бол би илүү их алдах байсан. Тэр яахав юм идэцгээх үү? Тарчихсан биз дээ?
- Хөөх та үнэхээр Юнги ах мөн үү!
- Би уг нь ихэр биш дээ…
- Анх удаа урьж байхад тань яаж татгалзахав. Явцгаая!
________________
Тэд хамт алхахаар шийдсэн ба энэ үеэр Жонгүгийн ам хуурай байсангүй. Ийш тийш үсэрч дэгдэн эрч хүчтэй явах бол Юнги харин багахан мишээн түүнээс харцаа үл салгана.
- Бидний анх орсон газар!
- Тухтай ярилцсан үе гэх байх.
- Ямартай ч хамт энд орж ирж юм ярьсан байхад юу ч гэж хэлсэн яахав дээ. Өмнөх шигээ захиаллаа шүү.
- Тэгдээ.
Хэн энэ хүүхдийг сургуулийнхаа шилдэг сурагч гэж бодох вэ дээ? Надтай надгүй шалгалтаа сайн өгчих л байсан байж…
Түүний бодлыг тасалдуулан Жонгүг барьж ирсэн хүйтэн ундаагаа хүзүүнд нь нааж орхив.
- Хүйтэн байна!
Багахан ярвайхаас өөр хариу үйлдэл хараагүйдээ Жонгүгийн урам хугарах шиг болж хошуугаа бага зэрэг унжуулан түүний өөдөөс харж суув.
- Таныг сүртэй цочих байх гэж бодсон юмсан. Нээх их төв царайлчихаад хүн амьтан ч анзаарахгүй бодол болоод байсан байж.
- Чамайг хэрхэн яаж надад худал хэлэх бодолтой болсоныг л бодож байлаа!
Жонгүг мэдэн будилж түүнрүү гайхшран харах бол Юнги ундаагаа задлан нэг балган нухацтай гэгч нь царайлчихав.
- Яагаад хичээлдээ муу гэж худлаа ярьсныг чинь ярьж байна л даа.
Жонгүг шүлсэндээ хахаж цацан түүнрүү итгэж ядсан харцаар харах ба зөөгч хоолны захиалга нь бэлэн болсоныг дуулгахад Жонгүг уухайн тас хурдхан босон явах нь тэр.
- Хөөрхөн золиг.
Гартаа хоолоо болгоомжтой барин ирэх түүнийг тасралтгүй ширтэх Юнгид Жонгүгийн бүх зүйл нь хөөрхөн харагдаад болсонгүй.
- Сайхан хооллоорой.
Яриа булзайруулах гэсэн мэт Жонгүг түргэхэн шиг ийн хэлчихээд хооллох бол Юнги түүнийг дотроо шоолсоор хоолондоо анхаарал хандууллаа.
_______________
- Тэгэхээр түрүүний ярьж байснаа үргэлжлүүлцгээе.
Нар аль хэдийн шингэж гадаа бүүдийсэн байх ба Юнгигийн энэ хэнэггүй хэлсэн үгэнд Жонгүг ахин нэг балмагдав.
- Орой болчихож би явахгүй бол ээж загнах байх.
Ахин нэг худал шалтаг тоочих Жонгүгийг хэдийн мэдсэн Юнги түүнийг явуулахгүйгээ илэрхийлэх мэт гарнаас нь татан зогсоов.
- Надтай хамт байх гэж албаар тэгсэн үү?
Түүнийг хэт нухацтай ийн хэлэхэд Жонгүг айж орхив. Түүнээс холбоогоо таслачихвий. Аль эсвэл дургүйлхэж элдвээр хэлэхвий гэхээс…
- Надад сайн юм уу?
Энэ удаа Жонгүг бүлтгэр нүдээ аяганаас нь гаргах шахам томруулсан байлаа.
- Мэдээж би танд сайн штээ ахаа.
- Үгүй ээ. Хайртай гэх утгаараа.
Жонгүг харцаа буруулж орхив. Одоог хүртэл гарнаас нь барьж байсанд тэрээр аль нэг тийш зугтаж чадахгүй тул үүнээс өөрийг хийж эс чадна.
- Хэрэв тийм бол битгий нуу. Би хүлээж авахад бэлэн байна. Яг одоо л хэлэхгүй бол өөр боломж чамд олдохгүй…
A/N: Энийг ёстой жинхэнэ сунжруулахгүй ээ. Олон хэсгээс үнэндээ хаширч байна шүү :>
YOU ARE READING
••Toxicomane••[COMPLETED]
Storie d'amoreYoongi & Jungkook /bxb story +18/ Start: 2019-12-20 End: 2020-12-27 Author: "Tony"